Л.Бямбасүрэн: ИНЕГ-ын давсан орлогоос 30 тэрбумыг Монгол талын 49 хувьд шилжүүлнэ

2018-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Ерөнхий сайд Японы томилолтоос ирэнгүүтээ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудалтай танилцлаа. Монгол улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа билээ. • Үндсэн зээл – 49.5 тэрбум иен • Хугацаа – 43 сар • Нэмэлт зээл – 5.9 тэрбум иен (Өнгөрсөн оны гуравдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан) Шинэ нисэх буудлын үндсэн барилга нь олон улсын жишигт нийцсэн барилга болсныг албаны хүмүүс энэ үеэр сайшаалаа. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. М.Такаока: Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд менежментийн гэрээ маш чухал Энэ үеэр Японоос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока “Хоёр улсын Ерөнхий сайд нарын айлчлалын хүрээнд бидний харилцаа шинэ түвшинд хүрэх боломж бүрдлээ. Айлчлалын үеэр хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал байлаа. Шинэ нисэхийн менежментийн гэрээг ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд эцэслэн байгуулна. Шинэ нисэхийн менежментийг явуулахад Монголын талын холбогдох газрынхан идэвх санаачилгатай ажиллахыг хүсье. Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болсон учраас бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд менежментийн гэрээ маш чухал. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад аюулгүй байдал маш чухал. Аюулгүй байдлын асуудлыг сайн хангавал цаашид найдвартай үйл ажиллагаа явуулах юм. Менежментийг авч явахад хоёр улсын хамтарсан тусгай зориулалтын компани байгуулагдах ёстой. Ингэхдээ хоёр талаас хөрөнгийг гаргаж үйл ажиллагааг нь авч явах учраас Монгол талаас гаргах хөрөнгийг шийдэж, шинэ нисэхийн менежментийг явуулахад нягт хамтран ажиллах хэрэгтэй. Шинэ нисэхийг ашиглалтад оруулахаас өмнө халуун хоолны үйлчилгээ, мэргэжлийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай учир Монголын тал тусгайлан анхаарч ажиллах шаардлагатай байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулах юм” гэлээ. 15 жилийн дараа шинэ нисэх онгоцны буудал 100 хувь Монголын талд шилжинэ Шинэ нисэх буудлын ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэнэ. Эхний 15 жилийн хугацаанд шинэ нисэх буудлын ашгаас концессын төлбөрөө төлж улмаар үлдсэн цэвэр ашгаас хоёр тал хүртэх юм. 15 жилийн дараа шинэ нисэх онгоцны буудал 100 хувь Монголын талд шилжих юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орох хүртэл “Чингис хаан” олон улсын хуучин нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, цаашид нисэхийн үйл ажиллагааны чиглэлээр нь ажиллуулах Засгийн газрын чиглэл гарчээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “ИНЕГ-ын давсан орлогоос 30 тэрбум төгрөгийг энэ ондоо багтаан Монголын талын 49 хувьд шилжүүлнэ. Он гараад нэгдүгээр улиралд багтаан үлдэгдэл 17.1 сая ам.долларыг ИНЕГ-аас шилжүүлнэ. Катеринг барилгын ажил эхэлчихсэн. Гэрээний дагуу ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. ИНЕГ-ын Ашиглалтын өмнөх захиргааны алба 2016 оны сүүлээр байгуулагдсан. 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаад 1278 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс одоогийн байдлаар 1209 зөрчлийг нь арилгаад байна. Монгол Улсад шилжүүлэх явцад нийт 720 дутагдал дахин илэрсэн. Энэ нь ашиглалтын явцад гарсан алдаа байсан. Үүнээс 64 зөрчил үлдсэн. Бусдыг нь арилгасан. Зөрчил дутагдлууд нислэгийн үйл ажиллагаа явуулахад саад болохгүй зөрчил гэдгийг тодотгон хэлмээр байна. Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Шалгалтын нислэг хийгдсэн. Холбогдох бүх тоног төхөөрөмжүүд нь хангагдсан” гэлээ. Шинэ нисэх онгоны буудлыг ашиглалтад оруулахад тулгамдаж байгаа асуудлыг судалж шийдвэрлүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сард байгуулагдсан. Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахад нийтдээ 36 ажил дутуу байна гэж ажлын хэсэг үзжээ. Эдгээр ажлууд гурван сарын хугацаанд хийгдэж дуусна гэдгийг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар тодотгов. Эх сурвалж: www.polit.mn  
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

7 цаг 50 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

11 цаг 30 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

17 цаг 51 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

17 цаг 51 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

17 цаг 51 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин