Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 23 орны туг намирч байна

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Зүс царай, хэл соёл ондоо ч даян дэлхийн энхийн үйлсэд хамтран зүтгэхээр нэгдсэн цэрэг дайчдын хамтарсан “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургуулилт өнгөрсөн баасан гаригт эхэлсэн. Энэ талаар Батлан хамгаалах яамны олон нийттэй харилцах ажилтан Д.Гүнжинлхамаас тодрууллаа.

-“Хааны эрэлд” хээрийн сургуулилт уламжлал ёсоороо эхэллээ. Хэдэн орны цэрэг дайчид ямар зорилгоор оролцож байгаа вэ?

-Энх амгалангийн төлөө зүрх сэтгэлээ нэгтгэсэн Америк, Канад,Өмнөд Солонгос,Энэтхэг, Франц, Бангладеш,Индонези,Япон зэрэг 23 орны 1200 орчим цэрэг дайчид Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хээрийн сургуулилт хийж байна. Цэрэг дайчид Эмнэлгийн хамтарсан ажиллагаа, Барилгын хамтарсан ажиллагаа, Команд штабын сургууль, Салааны түвшний хээрийн сургалт дадлага зэрэг төрлүүдээр хамтарсан сургуулилт  хийж ирэх сарын 1 хүртэл туршлага солилцох юм. Мөн цэрэг эрс маань дотносон  танилцаж, спорт, урлагийн арга хэмжээ, хүмүүнлэгийн үйлст ч хамтран оролцох юм.  Манай улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлогын бодит илэрхийлэл, бүс нутаг, олон улсын түвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй “Khaan Quest” сургуулийг анх 2003 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх бүр оролцогч орнуудын тоо өсч, хамрах хүрээ нь өргөжин тэлж байна.

-“Khaan Quest-2014” сургуулийн нээлтэд гадаад дотоодоос олон зочид төлөөлөгчид оролцсон байх?

-Хээрийн сургуулилтад оролцож буй дайчдаас гадна Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын Монгол Улсын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн АНУ-ын БХЯ-ны Зүүн Азийн асуудал эрхэлсэн даргын орлогч Девид Хилве, АНУ-ын Альяаскийн үндэсний гвардын командлагч хошууч генерал Томас Каткус болон Япон, Франц, БНСУ, АНУ, БНТУ, БНЧУ, БНЭУ зэрэг орны элчин сайд нар, олон улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид ирсэн.

-Хээрийн сургуулилтын ач холбогдол юу вэ?
-Энэ жил БНХАУ-аас анх удаа цэргийн салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулж байгаа. Энэхүү сургууль бол орон орны цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сэтгэлзүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэн хөгжүүлэхэд юугаар ч орлуулшгүй ач холбогдолтой. Тухайлбал, команд-штабын сургууль, хээрийн сургалт дадлага нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох салаадын ур чадварыг дээшлүүлж, олон үндэстний цэргийн албан хаагчид төрөл бүрийн зэвсгийн систем, тактиктай танилцаж, сургалтын найман цэгт хичээллэх юм. Олон орны 60 орчим эмч нараас бүрдсэн эмнэлгийн баг нь Улаанбаатар хотын СХД-ийн 6000 орчим иргэнд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн цэргийн барилга, инженерийн бүрэлдэхүүн хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн барилгад зарим засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэж, иргэдийн ундны усны байрыг барьж хүлээлгэн өгнө. 


С.УЯНГА

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин