Лим Ду Сон: Солонгос эмч нар 20 гаруй хүнд зүрх судасны хагалгаа хийнэ

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Сүүлийн жилүүдэд  монголчуудын дунд зүрх судасны өвчлөл хамгийн элбэг тохиолдох болсон.  Тиймээс энэ удаа БНСУ-ын эмч нар Монголд, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт зүрх судасны өвчтэй, зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай өвчтнүүдэд хагалгаа хийхээр иржээ. Энэ тухай Кореа их сургуулийн дэргэдэх “Анам” эмнэлгийн эмч, Зүрх судасны төвийн захирал Лим Ду Сонтой ярилцлаа.

-Солонгосын “Аннам” эмнэлгийн эмч нар, монгол эмч нартай хамтарч ажиллаад багагүй хугацааг үдэж байна. Энэ удаа  Солонгосын эмч нарын баг хэдэн хүнд хагалгаа хийх вэ, Монголд хэд хоног ажиллах вэ?

-Энэ удаа бид П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт  20 гаруй хүнд хагалгаа хийхээр ирсэн. Монголд ирж  ажиллаж байгаа бидний хамгийн гол зорилго  бол  эмч нарыг чадваржуулах, сургалтад хамруулах юм. Монгол эмч нарыг бид солонгост нэгээс дээш жил суралцуулахыг эрмэлздэг ч газар дээр нь бас хамтарч ажиллаад, хагалгаанд орж байгаа эмч нартаа туршлага хуримтлуулах, хагалгааны зарим аргаа зааж сургахыг  чухалчилдаг. Бид  Монголд жилд хоёр удаа ирж ажилладаг. Нэг удаа  ирэхдээ бүтэн хоёр өдөр ямар ч завгүй хагалгаа хийгээд  явдаг. Энэ удаа бид бас Монголд нэг өдөр ажиллаад буцна. Маргааш бид Солонгост Олон улсын  том хуралд оролцох ёстой юм.

-Манай улсад хийсэн эрүүл мэндийн судалгаагаар нас баралтын 45 орчим хувийг зүрх судасны өвчин эзэлдэг. Сүүлийн жилүүдэд энэ өвчлөл их залуужиж байна. Монголчууд дунд зүрх судасны өвчлөл  залуужих болсон шалтгааныг та юутай холбон тайлбарлах вэ?

- Зүрх судасны эмгэг нь хүний амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин  зэрэг нь  зүрх судасны эмгэг үүсэх хүчин зүйлүүд болдог.  Монголчуудын дунд  зонхилон тохиолдож байгаа  зүрх судасны өвчлөл  сүүлийн үед  залуужиж байгаа нь  буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи тамхи гэх мэт хорт зуршилтай холбоотой. Монголчууд өөх, тостой хоол их иддэг. Магадгүй, энэ нь өвөл их хүйтэн болдогтой холбоотой байх.  Гэхдээ монголчууд  дасгал хөдөлгөөн бараг хийдэггүй, амьдралын хэв маяг нь идэвхгүй, хөдөлгөөнгүй амьдардаг. Үүнээс болж, зүрх судасны өвчлөл залуучуудад элбэг тохиолдож байна. Дээрээс нь, өвчин нь хүндэрсэн  үедээ эмнэлэгт ирж эмчлүүлж байна. Залуучуудад тохиолдож байгаа хэрлэгийн гаралтай зүрхний гажиг нь хүүхэд байхад нь, илрээд, даамжирч явсаар байгаад  залуу насанд нь хүнд хэлбэрээр,  хожуу оношлогдож байна.

-“Анам” эмнэлгийн эмч нар Монголд ирж, элэг, бөөр, зүрх судасны чиглэлээр олон удаа  хагалгаа хийж байсан. Монгол эмч нарын ур чадвар хэр сайжирч  байна вэ?

-Монгол эмч нарын ур чадвар их хурдтай сайжирч байна. Миний хувьд, Монголд долоо дахь удаагаа ирж хагалгаа хийж байна. Монгол эмч нарын ур чадвар сүүлийн үед бүр мэдэгдэхүйц сайн байна. Монгол эмч нар юмыг хурдан сурдаг, сэргэлэн цовоо, хурд сайтай, гар нь их хурдан шалмаг хөдөлж ажилладаг. Бид сая П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг дээр очиход  Зүрх судасны тасагт нь  сүүлийн үеийн онош­логоо, эмчил­гээний  ап­паратууд, шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд байна. Харин одоо монгол эмч нарт ганцхан чанартай, сайн сургалт  хэрэгтэй байна. Одоо монгол эмч нарт юу дутагдаж байна вэ гэвэл  гадаадын өндөр хөгжилтэй улс оронд очиж, сургалтанд хамрагдах хэрэгтэй байна. Монгол эмч нар угаасаа их ухаантай, сэргэлэн хурдан юмыг сурдаг учраас  ур чадвар нь хурдан сайжирна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас эмч нараа гадагшаа аль болох олноор нь сургалтад хамруулах хэрэгтэй байна.

-Солонгос эмч нар хагалгаанд орох шаардлагатай өвчтнүүдээ хаанаас, яаж сонгодог вэ. Бусад нэгдсэн эмнэл­гүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс болон хө­дөө орон нутгийн өвч­төнүүд хамрагдах боломжтой юу?

-П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нар өөрсдөө хагалгаанд орох өвчтөнүүдээ сонгож авдаг.

-Манай улсад сүү­лийн жилүүдэд элэг, бөөр, зүрх судасны өвчлөл эрс нэмэгдэх болсон. Мөн хүмүүсийн цөөнгүй хэсэг нь  ч бас гадаадад очиж, эмчлүүлэх хүсэлтэй болсон.  Энэ нь монгол эмч нарын ур чадвар, эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой байх. Нөгөөтэйгүүр, шинэ залуу эмч нарыг  мэдлэг, чадвар муутай гэсэн шүүмжлэл бас их байдаг. Тиймээс Кореа их сургуулийн дэргэдэх “Анам” эмнэлгийн эмч нар энэ тал дээр  ямар бодлого баримталж  ажилладаг вэ?

-Бидний хамгийн гол зорилго, хамгийн чухал үүрэг бол шинэ залуу,  чадварлаг сайн эмч нарыг бэлтгэх явдал. Тиймээс бид анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургууль болгон дэргэдээ өөрийн гэсэн эмнэлэгтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.  Солонгос улсын анагаахын том  сургуулиуд  бүгд дэргэдээ  оюутнуудаа сургах  зорилготой өөрийн гэсэн эмнэлэгтэй байдаг.  Тухайлбал,  Солонгос улсын  Кореа их сургууль  дэргэдээ гурван том эмнэлэгтэй. Тиймээс бид нөгөө хоёр эмнэлгээсээ ялгарахын тулд   “Анам” эмнэлэг гэж нэрлэсэн юм. Кореа их сургууль бол БНСУ-ын гурав дахь том сургууль. Дээрээс нь энэ сургуулийг  солонгосчууд  өөрсдөө байгуулсан  учраас Солонгостоо  их нэр хүндтэй.  Манай “Аннам”эмнэлэг ч бас солонгосчууд дун­даа их нэр хүндтэй. Ялангуяа Зүрх судасны чиглэлийн эмчилгээ, онош­логоогоороо хүмүүст  танигдсан эмнэлэг.

-Солонгос эмч нар хэзээ дахин ирж,  хагалгаа хийх вэ?

- Бид П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн  Зүрх судасны тасгийн эмч нартайгаа  зөвлөлдөж  байгаад “Одоо хэзээ ирж хагалгаа хийх вэ?” гэдгийг шийддэг.  Энд байгаа монгол эмч нар маань өвчтөнүүдээ сонгоод, шинжилгээ оношлогооных нь хариуг Солонгос руу илгээдэг. Тэгээд хэзээ ирж, хэдэн хүнд хагалгаа хийхээ шийддэг.  Тиймээс одоо­гоор тодорхой хариулт хэлэх боломжгүй байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 14 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин