Монголын тусгаар тогтнолыг үгүй хийхээр эрх баригчид яаравчиллаа гэв

2014-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол  

“Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд” хөдөлгөөн, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ, “Гал үндэстэн” хөдөлгөөн хамтран “Үндэсний мэдээллийн төв”-д  хэвлэлийн хурал хийлгэлээ.

Тэд Ашигт малтмалын тухай хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийг улс орны тусгаар тогнтолыг устгах гэж байна хэмээн тодорхойллоо. Тухайлбал, тус  хуулийн өөрчлөлттэй танилцах юм бол “Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүй хийхэд Ашигт малтмалын хуулийн  энэхүү нэмэлт өөрчлөлт  зориулагдав” гэсэн үг өгүүлбэр танилцуулгад нь арай бичигдээгүй байгаа даа гэхээр байгааг иргэний хөдөлгөөнүүд сэрэмжлүүлж байгаа ажээ. Хуульд хэсэг бүлгээр нь бус үг, өгүүлбэрээр нэмж, засварласан нь бүхэлдээ ийм агуулгатай байгааг тэд ярьж байна.

 Иргэдийн зүгээс  хуулийн өөрчлөлтийг Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн,  Монголын талын ашиг 34 хувь гэдгийг 51 болгох гэх мэт өөрчлөлт орж байгаа  гэж бодож буй. Тэгвэл Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйл буюу УИХ-ын бүрэн эрхийг заасан заалтуудын нэг  болох  8.1.3-д “Улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж заасныг  “улсын хилийн зурвас газраас бусад улсын тусгай хамгаалалттай газарт  ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж өөрчилжээ. Өөрөөр хэлбэл,  “улсын хилийн зурвас”-ыг Монголын төрийн хяналтаас  ингэж гаргажээ. Үүнийгээ  “Үндэсний геологийн алба” гэх байгууллагад хариуцуулсан  байгаа гэнэ. Тухайлбал, тус албаны ажил үүргийг заасан 9.1.12-т “улсын хилийн зурваст ашигт малтмал  эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гээд заачихсан байгааг иргэний хөдөлгөөнийхөн олж харжээ.  Сүүлийн үед  манайд төр, засгийн бодлогын төлөөх хариуцлагыг хүлээхгүй /статусгүй/ ч бодлогын асуудлыг шийдээд байдаг, төрийнх  үү, хувийнх уу гэдэг нь мэдэгддэггүй, заримдаа бүр гадаадынх уу, дотоодынх уу гэдэг нь ч ялгарахгүй эргэлзээтэй, эрх мэдэлтэй байгууллага олширсон  бол “Үндэсний геологийн алба” гэгч мөн л тийм  байгууллагын нэг  бөгөөд  Монголын хилийн зурваст ашигт малтмал хайх, ухуулах ажлыг шийдэж байхаар болсон ажээ.

 Мөн Ашигт малтмалын тухай  хууль дахь Монгол Улсын эрх ашгийг “гадуурхсан” заалт ганц энэ биш гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байлаа.  Жишээ нь, хайгуулын тусгай  зөвшөөрлийг гурван жилээр  хоёр удаа сунгах байсныг гурван удаа буюу есөн жилээр сунгах болжээ, хуулийн өөрчлөлтөөр. Үүнийг Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн О.Лхагвадорж “Хайгуул хийх нэрээр Монголын газар нутгаар нэг таран “бэлчиж” байгаа гадныхны хөрс ус, бэлчээрт учруулж буй сүйтгэлийн хугацаатай нь холбон тооцож үзвэл ямар зорилго,  бодлого явж байгаа нь ойлгомжтой. Цаашлаад, нутгийн хүн ам ашиглаж болох сул тал, дутагдал гачигдал, ахуй байдал, мал сүрэг, ургамал амьтны тоо толгой, газар орны нүх сүв бүрийг  онгичин тэмтчиж судлахад хайгуулын ажил гэгч нь ямархуу боломж олгож болохыг /олгож байгааг/ бодолцож үзвэл, улс орны аюулгүй байдал талаасаа ч бодсон “хамгаалалтын хана хэрэм”-ийг санаатайгаар нурааж байгаатай утга нэг  юм.  Тэр ч байтугай улсын төсвийн хөрөнгөөр хайгуул  хийсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн хуулийн заалтыг “дахин хайгуул хийлгэхээр тусгай зөвшөөрөл олгож болно” гэж оруулсан байна лээ. Мөн  Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.6  дахь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах  “Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох” заалтыг хүчингүй болгосон байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө луйвардах арга хэрэгслийг ч хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болгохоо мартсангүй” хэмээн шүүмжиллээ. Иргэний хөдөлгөөн, ТББ-ууд энэ асуудлаар ганц дуугараад больчихгүй, цаашид тэмцлийн хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдлээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин