Г.Пүрэвганди: Ховд аймаг 2026 он гэхэд ногоон хөгжлийн загвар нутаг болно

2018-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ногоон эдийн засгийн хөгжлийн талаар ярилцлаа.

  -Ногоон эдийн засгийг хөгжүүлж чадвал уул уурхай байтугай нөөц боломж байгааг олон жил ярьж байна. Харин танай аймаг энэ тал дээр ярих биш алхам хийж чаджээ. Туршлагаасаа сонирхуулаач, хэрхэн эхлэх ёстой вэ? -Манай аймгийн хувьд олон зүйлээр өвөрмөц онцлогтой. Олон ястан үндэстэн амьдарч байна. Онгон дагшин байгальдаа их хайртай, нөөц баялаг ихтэй ч түүндээ их харам. Ер нь ховдчуудын болон нутгийн удирдлагуудын гол зарчим бол ухаж биш ургуулж баялаг бүтээх. Үүнийг зөвхөн ярих биш ажил хэрэг болгож, ногоон эдийн засгаа хөгжүүлэх нь олон талын ач холбогдолтой гэдгийг өмнөх болон одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, дэмжсээр ирсэн. Баялаг бүтээхийн зэрэгцээ байгалиа хайрлан хамгаалж чаддаг нь ногоон эдийн засгийн гол онцлог. Бид энэ чиглэлээр бодлогын баримт бичгүүдээ баталсан. 2016 оны аравдугаар сард аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор Ногоон хөгжлийн хөтөлбөрөө баталж төлөвлөгөөнийхөө дагуу амжилттай ажиллаж байна. -Хөтөлбөрийн хүрээнд ямар зорилтууд дэвшүүлсэн бэ? -Ногоон эдийн засгийг бий болгох, байгальд халгүй бизнес үйлдвэрлэлийг дэмжихээс эхлээд томоохон зорилго, зорилтуудыг тавьсан. Энэ зорилтууддаа хүрэхийн тулд 30 гаруй төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Ногоон хөгжлийн хөтөлбөр нь үндсэн таван зорилттой. Нэгдүгээрт, бид ногоон эдийн засгийг дэмжихэд зориулж урамшуулал, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, байгалийн нөөцийн хэмнэлттэй эдийн засаг, хүлэмжийн хийн ялгаралт багатай үйлдвэрлэл, түүнийг хөгжүүлэх санал санаачлагийг дэмжинэ. Жишээлбэл, Дөргөний усан цахилгаан станц амжилттай ажиллаж байгаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг манай аймгаас сонгогдсон төрийн түшээд дэмжиж байна. Магадгүй эрчим хүч экспортолдог орон болоход Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц томоохон түшиг болно. Гуравдугаарт, ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулна. Дөрөвдүгээрт, унаган байгальтайгаа зохицсон амьдралын хэв маяг, уламжлалыг хадгалж, зөв хандлага сэтгэлгээ бүхий ногоон амьдралын хэв маягийг бий болгоно. Тавдугаарт, тогтвортой санхүүжилт бий болгох замаар орчны доройтлыг бууруулах зорилт тавьсан. Дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд тус бүрт нь төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. -Ногоон эдийн засгийн гол түшиц нь аялал жуулчлалын салбар байх болов уу. Хөтөлбөрийн хүрээнд “Цайны зам, өв соёл” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан гэж сонслоо? -Аялал жуулчлал бол манай аймгийн боловсруулсан Ногоон хөгжлийн хөтөлбөрийн гол цөм. Энэ хүрээнд аймгийн ИТХ-аас “Гурван цэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийг боловс­руулсан. Ингэхдээ судлаачдын болоод мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан. Монголын есөн гайхамшгийн нэг Гурван цэнхэрийн агуй Ховд аймгийн Манхан суманд бий. Ховд хотоос 100 орчим км зайтай. 80 км нь хатуу хучилттай замаар, 20 км нь сайжруулсан шороон замаар яваад хүрчихдэг. Өнгөрсөн зун гадаад, дотоодын олон жуулчин ирж үзэж сонирхлоо. Тэгэхээр бид байгалийн энэ үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой.  Болж өгвөл жилийн дөрвөн улирлын онцлогт тохирсон арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Өвөлдөө бол Хар ус нуураа түшиглээд мөсний баяраа зохион байгуулдаг болоод 7-8 жил болжээ. Мөн энэ намар “Цайны зам, өв соёл” арга хэмжээг анх удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд гадаад, дотоодын олон жуулчин ирсэн. -Хэр их хүн сонирхсон бэ. Жуулчдаас хэдий хэмжээний орлого орж ирэв? -Гадаадаас 300 гаруй жуулчин ирсэн гэсэн. Энэ жилийн хувьд туршлага бага зэрэг дутаж арга хэмжээнийхээ сурталчилгааг хугацааны хувьд оройтуулсан. Тиймээс ирэх жилийн арга хэмжээнийхээ сурталчилгааг одооноос түгээж эхэлнэ. “Цайны зам, өв соёл”-д гадныхнаас дутахгүйгээр  дотоодын жуулчид оролцсон. Зөвхөн Хөөмийн тэмцээнд гэхэд зургаан улсын 150 гаруй хүн ирж өрсөлдсөн. “Цайны зам, өв соёл” наадамд хөөмий, уран нугаралтын тэмцээн, бизнес эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулсан юм. Аймгаас энэ наадамд 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд зөвхөн бизнес эрхлэгчид, гар урчууд бүтээлийн үзэсгэлэнгээсээ 100 гаруй сая төгрөгийн орлого олсон байгаа юм. Тэгэхээр бидэнд энэхүү ногоон гэж нэрлээд байгаа эдийн засгийг хөгжүүлэх нөөц боломж байгааг харж болно. -Дээрээс нь хоёр хөрштэйгээ холбогдсон босоо тэнхлэгийн замтай болчихлоо? -Ховд аймгийн хувьд зам, эрчим хүчний асуудлаа бүрэн шийдсэн. Евроазийг холбосрн босоо тэнхлэгийн хатуу хучилттай замтай боллоо.  Ингэснээр хэвтээ, босоо тэнхлэгийн огтлолцол нь Ховд аймаг болж байгаа юм. Цаашид  тээвэр ложтистикийг хөгжүүлж замаа түшиглээд цайны замыг хөгжүүлэх, өв соёлоо сурталчлахыг зорьж байна. Анхны арга хэмжээгээ ч амжилттай зохион байгууллаа. Бидэнд аялал жуулчлалыг хэд хэдэн чиглэлээр хөгжүүлэх боломж бий. Мөн эко аяллыг хөгжүүлж болно. Онгон дагшин харьцангуй бага хөндөгдсөн сайхан байгаль бидэнд байна. Нуур цөөрөм, түүх соёлын дурсгалт газар ихтэй. Мөн 13 үндэстэн, ястныхаа өвөрмөц соёлоос, тухайлбал, хувцас, цай, урлаг, ахуй амьдралын соёлыг сурталчилсан этно аяллыг хөгжүүлж болно.Ан амьтан элбэгтэй, өндөр сүрлэг уулс руу морин, тэмээн аялал хийдэг адал явдалт аялал ч байж болж байна. Энэ бүгдийг удахгүй хэрэгжүүлж, хийхээр төлөвлөж байгаа. -Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутагт боловсон хүчин байна уу? -Энэ жилийн “Цайны зам, өв соёл” наадмаас харахад мэргэжилтэй боловсон хүчин чухал гэдэг нь харагдлаа. Ядаж нэгээс хоёр гадаад хэлтэй, аялал жуулчлалаар мэргэшсэн боловсон хүчин хөдөө орон нутагт дутагдаж байна. Тиймээс боловсон хүчнээ бэлтгэхэд давхар анхаарч ажиллана. -Та түрүүнд ногоон хандлага гэж хэлсэн. Бид ногоон хандлагыг мод тарих төдийхнөөр хэмжиж болохгүй байх. Ногоон хандлага бол ногоон эдийн засгийн гол хөшүүрэг болох ёстой болов уу?  -Ногоон эдийн засаг, ногоон хандлага гэдгийг мод тарих, хог түүхээр хязгаарлаж болохгүй. Хүүхдүүдээсээ эхлээд томчууд бид өөрсдийнхөө хандлагыг өөрчлөх ёстой юм. Өнөөдөр дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Цөлжилт эрчимтэй нэмэгдэж, хот суурин газруудын экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Үүнд хүмүүс буруутай. Тиймээс хандлагаа өөрчлөх ёстой гэж үздэг. Манай аймгийн хувьд Улаанбаатар хоттой адил хэмжээний утаатай болсон. Ховд хотод 7000 өрх амьдарч байгаагийн 5000 гаруй нь төвийн хэсэгтээ байрладаг. Хэрэв утаагүй хот болъё гэвэл олон ажлыг хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энэ дашрамд хэлэхэд, Ногоон хөгжлийн хөтөлбөр нь 2026 он хүртэл үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжинэ.  Өөрөөр хэлбэл, 2026 он гэхэд Ховд аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болно. Үүний тулд олон ажил хийх шаардлагата тул бид төлөвлөгөө грагаад ажиллаж байна. 2026 он гэхэд Ховд аймаг байгалийн нөөцийг үр ашигтайгаар ашиглах  дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийг буруулсан, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалсан ногоон эдийн засгийг хөгжүүлэх замаар ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх болно. Зөвхөн аймгийн төв биш сум орон нутгийнхаа иргэдэд ногоон хандлагыг төлөвшүүлэхийг зорьж байна. Одоогоор энэ ажил эхлэл төдий, иргэд маань төдийлөн сайн ойлгохгүй байгаа ч бид хийнэ гэж зориглосон. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр хүндрэл, асуудал олон бий.  Хамгийн гол нь иргэд болоод орон нутгийн удирдлагууд аймгийн хөгжлийн гол суурь ногоон эдийн засаг байх ёстой гэдэг нэгдмэл бодлоготой явах ёстой юм. -Та бүхний энэ ажилд амжилт хүсье. Ховд аймагт зохиогдох дараагийн эвент юу байх бол? -Энэ өвөл бид уламжлалт мөсний баяраа зохион байгуулна. Олон жуулчин ирэх байх гэж итгэж байна. Мөн Улаанбаатар хотод томоохон зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Нийслэлд амьдардаг хэдий ч нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй олон хүн байдаг. Тэднээс аймгаа хэрхэн хөгжүүлэх талаар саналыг нь сонсохын тулд энэ арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

8 цаг 42 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

12 цаг 21 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

18 цаг 43 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

18 цаг 43 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

18 цаг 43 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02