
Ч.ҮЛ-ОЛДОХ, Д.ЖАВХЛАН
Гуравхан хоногийн дотор бариад шууд л амьдрах боломжтой модон гэр /модон хаус/-ийг АНУ-ын “84 Lumber” компани Монголд оруулж иржээ. Зураг төслийг нь АНУ-ын “RMG” групп гаргасан байна. Харин Монголын талаас ШУА-ийн харъяа физик, электроникийн хүрээлэн тэдэнтэй хамтарчээ.
Модон гэр гэхийн учир нь барихад монгол гэр шиг хялбархан, монголчууд гэрээ цагийн дотор л буулгаад барьчихдаг бол америк технологиор гурав хоног барьдаг юм байна. Магадгүй америк модон хаусыг ердөө гуравхан хоногийн дотор барьдаг гэхээр олон хүн гайхаж байгаа байх.
Учир нь одоогоор манайд Канад технологийн модон хаусыг 10 хоногоос нэг сарын дотор угсарч байгаа юм. Тиймээс гуравхан хоногт барьж болно гэхэд хүмүүс нэг хэсэгтээ итгэхгүй байж таарна. Харин нүдэн дээр нь бариад үзүүлчихвэл хялбар бас ойлгомжтой. Нар, салхины эрчим хүч ашиглах уу, төвийн шугам сүлжээ ашиглах уу гэдгээ эхлээд тохирох ёстой. Үүний үндсэнд модон хийцийн барилгыг барьдаг. Энэ үүднээс “84Lumber” компани, “RMG” групп хамтран ШУА-ийн харъяа физик, электроникийн хүрээлэнгийн туршилтын талбайд өөрсдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, өчигдөр нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр угсарч эхэлсэн модон байшин гурав хоногийн дараа буюу баасан гаригт дууссан байх ёстой. Сонирхолтой үйл явдлын эхлэлийг сурвалжлахаар өгчигдөр өглөө эрт гарсан ч замын түгжрэл, хаалт, бартаа саадыг давах гэж хоёр цаг гаруй явсны эцэст хүрэх газраа очив. Цементээр цутгаж бэлэн болгосон суурин дээр гурван угсармал модон хаус босгохоор барилгачид материалуудыг ойртуулан зэхжээ. Ингээд “84Lumber” компанийн захирал Марк Регинелли, “RMG” группын захирал Жон Кларк, менежер Р.Цогтсайхан нартай уулзаж цөөн хором сонирхсон асуултдаа хариу аваад гарч иртэл түрүүхэн хоосон байсан барилгын суурь дээр юу юугүй бүтээн байгуулалтын ажил өрнөж, нэг талынх нь хана, цонхыг угсарсан харагдав. Барилгын материалуудыг АНУ-аас оруулж ирж байгаа бөгөөд банз, хавтан болгон дээр он сар өдөр, чанар, стандартын хэд хэдэн тамга тэмдэг дараастай байгаа нь анхаарал татав. Америк модон сууцны гол бүтээгдэхүүн болох банзыг маш өндөр даралтаар боловсруулдаг учраас өөр гэнэ. Тиймээс банз болгоныг чанар, стандарт, хяналтын тэмдгээр баталгаажуулдаг. Америкт төдийгүй дэлхийн хаана ч америк технологиор байшин барихад ийм банзнууд хэрэглэгддэг. Энэ тэмдэг, баталгаа байхгүй л бол тухайн банзыг үйлдвэрлэлд ашиглах боломжгүй. Тиймээс модон байшин 120 жилийн эдэлгээ даах чанартай. Дээр нь эрүүл амьдралын баталгаа болдогоороо онцлог. Энэ сууцанд амьдарснаар хүний нас 12 жилээр уртасдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг юм байна. Арга ч үгүй байх, модоор сууц, байшин барих арга АНУ-д 200 жилийн өмнө бий болсон. Тэр нь хөгжлийн явцад барилга барих шинжлэх ухаанч арга, дэвшилтэт технологи болж өөрийн гэсэн өвөрмөц хэв шинжээ олж дэлхийн барилгын стандартыг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Дээр нь модон арга, технологийг дэлхий даяар түгээхэд ихээхэн хувь нэмрийг оруулжээ.
Модон технологийн чанарыг тодорхойлоход ч америкчууд маш олон туршилтыг хийж, судалж ирсэн түүхтэй. Учир нь Америк цаг уурын янз бүрийн бүсэд хуваагддаг. Нэг хэсэгт нь хүчтэй салхи шуурга дэгддэг, зарим газартаа чийглэг болон хуурайшилттай, мөн хүйтэн, халуун гээд энэ бүх орчин нөхцөлд америк модон сууцыг тохируулан барьж болдог бол нийт баригдаж буй барилгын 90 хувь нь модон арга технологи байдаг тул америкууд ихээхэн мэргэшсэн байдаг. Тэр байтугай Канад модон хийцийн барилгыг яаж барихыг заасан багш нь америкчууд юм. Тэгэхээр арга, технологийн хувьд канад, америк модон хийц ойролцоо. Харин туршлагын хувьд бөхөөр бол америкчууд арай арал заах нь ойлгомжтой.
Монголчуудад америк модон хаусыг санал болгож буй тэд манай улсад хоёр жил гаруйн өмнөөс орж ирж судалгаа хийжээ. Иргэдийн сонирхол, Засгийн газрынх нь бодлого чиглэл, барилгын чанар, хийц талаас судалсан тэд гэр хорооллыг барилгажуулахад америк модон хаус бас нэг шийдэл болох боломжтой гэсэн саналыг ч нийслэлийн холбогдох газруудад тавиад амжсан. Хамтарсан судалгааны ажил ч эхлүүлээд байгаа гэсэн мэдээлэл байна.
Гурав хоногийн дараа бэлэн болох америк модон хаусыг АНУ-ын мэргэжилтнүүд, барилгын инженер, ажилчид, дээр нь монголчууд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Өчигдрөөс барилга угсралтын ажил эхэлсэн бол өнөөдөр будаг, маргааш сантехник, дотоод заслын ажлыг дуусгаж баасан гаригт бэлэн болсон барилгыг хүлээлгэж өгөх юм. Америк л модон байшинг америк барилгачид барихын зэрэгцээ монголчууд ч гэсэн барьж сурах боломжтой. Энэ үүднээс монголчуудыг дагалдуулан сургаж байгаагаа Марк захирал ярьж байна.Цаашид монголчууд америк технологийн дизайн, дэд бүтцийн ажлыг хийгээд явах боломжтой юм.
Америк технологийг ямар ч нөхцөлд судалгааны үндсэнд тохируулан хэрэглэж болдог давуу талтайг дээр дурьдсан. Тэр болгонд судалгаанд суурилсан зураг төслийг чадамгай гаргадаг “RMG” группын инженерүүд Монголын нөхцөлд ямар зураг төсөл гаргасныг сонирхоход “Ханын дулаалгын материалыг хоёр дахин зузаалсан” гэж байна. Мөн ханын зузааныг тохируулж, дулаан алдагдал багатай цонхыг сонгож ашиглажээ. Тус компани АНУ-ын Колорадо муж улсынх, тэнд байгаль цаг уурын нөхцөл нь Монголтой маш төстэй хэмээн тус компанийн захирал ноён Жорж хэллээ. Мөн тэрээр цаг хугацаа эдэлгээний хувьд модон хийц урт настайг тэмдэглээд тухайлбал, Колорадо муж улсын барилгын барилгууд Америкийн бусад хотуудад сүндэрлэж буй мянга мянган барилгын нэгэн адил 120 жилийн өмнө баригдсан. Өнөөдөр чанарын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвээрээ байгааг онцлон ярьж байлаа. Энэ технологийн бас нэг давуу тал нь байгаль цаг уурын ямар ч нөхцлийг харгалзахгүй барьдаг. Өөрөөр хэлбэл, өвөл хэдэн сард ч барьж болно. Жилийн дөрвөн улиралд барьж болдог учраас зах зээлийн өргөн боломжтой ажээ. Мөн зөвхөн хаус, гэр сууц биш, 4-5 давхар байшин, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын заал барьж болдог бөгөөд хэмжээний хувьд хязгаар байхгүй.
Монголын нөхцөлд Барилгын тухай хуулиар тухайн барилгыг барьсан компани ашиглалтад өгснөөс гурван жилийн дотор чанар, стандартын аливаа асуудлыг хариуцах үүрэгтэй. Тэгвэл “84 Lumber” компани хаана ч барилга барьсан чанарыг хянаж, аюулгүй ажиллах талаас хүмүүсийг сургахад анхаарч иржээ. Түүнээс гадна барилгын материал нийлүүлэлтэд иж бүрэн байшинг багцалж барихад бэлэн болгож ирүүлдэг. Тэр дотор нь гал тогоо, угаалгын өрнөөний тавилга, сантехникийн тоног төхөөрөмж, хана, цонх, дээвэр, дулаалгын материалууд ордог аж. Одоогоор тэд Америк модон технологийг монголчуудад санал болгоод зогсохгүй нэлээд хэдэн төсөлд оролцож, ажил эхлүүлээд байгаа юм байна. Энэ бүхний эцэст ийм модон гэртэй болох юмсан гэсэн хүсэл хэнд ч төрөх нь ойлгомжтой. Тиймээс үнэ, ханшийг сонирхох нь мэдээж. Гэвч туршилтын талбайд барьж буй хауснуудын нийт өртөг хэд болох талаар тооцоо судалгаа хараахан гараагүй байгааг тэд хэллээ. Мөн ажлын хөлс, барилгын суурь цемент гэхчлэн үнийн тооцоо гараагүй байгаа. Харин гурав хоногийн дараа буюу хауснуудыг бариад дууссаны дараа нийт зардлыг хэлж өгч болно. Ер нь бол дунджаар 10 саяас, 100 сая ам.доллараар худалдаж авах боломжтой. Экспортын хувьд Солонгос, Хятад, Япон, Авсрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Панам, Чили зэрэг дэлхийн 20 гаруй улсад модон хийц, байшин нийлүүлсэн. Өнгөрсөн жил 2.2 тэрбум ам.долларын борлуулат хийсэн бол манай улстай хамгийн ойр нь Хятад улс бөгөөд урд хөршид тус бүр нь нэг сая ам.долларын үнэтэй модон технологийн байшин, сууцнууд барьж өгсөн туршлага бий гэв.
Сурвалжлагын төгсгөлд бид академич Б.Чадраа гуайгаас америк модон технологи хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой, нар, салхины үүсгүүр ашиглахад эрчим хүч, эдийн засгийн хэмнэлтийн талаар сонирхсон юм. Тэрээр “Америкчуудын 200 жилийн турш бодож боловсруулсан нарийн технологи Монголд анх удаа нэвтэрч байгаад талархаж байна. Нөгөө талаас монголчууд хүрээлэн байгаа орчноо байгалийн унаган төрхөөр нь хадгалахыг эрхэм зорилгоо болгож тавьдаг. Тиймээс монгол гэр 2000 жилийн түүхтэй. Америк технологи түүнтэй төстэй байгаагаараа ач холбогдолтой. Тиймээс бидний урилгаар ирсэн АНУ-ын компани, мэргэжилтнүүдэд баярлаж байна. Японы мэргэжилтнүүдийн судалгаагаар ийм байшинд амьдрахад хүний нас 12 жилээр уртасдаг гэсэн тооцоолол гаргасан. Модон технологи 64 м-ийн ханатай байшингаас долоо дахин бага дулаанаа алддаг нь гайхалтай үзүүлэлт. Тэгэхээр өнөөдөр ийм технологи хэрэгтэй. Ашиглах хугацаа нь 100 гаруй жил гэхээр эдэлгээ даах чанартай юм. Монгол хүн авсаархан хөнгөн хэрнээ бөх бат сууцанд амьдрахыг хүсдэг, тэр хүсэл сонирхолд ч нийцэж байна” хэмээн ярилаа. Гурав хоногт барьж, бэлэн болгох америк модон хаусны талаарх сурвалжлагыг ирэх баасан гаригт дахин сурвалжлан хүргэх болно.
Àìåðèê òåõíîëîãèéã Ìîíãîëä íóòàãøóóëàõûí òóëä ìîíãîë áàðèëãà÷äûã ñóðãàæ áàéíà.
Àìåðèê ìîäîí òåõíîëîãèéí ãîë çàð÷èì íü íàð, ñàëõèíû ýð÷èì õ¿÷èéã õýðõýí àøèãëàõàà òîîöîîëæ áàéæ øèéäëýý ãàðãàäàã. Ýíý ÷èãëýëä àêàäåìè÷ Á.×àäðàà, “84Lumber” êîìïàíèéí çàõèðàë Ìàðê Ðåãèíåëëè, “RMG” ãðóïïûí çàõèðàë Æîí Êëàðê íàðòàé õàìòàð÷ áàéíà.