Х.Наранхүү: Сингапурын бирж шатахууны үнийг тогтооно

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Манай улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнхийг ОХУ-аас авдаг. Өнгөрсөн сард “Роснефть” компанитай хамтран ажиллах, тус компани газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ байгуулсан билээ. Энэ талаар Газрын тосны газрын хэлтсийн дарга Х.Наранхүүгээс тодрууллаа.

-“Роснефть” компанитай гэрээ байгуулсан. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Бид жил бүр гэрээ хийгээд явж байсан. Энэ удаад таван жил тогтвортой ажиллах тухай гэрээнд заасан байгаа.

-Тус компаниас нийлүүлэх шатахууны үнийг хэрхэн тогтоосон бэ?

-Үнийн тухайд сингапурын биржийн үнэд суурилуулан, томъёололоор тогтооно. Мэдээж бид аль болох хямд авахыг хичээнэ. Худалдаж байгаа тал алдаатай наймаа хийхийг хүсэхгүй. Тиймээс зах зээлийн тухайн үеийн ханшид тулгуурласан бодит үнэ байх юм.

-Тэгвэл нэг тонныг нь яг хэдэн төгрөгөөр авч байгаа вэ?

-Сар бүр биржийн үнийг харж, дунджаар тогтооно. Хэрэв биржийн үнэ буурвал, буурна, өсвөл дагаад л өснө. Бид дэлхийн хэмжээнд тоглож буй тоглоомын дүрмээр тоглож байна. Өмнө нь зөвхөн “Роснефть”-тэй өөр хоорондоо тохирч байхад хардлага их байсан. Бүх хүн биржийн үнийн өсөлт, бууралтыг харж прогноз хийж, харьцуулах боломжтой болохоор бүх зүйл ил тод болж байгаа юм.

-Шатахууны үнийг ил тод болгосны давуу тал юу вэ?

-Өмнө нь Оросын талд ашигтай байсан байх. Учир нь яагаад үнийг нэмсэн шалтгааныг хэлэхгүй өнгөрөх тохиолдол бий. Одоо тэгэх боломжгүй. Тэгэхээр манайд илүү ашигтай болж байгаа юм.

-Мэдээж өөрт ашиггүй зүйлийг хэн ч хийдэггүй шүү дээ. Гэтэл Роснефть яагаад зөвшөөрчихсөн юм бол?

-Маш их ярилцаж, хэлэлцсэн. Олон удаа санал тавьж байж хийсэн гэрээ юм. Мэдээж оросын тал удаан хугацаанд тогтвортой борлуулалт хийх боломж гарч байгаа учраас зөвшөөрсөн болов уу гэж бодож байна.

-“Роснефть” компанитай урт хугацааны гэрээ хийсэн нь шатахууны үнийн өсөлтийг сааруулах боломж гэж хүмүүс харж байна. Гэтэл арай өөр зүйл яриад байх юм?

-Жишээлбэл, нэг литр АИ92 шатахууныг нэг ам.доллараар оруулж ирчихээд 1660 төгрөгөөр зарж байгаа. Зөвхөн өнөөдрийн ханшаар бодвол нэг литр тутамд АИ92-оос 170 төгрөг алдаж байна. Оруулж ирж байгаа компани хэдэн зуун сая тонныг авчирдаг. Түүнийх нь зөрүүг тооцвол тухайн бизнес эрхлэгч хэдий хэмжээний мөнгө алдаж байгааг харж болох юм. Тийм учраас валютын ханшийн огцом өсөлт үнэд зайлшгүй нөлөөлнө гэдгийг л хэлж байна.

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 55 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 6 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 12 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин