Хятадын геополитик: Хаалттай их гүрэн /эхний хэсэг/

2014-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Геополитик-

 

Орчуулсан Т.АНАНДА

Geopolitica.com сайтад АНУ-ын улстөр судлаач Джон Молдины бичсэн өгүүллээс толилуулж байна.

Орчин үеийн Хятад бол арал юм. Хэдийгээр тэр усаар хүрээлэгдээгүй ч (түүний дорнод хязгаар л усан хилтэй) Хятад нь аль ч чиглэлд туулахад амаргүй газар оронтой хиллэдэг. Мэдээж гарц болсон хэд хэдэн бүс байгаа ч Хятадыг ойлгохын тулд бид тэдгээрийг бүрхсэн уулс, цөл газар зэргийг төсөөлөх ёстой. Энэхүү гадаад бүрхүүл нь Хятадыг нэгэн зэрэг өөртөө ч агуулж, хамгаалж ч байдаг.

 Хятадыг хоёр хэсэгт хуваая: хятадын хартленд буюу эх газар, түүнийг хүрээлэгч буфер районууд. Хятадад 15 дюймын изогиет гэж нэрлэгдсэн шугам буй. Энэ шугамын зүүн талд жилд 15 дюймээс их хур тунадас ордог. Харин баруун талд нь орох хур тунадасын хэмжээ хамаагүй бага. Хятадын хүн амын ихэнхи нь энэхүү шугамаас зүүн тийш амьдардаг. Энэ бол ханийн Хятад буюу хятадын хартленд. Хан үндэстний эх орон, хорвоо ертөнцөд хятадын гэх нэрээр танигдсан бүхний эх ундарга, ихэнхи хятадуудын аж төрдөг газар. Тэрбумаас илүү тооны хүн газар нутгийн хэмжээгээрээ АНУ-ын газар нутгийн талтай тэнцэх хэмжээний нутаг дэвсгэр дээр амьдарч байна.

Хятадын хартлендыг өмнөд болон хойд гэсэн хоёр хэсэгт хуваадаг, хэсэг тус бүр өөрийн гэсэн үндсэн хэлний аялгуутай, хойд хэсэгт нь “мандарин” аялгуу, өмнөд хэсэгт нь “кантон” аялгуу зонхилдог. Эдгээр аялгуунууд нь бигийн нэг системтэй, гэхдээ хэл яриа эрс ялгардаг. Хятадын хартленд нь хойд зүгт Хуанхэ, өмнө зүгт Янцзы гэсэн хоёр голоор тодорхойлогдоно, өмнөдөд Сувдан гол гээд хэмжээгээр арай жижиг гол буй. Хартленд нь Хятадын хөдөө аж ахуйн бүс нутаг юм. Гэхдээ энэ нь ч чухал, Хятадын хүн амын тоонд харьцуулбал энд хагалбар газрын 1/3 нь бий. Энэ даралт нь хятадын орчин үеийн түүхийг амьдралын түвшний хувьд төдийгүй түүнийг даван гарах гэсэн оролдлогод ч тодорхойлж байдаг.

Энэ хартлендийг хан бус үндэстний хэд хэдэн бүс нутаг болох – Төвд, Шинжаан (энд лалын шашинт уйгарууд амьдардаг), Өвөрмонгол, Манжуур хүрээлдэг. Тэд бол Хятадыг хүчирхэг байхад түүний харьяанд, сулрахад түүнээс тусгаарлаж байдаг буфер районууд юм. Өнөөдөр эдгээр районд олон тооны хан үндэстэн амьдарч байгаа нь мөргөлдөөний шалтгаан болж байгаа хэдий ч өнөөдөртөө хан үндэстний Хятад хүчирхэг байна.

Мөн Хятадын хувьд түүхэн заналхийлэл болж байсан районууд ч бий. Хан үндэстний Хятад гэдэг бол хур тунадас элбэгтэй, усархаг бүс нутаг. Тиймээс фермерүүд, наймаачдын нутаг орон байлаа. Харин эргэн тойрных нь газар нүүдэлчид, морьтонгуудын нутаг байв. 13 зуунд Чингис хааны удирдлаган дор монголчууд Хятад руу цөмрөн орж, 15 зуунд Хан үндэстэн улс үндсээ сэргээх хүртэл хан үндэстний Хятадыг түрэмгийлэн эзэгнэсэн. Үүний дараа ч хятадын стратеги өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн: хан үндэстнийг нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд эдгээр гадаад бүс нутагт хяналтаа системтэйгээр, яаралгүйгээр тогтоон баталгаажуулах. Энэхүү императив нь хятадын гадаад бодлогын хөдөлгүүр болж байдаг. Хүн амын дисбалансаас үл хамааран, эсвэл хамаатайгаар Хятад нь хойд болон баруун талаасаа өөрийгөө эмзэг гэж үздэг. Асар олон тооны фермерүүдээс бүрдэх хүн амыг эдгээр хүчнээс хамгаална гэдэг нь хэцүү асуудал байлаа. Хятадын сонгож авсан хамгийн энгийн шийдвэр нь тэс өөр дүрэм журмыг тогтоож, эзлэн түрэмгийлэгчдэд дарамт үзүүлэх арга байлаа.

Гэвч өөр шийдвэр ч бас байсан. Буфер бүсийг бий болгохоос гадна түүнийг эзэмшилдээ оруулж чадвал хил хязгаарын аюулгүй байдал хангагдах байлаа. Хил хязгаараа хяналтандаа авсан цагт л Хятад “баттай зангуудлаа” гэсэн үг.

Вьетнам, Мьянматай хиллэх дорно зүгээс эхлээд Хятадын хил хязгаарыг дэс дараатайгаар авч үзье. Вьетнамтай хиллэх зурвас нь томоохон цэрэг армийг оруулах, худалдаа хийхэд хамгийн хөнгөн хялбар, цорын ганц зам юм. Үнэндээ ч бараг саяхан, 1975 онд Хятад, Вьетнамын хил дээр мөргөлдөөн гарч байлдсаны зэрэгцээ Хятад нь Вьетнамыг эрхэндээ байлгаж байсан түүхэн тохиолдлууд ч бий. Хятадын Юнан мужийн өмнөд хилийнх нь үлдсэн хэсэг Лаос, Мьянматай хиллэдэг – энэ бол томоохон зам харгуйгүй, нэвтрэхэд бэрх ширэнгэ бүхий уулс. Хилийн энэ хэсгээр бөөнөөр нэвтрэх боломжгүй. Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ нь Юнанд хүрч, Чан Кай-шигийн цэрэгт хангалт хүргэхийн тулд Бирмын замыг барих гэж оролдсон. Оролдлого дэндүү хэцүү байсан болохоор домог болон үлдсэн билээ. Хятад энэ талаасаа бол айх аюулгүй гэсэн үг.

Хятад, Мьянма, Энэтхэгийн хилийн зурвасын газрыг Хакобо Рази (5881 м) гэх. Энэ цэгээс Гималай дахь Хятадын баруун урд хил эхэлдэг. Тодруулбал, энэ бол Энэтхэг болон гималайн хоёр улс болох Непал, Балбатай хиллэдэг, Хятадын хяналтанд орших Төвд юм. Энэ хил нь Пакистан, Таджикистан, Киргизээр дамжин Ялалтын оргил дээр (7439 м) төгсөх урт арктай давхцдаг бөгөөд энд Хятад, Кыргызстан, Казахстаны хилүүд уулздаг. Үүгээр явж гарахад туйлын хэцүү, түүхэнд түүнийг худалдааны замынх нь хувьд ашиглаж байв. Ерөнхийдөө Гималайн нуруу нь далайцтай худалдаа хийхэд ч, цэрэг зэвсэг хөдөлгөхөд ч саад болдог. Энэтхэг болон Хятад нь, мөн түүнчилэн Хятад болон Төв Азийн ихэнх хэсэг нь бие биенээсээ тусгаарлагдсан.

Үүнээс ангид орших нэгээхэн хэсэг нь Казастантай хиллэдэг хэсэг. Энэ район руу нэвтэрч болох хэдий ч үүгээр тээврийн хэрэгсэл тэр болгон яваад байдаггүй. Одоо замыг өргөтгөж байгаа болохоор энэ зам нь Хятад болон Евразийн үлдсэн хэсгийг холбох үндсэн маршрут болно. Хятадын арлаас ашиглаж болох цорын ганц хуурай замын гүүр бол энэ юм. Асуудлын гол нь зайд буй. Казахын хил нь Хан үндэстний хятад мужуудын эхний шатнаас бараг мянган милийн зайд оршдог, харин уг маршрут нь Хятадын хувьд томоохон асуудал болох, хүн амын суурьшил багатай лалын бүс нутгаар дамжиж байгаа. Хятадаас Өрнөдийг чиглэсэн Торгоны зам нь Шинжаан, Казахстанаар дамжиж байсан гэдгийг онцлох нь чухал. Энэ бол цорын ганц зам байлаа. 

Эцэст нь Монголтой хиллэх урт хойд хил, Номхон далай хүртэл үргэлжлэх Оростой хиллэх хил гэж бий. Энэ хилийг мэдээж нэвтэрч болно. Эндээс л Хятад руу амжилттай довтолж, монголын морьтонгууд хан үндэстний Хятадын асар том газар нутгийг булаан эзэлсэн юм. Хятадын буфер болох Өвөрмонгол, Манжуур нь бусдын довтолгооноос хан үндэстний Хятадыг хамгаалж байлаа. Хятадууд хойд зүгт дараах хоёр шалтгааны улмаас довтолдоггүй байв. Нэгд, тэнд түүхийн хувьд булаан эзлэх зүйл байгаагүй. Хоёрт, хойд зүгээс өмнөд рүү нэвтрэхэд хэцүү байв. Орос улс нь өрнөдөөс Номхон далайг чиглэсэн Транссибирийн төмөр зам, Байгаль болон Амар мөрнийг холбосон, Транссибтэй холбоотой Байгаль-Амурын төмөр зам гэх хоёр төмөр замтай юм. Үүнээс өөр дорноос өрнийг чиглэх, Оросыг холбогч хуурай замын тээврийн хэрэгсэл үгүй. Түүнээс гадна өрнө дорны холбосон холбоо ч үгүй. Эхлээд харахад хялбархан хүчрихэж болох зүйл үнэн хэрэгтээ огт өөр байх нь бий. 

Хятадын хувьд гнэвтрэх боломжтой Оросын газар нутаг гэвэл Владивостокоос Благовещенск хүртэлх Номхон далайтай хиллэдэг бүс нутаг юм. Энэ бүс нутагт зам харилцаа, хүн амын суурьшил гээд хоёр талд хоёуланд нь ашигтай бүхэн бий. Хэрвээ хэзээ нэгэн цагт Орос-Хятадын хооронд зөрчил тэмцэл гарах юм бол чухам энэ газарт л эхэлж, гол цөм нь болох билээ. Түүнээс гадна энэ бүс нутаг нь Номхон далайгаас өмнө зүгт явдал Солонгосын хойгт тулна, харин энэ нь Хятадын сүүлийн томоохон зэвсэгт мөргөлдөөний бүс юм.                      

Түүнээс гадна эрэг орчмын худалдаанд олон тооны зогсоол бүхий Номхон далайн эрэг түүхэн чухал үүрэг ролийг гүйцэтгэж байжээ. Монголчуудын Япон руу цөмрөн орох гэсэн оролдлого, мөн Хятадын Энэтхэгийн далай дахь цорын ганц үндсэн маршрут, худалдааны замыг с тооцвол энэхүү чиглэлээс бүгд татгалзаж байлаа. Хятадорон нь хэзээ ч тэнгис далайн гүрэн байсангүй. Тэнгис далайн зүгээс заналхийлэх явдлыг Хятад улс 19 зууныг хүртэл үзээгүй болохоор усан флот барьж байгуулах ажилд асар их хөрөнгө зарахыг хүссэнгүй.

Төвд, Шинжаан, Өвөрмонгол, Манжуурыг хянаж байх үедээ Хятад нь тусгаарлагдмал улс болдог. Хан үндэстний Хятад нь ганцхан цэгт буюу зүүн өмнөдөд Вьетнамтай хиллэдэг газартаа л халуун цэгтэй. Бусад талаас нь түүнийг хэдийгээр буфер район биш ч гэсэн, улс төрийн хувьд харилцан уялдаатай улс орнууд хүрээлдэг. Зүүн Манжуурт Сибирь, Солонгост хамаарах хоёрдох халуун цэг бий. Эцэст нь Евразийн үлдсэн хэсэг рүү нэвтрэх цорын ганц нээлттэй орон зай нь Шинжаан-Казахстаны хил дээр оршино.

19 зууны дунд үеэс буюу европчууд Номхон далайд ирсэн цагаас хойш Хятадын хамгийн эмзэг хэсэг нь түүний эрэг орчим болов. Ашиг хонжоо олох гэсэн сонирхлоо хязгаарлагдмал хүчээр бэхжүүлсэн европчуудын өнгөлзлөгөөс илүүтэйгээр 1930-аад оны үед япончууд Хятад руу цөмрөн орж, дорнод Хятадын ихэнхи хэсгийг Манжуурын хамтаар эзлэн авсаны дараа хийсэн зэвсэгт тэмцэл нь түүнийг их цуцаасан. Цэргийн хүчин чадлын хувьд харилцан адилгүй байсан ч арваад жилд байлдаад ч Япон улс хятадын засгийн газрыг буулган авч чадаагүй. Хан үндэстний Хятадын хэмжээ дамжаа, хүн амын суурьшлын нягтралыг аваад үзвэл пассив байж чадахгүй гэсэн энгийн зүйлээр дээрх баримт нотлогдож байгаа юм. Япончууд хэдэн удаа ялсан нь чухал биш, хамгийн гол нь хятадуудыг тэд буулган авч чадаагүйд оршино.

Хятадын газар нутгийн хэмжээ, хүн амын тоог тооцвол түүн рүү довтлох, тэр дундаа эзлэн авах нь амаргүй хэрэг. Хятадуудын хувьд ч гэсэн бусад руу довтлох нь боломжгүй хэрэг биш боловч хэцүү хэрэг. Дэлхийн хүн амын 1/5-тэй тэнцэх хүн амтай Хятад улс нь хорвоо ертөнцөөс хана хэрмээр тусгаарлагдаж чадахгүй, 19 зуунд Их Британи довтлоход ч, дараа нь Мао Зэдунгийн үед ч энэ нь нотлогдсон. Энэ бүхэн нь Хятад нь бусад их гүрнүүдийг бодвол өөр бодлого явуулах ёстой их гүрэн болохыг харуулж байна.

Хятад улсад геополитикийн гурван том императив бий:

1.Хан үндэстний хятад районуудадаа дотоод нэгдлээ хадгалан хамгаалах

2.Буфер бүсүүдээ хяналтандаа байлгах

3.Эрэг орчмоо гадаадын өнгөлзлөгөөс хамгаалах.

Бусад их гүрнүүдийг бодвол Хятад улс нь илүү их хаалттай орон. Хэрвээ тэр хүсэх л юм бол дэлхийн бусад улстай аль болох бага харьцан хүссэнээрээ хөгжих боломжийг түүний хүн амын тоо, аюул заналхийлэл багатай хил хязгаар, байгалийн нөөц баялаг нь олгоно. Жишээлбэл, маогийн үед Хятад нь улс-арал болон хувирсан нь дотоод үзэл хандлагаас нь, бусад улс оронд дайсагнасан буюу үл тоомсорлосон хандлагаас үүдсэн юм. Солонгосын дайнд оролцсон, амгалан бус буфер районуудаа тохинуулсаныг эс тооцвол Хятад аюулгүй байгаагаа мэдэрч байв. Гэвч Хятадын дотоодод өөрөөс нь үүдэлтэй эмх замбараагүй байдал үе үе үүссээр байдаг.

Хятадын аралын байрлалын сул тал нь – ядуурал. Хагалбар газрыг хүн амын тоотой нь харьцуулж үзвэл хаагдмал Хятад улс нь ядуу Хятад улс гэдэг нь харагдана. Хүн амын ядуурал нь дотоод эрэлт дээр үндэслэсэн эдийн засгийн хөгжлийг нь ч хазаарлаж байгаа. Тэгсэн атлаа тусгаарлагдсан Хятад нь төвлөрсөн удирдлагад илүү хялбар ордог. Хятадын гол аюул нь хан үндэстний дунд хагарал гарах явдал юм. Хэрвээ ийм явдал болвол, түүний төвлөрсөн удирдлага суларвал хязгаарын районууд салан тусгаарлаж, Хятад улс нь гадныхны хувьд хялбар хоол болно.

Хятад улс цэцэглэн хөгжихийн тулд худалдаа хийж, торго, мөнгө, бараа бүтээгдэхүүнээ экспортлох ёстой. Түүхээс үзэхэд худалдаа арилжаа нь Хятадын хувьд хэзээ ч асуудал байсангүй. Торгоны зам нь Хятадад гадаадын нөлөөг оруулж ирсэн ба эцсийн дүнд эд баялаг нь тодорхой хэмжээнд тогтворгүй байдлыг авчирсан юм. Гэхдээ энэ байдлыг удирдан залж болно.

Аж үйлдвэрийн хөгжлийн хурдац нь хятадын худалдааны газар зүйг төдийгүй түүний үр дагаврыг ч өөрчилсөн юм. 19 зууны дунд үе буюу Европыг Британи тэргүүлж байх үед Хятад улс нь англичуудад худалдааны хөнгөлөлт үзүүлэх, буулт хийхээс өөр аргагүй байдалд орсон билээ. Энэ үеэс Хятадын түүхэнд шинэ хуудас нээгдсэн. Төв Ази биш, харин Номхон далайн эрэг орчим анх удаа л хорвоо ертөнцтэй харьцах цонх болжээ. Энэ байдал нь мэдээж тодорхой түвшинд Хятадыг тогтворгүй болгов.

Хятад болон дэлхийн бусад улс орнууд хоорондын худалдаа идэвхижсэнээр наймаа эрхлэгч хятадууд амьдрал ахуйгаа сайжруулж чадав. Хятадын эрэг орчмын мужуудад амьдарч, худалдааны явцад гүн гүнзгий оролцсон хятадууд нь тэр үед харьцангуй баяжсан байхад дотоод мужид амьдарч байсан фермерүүдийн амьдрал хүнд байв.

Төвлөрсөн удирдлага нь Хятадын эрэг орчмын газар болон дотоод мужууд хооорондын янз бүрийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд анхаардаг. Саяхан олдсон манлайллын улмаас эрэг орчмын мужууд нь европын улс гүрнүүд, АНУ, Японтой харилцаа холбоогоо хадгалан гүнзгийрүүлэх сонирхолтой байдаг. Худалдаа хэр их эрчимтэй хөгжинө эрэг орчмын газар нутгийн удирдлага төдий чинээ баяжиж, бүс нутаг хоорондын ялгаа улам ихэссээр байв. Үүний улмаас эрэг орчмын хятад худалдаачид, улстөрчидтэй нийлсэн гадныхны эрх мэдэл төвлөрсөн удирдлагын мэдэл нөлөөнөөс ч давсан байна. Хятадын хувьд хамгийн муу геополитикийн аймшиг бодит үзэгдэл болов. Хятад улс хэд хэдэн бүсэд хуваагдан задарч эхлэв. Үүний зарим нь гадныхны хяналтанд, тодруулбал гадаадын худалдааны ашиг сонирхлын нөлөөнд оржээ. Бээжин улс орныг хянах хяналтаа алдав. Үүний үрээр л Япон улс Хятад руу цөмрөн орсон гэдгийг энд дурдах нь зөв. Гэхдээ энэ нь эргээд Японы алдаа болсон юм.

Мао нь коммунизмаас гадна өөр гурван зүйлийг зорилго болгож байв. Нэгд, тэрбээр Хятадыг нягтруулан төвлөрүүлж, Бээжингийн улс орны улс төр, эдийн засгийн төв гэсэн статусыг сэргээх зорилготой байсан бол хоёрт, эрэг орчмын мужууд болон Хятадын бусад хэсэг хоорондын хүчтэй ялгааг арилгах байв. Гуравт, тэр гадныхныг Хятадаас үлдэн хөөхийг зорив. Товчоор хэлбэл, тэрбээр хан үндэстний нэгдмэл Хятадыг бий болгохыг хүссэн юм.

Маогийн эхний оролдлого нь 1927 онд хэд хэдэн хотод өрнөсөн бослого хөдөлгөөн байв. Гэвч хятадын болон гадны гүрнүүдийн ашиг сонирхлын нэгдлийг эвдэх аргагүй байсан болохоор тэр ялагдал хүлээв. Тэгэхээр нь тэр Хятадын гүн рүү явган марш хийж, үндэсний тариачдын армийг цуглуулан 1948 онд эрэг орчмын мужуудад эргэн ирж, гадныхныг хөөн гаргасан юм. Мао Хятадыг шинэ байгуулж, шинээр төвлөрүүлж, зайлшгүй үр дүнтэй эвлэрэхээс өөр аргагүй болсон. Хятадууд бүгд адил тэгш боловч маш ядуу болжээ.

Хятадын геополитикийн тэргүүлэх асуудал нь дараах зүйлд буй: хөгжихийн тулд гадаад худалдаанд оролцох хэрэгцээ шаардлага. Хэрвээ тэр чингэх юм бол эрэг орчмын хотуудаа гадаад ертөнцтэй харьцах интерфейс болгон ашиглах ёстой болно. Үүнийг хэрэгжүүлэхэд эрэг орчмын хотууд, мужууд илүү баян болдог. Энэ бүс дэх гадныхны нөлөө нэмэгдэж, эрэг орчмын хятадууд болон гадаадынхны ашиг сонирхол нэгдэн, тэд төвлөрсөн удирдлагын ашиг сонирхолтой өрсөлдөж эхэлнэ. Хятад улс нь энэ байдлаас хэрхэн зайлсхийх вэ гэх асуултыг байнга тавихын зэрэгцээ олон улсын худалдаанд оролцсоор байдаг.

Мао ирж, төвлөрсөн удирдлага сулран, хан үндэстний Хятад Японтой дайтаж, иргэний дайн өрнөсөн энэ цаг үед төвийн удирдлага байр сууриа алдлаа. Хэдийгээр Манжуур нь Хятадын хяналтан дор оршиж байсан ч Гадаад Монгол нь зөвлөлтийн хяналтан дор өөрийн нөлөөг Өвөрмонгол, Төвдөд тархааж байв (зөвлөлт засаг гэдэг нь марксист үзэл суртлаас ч илүү зүйл). Шинжаан ч Хятадаас тусгаарлахыг оролдож эхлэв.

Мао иргэний дайн хийхийн зэрэгцээ буфер мужуудаа хянах үндэс суурийг тавихыг эрмэлзэж байв. Сонирхолтой нь түүний эхний алхмууд дээрх бүсүүдэд зөвлөлтийн нөлөөг блоклоход чиглэсэн юм. Тэрбээр зөвлөлүүдийг үүсгэснээр Манжуур болон Өвөрмонголыг хянах хятадын коммунист хяналтыг бий болгов. Шинжаан нь цэргийн эрхтэн Ян Цзэнсиний мэдэлд оршиж байлаа. Иргэний дайн дууссаны дараа Мао түүн рүү довтолж, Шинжааныг булаан авав. Эцэст нь 1950 онд Мао Төвд рүү довтолсон бөгөөд 1951 онд Төвдийг бүрмөсөн эзэлж авав. 

Буфер мужуудаа түргэн эмхэлж, нэгтгэж авсан явдал нь улс орныг гадаад довтолгооноос хамгаалах Маогийн зорилго биелэхэд хүргэв. Төвдийг хянана гэдэг нь Энэтхэг улс Гималайн нурууг давж чадахгүй, Төвдийн өндөрлөгт тусгай ажиллагаа явуулах найдвартай бааз суурийг бий болгож чадахгүй гэсэн үг. Гималай орчимд мөргөлдөөн гарч болох ч хэний ч дивизи Гималайг давж ч чадахгүй, бас хангалт авч чадахгүй. Төвд хятадын гарт байгаа цагт энэтхэгчүүд Сарны нөгөө талд амьдарсаар байх болно. Шинжаан, Өвөрмонгол, Манжуур нь Хятадыг ЗХУ-аас хамгаалсан буфер болж байлаа. Мао бол үзэл сурталч гэхээсээ илүү геополитикч байсан юм. Тэр Зөвлөлүүдэд итгэдэггүй байв. Түүний гарт буфер улсууд байхад зөвлөлтийнхөн Хятад руу довтолж чадахгүй. Орон зай, тааруухан харилцаа холбоо, нөөцийн дутагдал зэрэг нь зөвлөлтийн довтолгоо нь логистик асуудлаас эхлэж, хан үндэстний Хятадад хүрэхээсээ өмнө япончууд шиг өргөн уудам орон зайд төөрч сууна гэж тэрбээр үзжээ.

Хятад улс нь хөрш зэргэлдээ Вьетнам, Пакистан, Афганистан улсуудтай геополитикийн асуудалтай байсан ч бодит бэрхшээл нь Манжуурын зүгээс, тодруулбал, Солонгосоос ирэв. Хойд Солонгосыг Өмнөд Солонгос руу довтлохыг хятадуудаас илүүтэйгээр зөвлөлтийнхөн турхирч байв. Иосиф Сталиныг юун тухай бодсоныг таамаглахад бэрх ч түүний хувьд энэ нөхцөл байдал санаснаар нь өрнөсөн. АНУ ч энэ асуудалд оролцон, хойд солонгосчуудыг бут цохиж, Хятадтай хиллэх Яла голын эрэгт тулж очжээ. Хил орчимд нь хурж байгаа сайтар бэлтгэгдсэн, зэвсэглэл сайтай америкийн армийг хараад хятадууд түүнийг урьдчилан хаах нь зөв гэж үзээд өмнөд рүү довтлов. Эцсийн дүнд гурван жил үргэлжилсэн харгис дайнд хятадууд сая орчим хүнээ алджээ. Зөвлөлтийн хувьд АНУ болон Хятадын дайн гэдэг бол төсөөлж болох хамгийн сайхан зүйл. Гэвч Stratfor-ын дүгнэлтээр бол Хятадын үндэсний аюулгүй байдлынх нь баталгаа болсон аль ч хилээ, буфер нутаг дэвсгэрээ өнгөлзлөгөөс хамгаалах мэдрэмжийг харуулсан хэрэг болсон байна.

Хяналт дор орших буфер районуудыг бодвол эрэг орчмын нутаг дэвсгэр нь Хятадын хамгийн эмзэг газар болоод байна. Гэхдээ энэ эмзэг байдал нь довтолгоо дайралттай холбоогүй. Японы жишээг тооцож үзээд Хятад руу довтох сонирхол хэнд ч тэр байхгүй болсон. Довтолгоо үндсэн заналхийлэл бишээ.

Хятадын хувьд буфер районуудынхаа аюулгүй байдлыг хангах явдал нь цэргийн асуудлаас ангид юм. Хятадын геополитикийн асуудал нь эдийн засаг билээ.

Эрэг орчмын Хятадад нүүрлэж буй заналхийлэл нь эдийн засгийн шинжтэй, гэхдээ ихэнхи хүмүүс үүнийг заналхийлэл гэж үздэггүй. Бидний дээр үзсэнээр Хятад руу Британи улс довтолсон нь улс орны дотоодод тогтворгүй байдалыг бий болгон, иргэний дайнд хүргэж, төвлөрсөн удирдлагыг бараг унагасан билээ. Энэ бүхэн нь хөгжил цэцэглэлтээс үүдэлтэй. Мао энэ асуудлыг эрэг орчмын нутаг дэвсгэрээ бодит ямар ч хөгжлөөс ангид байлгах, гадаадын бизнес эрхлэгчидтэй түншилж байсан давхаргыг устгах арга замаар шийдвэрлэсэн. Маогийн хувьд ксенофобия нь улс төрийн бодлогынх нь салшгүй нэгээхэн хэсэг болсон юм. Тэрбээр гадаадынхан Хятадад байх нь Хятадын тогтвортой байдлыг алдагдуулж байгааг үзсэн юм. Тэрбээр эмх замбараагүй байдлаас ядуусын нэгдлийг илүүд үзсэн. Хятадын хүн ам болон газар зүйг тооцвол улс орон нь орчин үеийн цэрэг-дайны комплексгүйгээр өөрийгөө хамгаалж чадна гэдгийг тэр ойлгож байлаа.

Түүний залгамжлагч Дэн Сяопин төв болон буфер бүсүүдийг хяналтандаа байлгах, хүчирхэг улс гүрнийг хүлээн авав. Улс төрийн үүднээс авч үзвэл тэр мөн л их дарамт шахалтан дор амьдралын түвшинг сайжруулсан ба технологийн үсрэнгүй хөгжил нь хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэдгийг ойлгож байсан нь эргэлзээгүй юм. Тэр түүхэн авантюр хийв. Тэрбээр Хятадын эдийн засаг дангаараа хөгжиж чадахгүй гэдгийг мэдэж байв. Хятадын дотоод дох бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэтэрхий бага байсан нь хятадуудын маш ядуу байсантай холбоотой. 

Дэн Сяопин Хятадыг гадаадын хөрөнгө оруулагчдад нээж, хятадын эдийн засгийг хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрлэлээс экспортод тулгуурласан салбар луу чиглүүлж чадна гэдэг дээр бооцоогоо тавилаа. Үүнийг хийж чадах юм бол тэр амьдралын түвшинг дээшлүүлж, технологийг импортлож, ажиллах хүчнийг Хятададаа бэлдэх байлаа. Тэрбээр энэ удаагийн хичээл зүтгэл нь Хятадыг тогтворгүйжүүлнэ, хөгжингүй эрэг орчим болон бусад мужууд хоорондын зөрчил нэмэгдэнэ гэдэгтэй маргахад ч бэлэн байлаа. Сяопин үнэнч арми болон коммунист намын аппарат дээрээ тулгуурлан, хүчирхэг төвлөрсөн удирдлагыг хадгалсанаар энэ бүхнээс зайлсхийж чадна гэж үзэж байлаа. Түүнийг залгамжлагчид нь тэднийг баяжуулах гадаадын хөрөнгө оруулагчдад бус, улс орондоо үнэнчээ баталж байв. Энэ бол өнөөдөр ч үргэлжилж байгаа бооцоо билээ. 

¯ðãýëæëýë áèé..  

том гүрэнд жижиг орны дотоод зовлон хамаагүй.
Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу,

6 цаг 37 мин
Гадаад харилцааны ган татлагат гүүр

Манай улс Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаж байгааг өөлсөн нэгэн зурвас цахим сүлжээнээс харав. Дотоод, гадаадын алинаас нь шидсэн чулуу болохыг бүү мэд.

6 цаг 40 мин
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

18 цаг 14 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

18 цаг 14 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

18 цаг 14 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

Уржигдар 17 цаг 19 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Уржигдар 15 цаг 29 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Уржигдар 12 цаг 54 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Уржигдар 12 цаг 08 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

Уржигдар 12 цаг 02 мин