Б.Өлзийбаяр: 1072 хувьцаа хэний ч халаасанд байхгүй гэдэг нь үнэн

2014-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Хөрөнгийн зах зээл эдийн засгийг аврах гарц хэмээн ярих болсон хэдий ч уг салбар унтаа байгаа гэдгийг мэргэжилтнүүд нь хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар “Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаарх бодлоо  хуваалцсан юм.

-Эдийн засгийг аврах нэг гарц нь хөрөнгийн зах зээл гэдэг. Харин энэ салбарыг унтаа байдалтай байгааг эдийн засагчид шүүмжилдэг. Тэгвэл сэргээхийн тулд юу хийх ёстой вэ?

-Зөвхөн банк дээр тулгуурласан эдийн засаг цааш явахгүй болжээ. Компаниудад тулгамдаж буй бэрхшээл нь санхүүжилт. Үүнийг дан ганц банкаар хийх боломжгүй болсон байна. Энэ санхүүжилтийг хаана хийж болох вэ гэвэл хөрөнгийн зах дээр. Тиймээс санхүүжилтийн асуудалтай аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргаад олон нийтэд бүртгэлтэй компани болгож хөрөнгө татах хэрэгтэй. Түүнчлэн хувьцааг худалдаж авах хөрөнгө оруулагч хэрэгтэй. Манай улсын дотоод нөөц бололцоог харвал хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан нь сайн хэрэг. Мөн гайгүй яваа компаниуд ажилчдынхаа тэтгэврийн санг үүсгэсэн байна. Тэтгэврийн даатгал болон сан гэж хоёр тусдаа байх ёстой гэж хэлдэг. Учир нь сангийн хуримтлалыг зах зээл рүү оруулах хэрэгтэй. Бас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцлөө бүрдүүлчихсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар аж ахуйн нэгжийн орлогын татвараас чөлөөлсөн, тогтвортой нөхцлийг хангасан, тодорхой хөнгөлөлтүүдийг өгсөн байгаа. Гол нь энэ ажлуудыг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Хөрөнгийн зах зээл хөгжиж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгаа гэдэг. Үүнийг хөрөнгийн биржийн захирлын томилгооноос харж болно гэх юм?

-Хөрөнгийн биржийн захирлын томилгоо гэдэг хөрөнгийн зах зээлийн ирээдүйг тодорхойлно. Тийм ч учраас маш чухал асуудал. Яагаад гэвэл эмч өвчтөнийг эмчилдэг, инженер барилга барина, санхүүч энэ зах зээлийг хөгжүүлнэ. Бидэнд гашуун туршлага бий. Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран хөгжүүлэх боломж байсан. Гэтэл бид алдсан. Мэдээж янз бүрийн шалтгаан бий. Гэхдээ хамгийн гол нь манай талаас мэргэжлийн баг дутагдсанаас гарсан сөрөг үр дагавар нь өнөөдрийн нөхцөл байдал. Тэнд цэвэр улстөрийн томилгоо явагдсан нь харамсмаар байгаа юм. Элгээрээ хэвтчихээд байгаа энэ салбарыг хэн аврах вэ гэвэл бид буюу мэргэжлийн хүмүүс гэдгийг төр ойлгох хэрэгтэй.

-Хөрөнгийн бирж толгойгүй байхын хор уршиг юу вэ?

-Төрийн өмчит компани учраас хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг явуулдаг юм байна. Миний сонссоноор долоон хүн саналаа өгсөн гэсэн. Толгойтой байх зайлшгүй шаардлага бий. Мэдээж эдийн засаг хүнд байгаа энэ үед аливаа ажил зогсонги байна гэдэг нь буруу. Бид хийх ёстой ажлаа хийж чадахгүй, шийдвэр хүлээгээд гацчихаад байна. Тухайлбал, бид дансаа нээж чадахгүй байгаагаас гадна гадны хөрөнгө оруулагчид төлбөр тооцоо хийх дансаа нээж чадахгүй байна. Арилжаанд орохын тулд маш олон зүйл гардаг. Хэдийгээр жижиг мэт харагдавч данс нээх гэдэг нь мөнгөний урсгалыг нэмэх нэг гарц. Бид өдөр тутамд хэрэглэдэг, хийдэг ажлаа хийж чадахгүй байгаа нь Хөрөнгийн биржийн захирлын томилгоотой шууд холбоотой.

-Хөрөнгийн биржийн захирал тодорлоо гэх мэдээлэл нэг хэсэг тарсан. Гэвч одоог хүртэл таг чиг байгаагын учир шалтгааныг та юу гэж харж байна?

-Үүнийг хэлж мэдэхгүй юм. Мэдээж Төрийн өмчийн хорооны шийдэх асуудал. Гэхдээ тун удахгүй шийдэх байх гэж найдаж байгаа. Хөрөнгийн биржийг Сангийн яамны харъяанд байлгах тогтоол Засгийн газар гаргасан юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр тус яам удирдлагаа сонгох бололтой.

-Мэргэжлийн хүний хувьд танаас асуухгүй өнгөрч болохгүй нь. Тавантолгойн хувьцаа буюу 1072 хувьцаа хэрхсэнийг хүмүүс сонирхож байна. Учир нь 1072 хувьцаа хэний ч халаасанд байхгүй байгаа гэдгийг сонслоо?

-Яг энэ асуудлыг цэгцлэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани зөвлөх үйлчилгээний тендер зарласан байна лээ. Бид тэр тендерт оролцсон. Тэгэхээр тэд энэ асуудлаа цэгцлэхээр шийдсэн нь сайшаалтай. Учир нь улстөрийн шийдвэр нь гарсан ч амьдралд хэрэгжээгүй байна. Үнэхээр 1072 хувьцаа иргэдийн нэр дээр бүртгэлтэй юм шиг хэрнээ бүртгэлгүй байна. Түүнчлэн нэг сая төгрөг авах хүсэлтэй иргэд ч мөнгөө авч чадаагүй байдаг. Эдгээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хувьцаат компани байна гэсэн төр засгийн шийдвэр нь гарсан. Тэр дундаа хөрөнгийн биржид бүртгэлгүй учраас хаалттай байна. Мэдээж хууль дүрмийн дагуу бүртгүүлээд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх процессийг нь эхлүүлэх ёстой юм.

-Уг нь бүх хүмүүсийн нэр дээр хувьцааны бичилт хийсэн гэж байсан. Гэвч тодруулахад бүртгэлжүүлэлтийг хийж байна гэх юм. Эндээс харвал “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа гэдэг агаарын тоог ард түмний сэтгэхүйд суулгажээ гэж хараад байна л даа?

-Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуульд тодорхой заасан байдаг. Хувьцаат компани Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй байх ёстой. Үүнээс гадна хувьцаагаа Хөрөнгийн биржээр арилжаалах гэж байгаа бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байх ёстой юм. Өнөөдрийн тухайд хаана ч бүртгэлгүй байгаа. тэгэхээр төр засаг, УИХ шийдвэр гарсан учраас энэ ажлаа одоо л хийх гэж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр үүний дагуу дээрх асуудлуудыг цэгцэлж өөрийнхөө хувьцааг бүртгүүлэх ёстой. Тэгэхгүй бол тус компанийг хувьцааны асуудал маш хүнд байгаа. Мэдээж тогтоол нь гарсан учраас энэ хувьцааг хэдийд арилжаанд оруулах, хэрхэн хийх вэ гэдэг чухал.

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Уржигдар 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Уржигдар 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

2025-08-14
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

2025-08-14
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

2025-08-14
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12