Парламентыг дарангуйлсан МАН шударга ёсны эсрэг кноп дарлаа

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Энэ удаагийн парламент эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж яллагдагчаар татсан хүнийг хаацайлж авч үлдсэнээрээ түүхэнд “хар” тамгатай үлдэхээр боллоо. УИХ-ын гишүүн хүн улсын мөнгийг хувьдаа зувчуулсан талаарх Улсын ерөнхий прокурорын барьж орж ирсэн баримтыг 76 гишүүн тоож авч үзсэнгүй. Харин оронд нь шударга ёс нэхсэн хууль хяналтын байгууллага руу давшилсаар байгаад л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг бүрэлдэхүүнээрээ унагаж орхив. Чуулганы танхимд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой. Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү. Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу” гэж хатуухан хэлсэн. Гэвч парламент ямар ч гэмшил, цочроогүйгээр Б.Батзориг гишүүнийг  “дан дээлтэй” нь  үлдээлээ. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцох эхлэл ЖДҮХС-гаас үүдэлтэй. Үйлдвэр эрхлэгч, жирийн иргэдээ дэмжих учиртай татварын мөнгийг танил тал, өөрийн компани, төрийн өндөр албан тушаалтнууд дээгүүрээ хувааж авсан булхай нь илэрсэн учраас эхлээд түүний сайдын “давхар дээл”-ийг нь тайлсан. Харин УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуулах асуудлыг гишүүд дэмжээгүйн цаана мэдээж олонхийн бүлгийн кнопын хүч, хуйвалдаан оршиж буй. Үүнээс харвал эрх баригч намынхны хүч түрэн шийддэг байдал буюу нам нь төрөө гутааж, түүнийх нь уршгаар парламентын нэр хүнд шившигтэй хутгалдаж байна. ЖДҮХС-гийн булхай хөвөрсөн сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд МАН-ын цөөнгүй гишүүдийн ашиг сонирхлын зөрчил ил болсон. Дахиад жаахан ухах юм бол 76 гишүүнээс хөнгөлөлттэй зээл авч, ард түмний татварын мөнгөнөөс хумслаагүй хүн бараг үлдэхгүй нь бололтой. Тэр дундаа ээлжит бай нь эрх баригч намын эрх бүхий хүмүүс рүү чиглэх болчихоод байгаа учраас ганцхан сайдын суудлыг золиосолж, тэр үйлдлээ мартагнуулахаар Монголчуудыг 3-4 хоног дараалан амрааж байгаа бололтой юм. Дээр хэлсэнчлэн хариуцлагын асуудал зөвхөн Б.Батзоригийн биш парламентын, цаашлаад МАН-ын генсекээс эхлээд “том”-чуудтай нь холбогдож таарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, МАН-ын “гал тогоо” буюу Удирдах зөвлөлийн гишүүдийнх нь булхай, луйвар илчлэгдэх гээд байгаа учраас барьцаанд нь Б.Батзоригийг сайдаас  чөлөөлсөн нэр төдийгөөр хариуцлагын асуудлыг яриад өнгөрөх нь. Төрийн мөнгийг зувчуулж, төрийн алба, парламентын нэр хүндийг шившиг болгосон сайд, дарга нартайгаа хариуцаж тооцож чадахгүй байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцрох асуудал  хөндөгдөх нь ч цаг хугацааны  асуудал болж мэдэхээр юм байна.   Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21