“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэд хэдэн мөнгөний тоо хэлсэн. Нэг нь  500 мянган ам.долларыг одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт нүүрсний сонсголын даргалагч хийх үеэр нь  “Бодь” группээс хандив нэрээр өгсөн гэв.  Тэрээр мөнгө өгч байхыг харсан гэрч хүртэл бий, тиймээс АТГ-т шалгуулахаар хандана гэдгээ мэдэгдэв.  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний сонсголыг Б.Энхбаяраар би удирдуулж хийлгэсэн. Тэр үед “Бодь” групп Тавантолгойн нүүрсийг давуу эрхтэй гаргаж байсан.  Гэвч нүүрс нь гадагшаа гараад байдаг, валют нь орж ирдэггүй. Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” удирдаж, “Бодь” группийн нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх ёстой байтал “Бортээг”-ийн нүүрсний хулгай болон хувирсан. Би сонсголын дараа Б.Энхбаяртай уулзаад “Бодь” группийн нүүрсний асуудал юу болсон бэ гэхэд тэр урдаас “Бодь группийн асуудал чинь Үндэсний Аюулгүй байдалтай холбоотой юм байна. Харин Бортээгийн нүүрсний хулгайн ноцтой баримт олсон” гэж хэлсэн. Б.Энхбаяр тэр үед “Бодь” группээс 500 мянган ам.долларын хахуулийг хоёр, гурван удаагийн давтамжтай авсныг би ч мэдсэн, бүр харсан хүмүүс ч бий” гэнэ лээ. Тэгэхээр үүнээс  “Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн бэ гэдэг асуудалд гарч байна.  Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн тоо баримтын талаар худлаа ярихгүй байх. Нөгөө талдаа харсан гэрчтэй гэхээр энэ асуудлыг хууль хяналтын байгууллага мухарлачих болов уу гэсэн хүлээлт нийгэмд үүсчихлээ. Ер нь “Бодь” групптэй холбоотой нүүрсний хулгай авлигын асуудал цааш хөвөрч мэдэхээр юм билээ.  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийн хариу тайлбарыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр шууд нэвтрүүлэг дуусаагүй байхад өгсөн. Тэрээр "Б.Энхбаяр 500 мянган ам.доллар “Бодь” группээс авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн" гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьснаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. “Бодь” группийн оффтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.“Бодь” групптэй хийсэн зургаан оффтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Захирал нь А.Амундра байсан. “Бодь” группийн оффтейк гэрээнүүд нэг өдрийн турш сонсголд яригдсан. "Голомт"-ын Д.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж, хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй. Гүтгэлэг. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэж хариу тайлбар хийжээ.  “Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан гэдэг асуудлаар энэ хэргийг учир зангилаа эхлэх болчихов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 47 (7789)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21