Хэн нь жинхэнэ хохирогч вэ?

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Түүх ингэж эхэлсэн юм. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид үе үе өлсгөлөн зарлана, суулт хийнэ гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “айлгадаг” байлаа. Тэдний олонх нь “Солонгост ажил хийдэг хүүхдийнхээ олсон хэдийг ХЗХ-нд өгчихсөн чинь дампуурчихлаа. Бид гэртээ ч орж чадахгүй, хүүхдүүдийнхээ ч нүүрийг харж чадахгүй байна” гэж ярьдаг. Тэгээд настайчууд нь “Миний бие тааруу. Даралт ихдээд, шөнө унтаж  чадахгүй” гээд л бие сэтгэлээрээ хэрхэн зовж байгаагаа учирлана. Энэ бүлэг хүмүүсийн хувьд гудсан дороо хурааж байсан мөнгөө ХЗХ-нд аваачиж хийсэн юм.

Гэтэл “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр зарим нөхөд “Би байраа зараад мөнгөө ХЗХ-нд хийсэн. Одоо орох оронгүй яах юм бэ” гээд л гонгиносон. Бас нөгөө нэг хэсэг нь банкинд байсан мөнгөө хуйгаар нь хамж аваад л ХЗХ руу шогшчихсон байгаа юм. Ингээд л 1997 онд дөрөвхөн байсан ХЗХ 2006 онд 1000-д дөхөж, хөл толгой нь олдохоо байх нь тэр. Тэдний 700 гаруй нь 2002 оноос хойш бүртгүүлжээ.

Уг нь сонгодог утгаараа аливаа хоршоо гэдэг ашгийн төлөө бус, гишүүдийнхээ нийгэм, соёлын анхдагч хэрэгцээг хангах үүрэгтэй юм билээ. Гэтэл манай улсад тухайн үед байгуулагдаж байсан хоршоонууд юун тэр нийгэм, соёлын анхдагч хэрэгцээг тооцож үзэх манатай. Шууд л ашгийн төлөө улайрчихсан юм. Тиймээс л гишүүн бус хүнээс хадгаламж нэрийн дор ихээхэн хэмжээний мөнгийг хуримтлуулж, түүнийгээ бас л гишүүн бус хүмүүст зээл хэлбэрээр өгчээ. Зарим хоршооны эзэд сул орж ирсэн их хэмжээний мөнгөөр өөрийнхөө бизнест хөрөнгө оруулалт хийж, хувийнхаа хэрэгцээнд үл хөдлөх хөрөнгө авсан нь ч илрэв. Ингээд л ХЗХ руу баяжих мөрөөдөл тээгээд баяр баясгалантай гэгч нь инээгээд очдог байсан хүмүүс хадгалуулсан мөнгөө олж авахаар ууртай гэгч нь улаан тоос манаргасаар ирдэг боллоо. Харин зээл авагчид янз бүрийн араг саамаар зугтаачихна. Ингээд л иргэд мөнгөөрөө, ХЗХ-нууд иргэдээрээ “тоглосон” нь илэрч,   хэрэг бишдэж байгааг аль аль талдаа мэдэрч эхэлсэн юм.

Судлаачид “Энэ зах зээлийг зохицуулах хууль, эрхзүйн орчин бүрдээгүй байхад Хадгаламж зээлийн хоршоо байгуулагдсан нь алдаа” гэдгийг хэлэв. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж, төгс болгохоор 2005 онд Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуулийг баталжээ.  Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдаж, 2002-2004 онд ямар ч хяналтгүй дураараа дургиж байсан ХЗХ-дыг шалгав. Шалгалтын дүнг танилцуулахад хохирогчид Засгийн газрын ордныг тойрч шаваад үймэлдчихсэн. Энд тэндгүй л уймарсан, цөхөрсөн хүмүүс.

Нийт 26 ХЗХ-ны 8300 хохирогчийн 77.2 тэрбум төгрөгийг хэн хаанаас олж өгөх вэ гэдэг асуудал босч ирэв. ХЗХ-нууд шил дараалан дампуурч, хөрөнгийг нь битүүмжилж байлаа. Мөнгөө алдаж хохирсон хүмүүсээс гадна 40 орчим айлын амьдрал орвонгоороо эргэжээ. Таагүй дүн сонссон хэд хэдэн ахмадын зүрх нь хаагдав. Зарим ХЗХ-ны эзэд “аав”-ын хаалга татаж, нэг хэсэг нь шоронд, нөгөө нэг нь газар шороондоо шингэсэн эмгэнэлтэй түүхийг бичжээ, монголчууд.

Улмаар хууль, эрхзүйн таатай орчин бүрдүүлээгүй төр хариуцлагаа ухамсарлаж 2008 оноос өмнө ХЗХ-ны хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулахаар амалсан. Өнөөдрийн байдлаар 50 орчим хувийг нь барагдуулчихаад байгаа юм. Үлдсэн 41.2 тэрбум төгрөгийг мөн улсаас буюу та бидний татвараар барагдуулах аж.

Харин үүнийг энгийн иргэд эсэргүүцэж байна. Тэд “ХЗХ-ны хохирогчдын эрхийг хамгаалах түр хорооноос өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, жагсаал суулт хийсээр байгаад төрөөр хохирлоо барагдуулахаар болсон. Гэтэл бид жин­хэнэ хохирогчид шүү дээ. Яагаад гэвэл ХЗХ-нд мөнгөө хий гэж хэн ч шахаж шаардаа­гүй. Тухайн үед Монгол­банкнаас ч анхаа­руулга, сэрэмж­лүүлэг явдаг байсан. Гэтэл өнөөдөр яагаад татвар нэрийн дор биднээс авсан мөнгийг тэдэнд өгчихөж байгаа юм бэ” гэдэг асуудлыг хөндөж, “Үнэндээ тэд үхэх, өвдөх, өлсөх гурваар айлгаад л мөнгөө авчихлаа. Харин бид хэнээр хохирлоо барагдуулах вэ” хэмээн гомдоллож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Уржигдар 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Уржигдар 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

2025-08-14
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

2025-08-14
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

2025-08-14
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12