Ирэх бямба гаригт монгол хэл, бичгийн шалгалт эхэлнэ

2014-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх амралтын өдөр Монгол хэл, бичгийн хичээлээр эхэлнэ. Тиймээс бүртгэлээ амжилттай хийлгэсэн, суудлын хуваариа авсан  хүүхдүүд одоо юуг анхаарах тухай  Боловсролын үнэлгээний төвийн  Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.

МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫГ ӨГСНӨӨР БУСАД ШАЛГАЛТАД ОРОХ ЭРХТЭЙ БОЛНО

-Хоёр хоногийн дараа элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Суудлын хуваариа авчихсан хүүхдүүд одоо юун дээр анхаарах вэ?

-Өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг, тамга даруулж баталгаажуулна. Бүртгэлийн хуудсан дээрээ баталгаажуулалт хийлгэж амжаагүй байгаа шалгуулагчид  зургадугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө ирж баталгаажуулалт хийлгүүлэх шаардлагатай. Ингэж байж бүртгэлийн хуудас хүчинтэй болно. Гарын үсэг зуруулаагүй бол шалгалтад оруулахгүй. 

-Энэ жилийн элсэгчид монгол хэлний шалгалт өгснөөр бусад шалгалтад орох эрхтэй болно. Тухайн хүүхдийг шалгалт өгсөн, эсэхийг яаж мэдэх вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг  элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх өдөр зохион байгуулна. Элсэгчид энэ  шалгалтыг өгсөн тохиолдолд сонгосон бусад хичээлийн шалгалтыг  өгөх эрхтэй болно. Монгол хэл, бичгийн шалгалтыг анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй. Энэ шалгалт нь ерөнхийдөө монгол хүний эх хэлний хэрэглээний түвшинг сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах, өнөөдрийн бодит байдал ямар байгааг тогтоох зорилготой юм. Ирэх жилээс босго оноо тогтооно. Тиймээс Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн хүүхдийн бүртгэлийн хуудсанд хянагч багш нар ялтас наах юм. Үүгээр нь шалгалт өгсөн, эсэхийг мэднэ.

 

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ АВААГҮЙ БОЛ ЛАВЛАГАА АВЧ ИРНЭ

-Элсэгчид шалгалт өгө­хөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Энэ онд төгссөн элсэг­чид төгсч байгаа  сур­гуулийнхаа харъяа элсэлтийн ерөнхий шалгалтын  байранд шалгалт өгнө. Харин өмнөх оны төгсөгчид  бүртгүүлэх үедээ өөрийн­хөө сонгосон шалгалтын  байранд шалгалт өгнө. Мөн элсэгчид маань  шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх ёстой. Мөн шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх хэрэгтэй.  Шалгалтад орохдоо бүртгэлийн хуудас, сургуулийн захирал болон аймаг, дүүргийн  элсэлтийн ерөнхий шалгалт  хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх ёстой гэдгийг дээр дурьдсан. Мөн суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх  зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.  

-Хэрэв иргэний үнэм­лэх аваагүй бол ямар бичиг баримт бүрдүүлж ирэх вэ?

- Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2014 оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх элсэгчид оршин сууж буй хороо, дүүргийнхээ Засаг дарга эсвэл сурч буй сургуулийнхаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан,  сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирэх хэрэгтэй.

 

ИХЭНХ ХИЧЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА 80 МИНУТ БАЙНА

-Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн гүйцэтгэх хугацаа нь хэдэн минут байгаа вэ?

-Математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут. Харин Монгол хэл, бичгийн шалгалт болон Монгол хэл, Англи хэл, Орос хэл, Биологи, Газарзүй, Монгол Улсын түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут бай­гаа. Элсэгчид маань хариул­тын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөх хэрэгтэй.

 

ШАЛГАЛТЫН ДЭВТРЭЭ НООРОГ БАЙДЛААР АШИГЛААД АВЧ ҮЛДЭХ БОЛОМЖТОЙ

-Шалгалт өгсөн материалаа буцааж үзэх боломжтой юу?

-Шалгалт өгч буй хүмүүст шалгалтын дэвтэр, хариултын хуудас, гэрээний хуудас, бар код гэсэн дөрвөн зүйл очно. Тэгэхээр шалгуулагч шалгалтын дэвтрээ ноорог байдлаар ашиглаад өөртөө авч үлдэх боломжтой. Хариултын хуудас, бар кодыг шалгалтын комисст хураалгана. Тэгээд сүүлийн шалгалтаас долоо хоногийн дараа  цахим хуудаст зөв хариулт гарна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдана. Тэр үед шалгуулагч ноороглосон шалгалтын дэвтэр дэх хариулттайгаа тулгаж үзэх боломжтой. Тулгаж үзээд ямар нэгэн алдаа, асуудал байх юм бол  Боловсролын үнэлгээний төвд  өргөдөл гаргаж болно.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

23 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин