Сан болон банкны зээлийн хүү ижил байх боломжтой юу?

2018-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.ЧИМЭГ Сүүлийн үед сангуудаас бага хүүтэй зээл гарч байхад арилжааны банкны зээлийн хүү буурах боломжтой хэмээн олон нийт ярьж байна. Нөгөөтэйгүүр тусгай сангуудаас гарч буй зээлийн хүүг арилжааны банктай харьцуулах нь төдийлөн оновчтой биш хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс сан болон банкны зээлийн хүүд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл бэлтгэлээ.   САНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ХЭРХЭН БҮРДҮҮЛДЭГ ВЭ? Засгийн газрын тусгай сангийн тухайд хуульд Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид “Тусгай сан” гэх/ гэнэ хэмээн заажээ. Тус хууль зааснаар тусгай сангийн хөрөнгийн эх үүсвэрийн 100 хувь төсвийн хөрөнгөөр болон зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлнэ гэсэн байна. Мөн тусгай сангийн хөрөнгийн эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж хандиваар бүрдүүлнэ гэжээ. Тэгэхээр тусгай сангийн хөрөнгийн эх үүсвэр нь “0” хувийн хүүтэй байгаа юм.   ХАРИН БАНКНЫХЫГ... Бусдын хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс гүйлгээнд гаргаж байдаг санхүүгийн зуучлагч юм. Тиймээс бусдаас хөрөнгө татаж зээлийн хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг. Ийнхүү бусдаас татсан хөрөнгө нь депозит гэж нэрлэгдэх бөгөөд өр төлбөр гэсэн үг. Мөн банкууд өөрийн хөрөнгөтэй байх агаад түүнийг нь пассив гэнэ. Энд хадгаламж, харилцах данс банкны өөрийнх нь авсан зээлийг нийтэд нь хэлдэг байна. Энэ мэтчилэн татсан хөрөнгө нь тодорхой хэмжээний хүүтэй байдаг хэмээн мэргэжилтнүүд онцоллоо. Одоогоор манай улсын хувьд арилжааны банкуудын эх үүсвэр 8-12.3 хувьтай байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн хадгаламжийн зарласан хүү гэхэд 12.3 хувьтай байна. Тиймээс зээлийн хүү буурах нөхцөл бүрдэхгүй байгааг салбарын мэргэжилтнүүд болон эдийн засагчид хэлж байна. Манай эдийн засаг өөрөө бүрэн хэмжээгээр ажиллаад мөнгөний хэрэгцээгээ хангах боломжгүй, жижиг эдийн засаг. Гэтэл энэ зах зээл дээр хуримтлал үүсгэхийн тулд банкинд хадгалуулах ганц сонголт ноёрхож буй. Учир нь хөрөнгийн зах зээл төдийлөн хөгжөөгүйгээс тэр. Өөрөөр хэлбэл, эрсдэлгүй байдлаар жилийн 13.5 хувийн ашиг олох боломж хэмээн харж болох юм. Энэ мэт зээлийн хүүд нөлөөлдөг хүчин зүйлсийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй банкны экспертүүд сануулж байна. Хэрэв зээлийн хүү буурах бодит хөрс бий болвол банкны салбарынхан татгалзахгүй гэдгээ илэрхийлж байна лээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

7 цаг 36 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

7 цаг 40 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

7 цаг 42 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

7 цаг 45 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

14 цаг 32 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 37 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

14 цаг 37 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин