Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ.  Хаврын чуулганы нэг онцлох сэдэв нь Төрийн тэргүүний бүрэн эрхийнхээ хүрээнд  өргөн барьсан хуулийн төсөл байх юм.  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэж байгаа. Энэ хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нөхцөл, цаг үеийг та юу гэж харж байна вэ?

-Товчдоо бол Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож  өргөн барилаа гэж бодож байна.

- Хуулийн төсөлд ихэд анхааралтай хандахгүй бол парламентын засаглал эрсдэлд орно гэх асуудал эхнээсээ яригдаж, хэд хэдэн нам эвслүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.   Үүнд та ямар байр суурьтай байна вэ. 

-Батлагдвал харин ч парламентын засаглалыг боловсронгуй болгох, парламентын ардчиллыг улам бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болох биш үү.

Тэгээд ч парламентын засаглалыг эрсдэлд оруулах биш сонгогчдын ашиг сонирхолд нийцэж байгаа тул тогтвортой байдлыг улам хангахад үйлчилнэ. Учир нь энэ бол сонгогчдын дийлэнхийн санаа бодлыг илэрхийлсэн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх л нэг алхам. 

-Хуулийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан эсвэл хуралдаа суудаггүй хэдэн гишүүнийг онилсон гэх яриа их байна ?

-Үгүй байлгүй дээ.  Сонгогдсон албан тушаалтныг хугацаа нь дуусахаас өмнө хариуцлага тооцож, эргүүлэн татах  нь хэдийгээр нийтлэг биш байж болох ч шинэ зүйл биш. Ийм хуультай улс орнууд бий. Тухайлбал, англи-саксоны томоохон улсууд, авлига ихтэй латин америкийн зарим орнууд гэх мэт. Гэхдээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох нь “амьдралын зорилго” мэт  нийгэмд хавтгайрсан гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангалахад эергээр нөлөөлнө. Энэ төслийн цаана илтэд суларч байгаа төрийн ой санамж, залгамж чанарыг бэхжүүлэх зорилго байгаасай гэж хүсч байна.  Төрийн ой санамж суларвал үндэсний ой санамж нимгэрнэ гэсэн үг. Энэ хоёр ой санамж суларвал төр ганхана. 

-Саяхнаас нэг талаас хилийн тусгай бүсийг хууль бусаар ашиглаж байна, энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Нөгөө талаас энэ бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн зөрчилтэй ч юм шиг мэдэгдлүүдийг улстөрчид хийсэн. Тэгсэн Засгийн газар  хилийн бүсэд нэгэнт барьсан терминалуудаа үргэлжлүүлэн ашиглана гэж шийдэх шиг боллоо. Хилийн тусгай бүс гэж чухам ямар ойлголт юм бэ.  Ийм ойлголт олон улсад ер нь байдаг уу. Улсын хилийн халдашгүй дархан байдал гэдэгтэй хэрхэн уялдуулж ойлгох вэ?

-Монгол бол дэлхийн тайван цөөхөн улсын нэг. Бид хоёрхон улстай хиллэж, хөршүүдтэйгээ газар нутаг, хилийн ямар нэгэн маргаангүй, үүнийгээ хоёр талын гэрээгээр баталгаажуулсан. Улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байвал улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдаж байна гэсэн үг.  Тэгэхээр энэ элдэв мэдэгдлүүд хилийн халдашгүй дархан байдал үндэсний аюулгүй байдалд шууд хамаарахгүй биз.

-Тэгвэл Хилийн тусгай бүсийн тухай манай улсын хууль тогтоомжид тийм нарийн, хатуу статустай заасан байдаг уу?

-Хуулийн хатуу заалттай. Улсын  хилийн дэглэмийг сахиулах, хил хамгаалах зорилгоор хилийн шугамнаас 15 км-ээс илүүгүйд дотогш орших нутаг дэвсгэрийг улсын хилийн зурваст тооцно. Тэнд тусгай журам тогтоосноороо онцлог. Тусгай журам гэдэг нь хилийн зурваст нэвтрэх бол заавал бичиг баримттай, хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэй байх ёстой. Ер нь бол хил хамгаална гэдэг хамгийн хүнд хөдөлмөрийн нэг. Манай хуулиар бол хилийн зурваст байх газар нь зөвхөн төрийн өмч, тэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон. Гэхдээ хилийн зурваст аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг шууд хориглоогүй, энэ зурваст хил хамгаалах үүрэггүй бусад байгууламж барих, газар ашиглах асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн байдаг. 

-Манайхтай ижил төстэй ойролцоо орнууд тусгай бүсээ хэрхэн ашиглаж, хил орчмоо хөгжүүлж байна вэ?

-Хилийн дэглэм бараг бүхий л улс оронд бий. Харин хүйтэн дайн дуусч, улс орнууд визгүй зорчих болсонтой холбогдуулж хилийн зурвасын ач холбогдол буурч, улс орнууд ерөнхийдөө хилийн зурвасгүй болсон. Үүнд эдийн засгийн харилцан хамаарал, аялал жуулчлал, иргэд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Европт бол ганцхан Финланд л ОХУ-ын хил дээр дөрвөн км-ийн зурвастай. Гэхдээ улс бүр өөрийн онцлогтой, манайд бол байгал орчныг хамгаалахад хилийн зурвасын ач холбогдол их гэж хардаг. Хилийн гүндээ тодорхой зурвас тогтоож, харьцангуй чанга дэглэмийг баримталдаг дэлхийн хоёрхон улс нь манай хөршүүд. Нэг нь 18 улс, нөгөө нь 14 улстай хиллэдэг тул аргагүй биз. ОХУ-д хилийн зурвасын гүн таван км, БНХАУ-д энэ гүн янз бүр гэхдээ хоёр хөршүүд маань хилийн зурвасыг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглахыг хориглох биш харин хил дамнасан худалдааны эсвэл эдийн засгийн чөлөөт бүс бий болгох талаар хамтран ажиллах болсон байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 47 (7789)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос улс

/Үндэсний судалгааны их сургуулийн “Дэлхийн эдийн засаг ба дэлхийн улс төрийн” факультетын “Олон улсы

6 цаг 11 мин
Фото: Засгийн газрын хуралдаан /06.17/

Фото: Засгийн газрын хуралдаан /06.17/

7 цаг 44 мин
Швейцарьчууд хүн амын тоог хязгаарлахын эсрэг санал өгөв

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Швейцарийн оршин суугчид улсынхаа х

7 цаг 53 мин
"Вокруг света" сэтгүүл 165 жилийн ойгоо тэмдэглэж байна

Оросын шинжлэх ухаан, танин мэдэхүйн хамгийн ууган сэтгүүлүүдийн нэг болох "Вокруг света" сэтгүүл

10 цаг 55 мин
Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

11 цаг 10 мин
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

12 цаг 33 мин
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ?

БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Уны Оросын Өдөр үндэсний баярыг тохиолдуулан илгээсэн мэндчилгээ нь хоёр улсын харилцаа худ

16 цаг 22 мин
Э.Батшугар: Монгол Улс "Эм,эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори"-той боллоо

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой

16 цаг 22 мин
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуула

16 цаг 22 мин