Хүний үнэ цэнийг өсгөх Шинэ дээд хуулийг дэмжье

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Арабын нэг иргэн Монголд шонхор шувуу барихаар ирээд байхдаа хун шувуунуудыг бууджээ. Үүнийг эсэргүүцсэн манай иргэнийг нөгөө араб  “ Би энэ хүнийг худалдаж авъя. Хун буудсан гэж намайг эсэргүүцсэн юм чинь би худалдаж аваад буудна” гэжээ. Хүн худалдаж авна гэдэг чинь байж боломгүй зүйл гэтэл “Танай үндсэн хуульд малаа төрийн хамгаалалтад авсан юм билээ. Тиймээс мал руу чинь би харахгүй. Харин хүн нь хамгаалалтад байдаггүй юм билээ” гэжээ. Энэ явдал Хэнтий аймагт болсон талаар эх сурвалж дурьдсан. Түүнчлэн газар, шороо ус ургамлаа харийнханд алдахгүйн төлөө тэмцсэн монгол хүнийг хятадууд  зодож, буу тулгасан тухай ч яригддаг. Энэ арай л дэндсэн асуудал болж байна. Хэдийгээр мал төрийн хамгаалалтад байдаг гэдгийг бахархан ярьдаг ч хүнээ хамгаалалтад аваагүйн гайгаар хүний үнэ цэнэ унаж харийнханд боол мэтээр харагдаж, харьцаж байгааг тэвчишгүй. 1992 оны Үндсэн хууль баталсан эрхмүүд яагаад хүнээ биш малаа төрийн хамгаалалтад авсныг ч ойлгосонгүй. Бид яагаад хүнээ хамгаалалтад аваагүйг тухайн үед анзаараагүй өнгөрсөн юм бэ. Одоо болтол монгол хүн  үндсэн хуулиараа төрдөө хамгаалагдаагүй. Энэ хуулийн цоорхой харийнханд олз болж хүнээ боол мэтээр муухай харагдуулсан нь харамсаар. Үүнийгээ ч мэдээгүй яваа хөөрхийлөлтэй ард түмэн, Үндсэн хууль батлагчдад монгол төрийнхөнд  гомдсоор байгааг МАХН-ын шинэ дээд хуулийг хөдөө орон нутагт  хэлэлцүүлэх үеэр анзаарсан юм. Шинэ дээд хуулийг Ховд аймгийн иргэдэд хэлэлцүүлэх үеэр  Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Үндсэн хуулийг харийнханаар хийлгээд байгаа хувилбараар монголчуудыг  30 тэрбумын өрөнд оруулсан шиг одоо яригдаад байгаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдгээр бол дахин хэдэн жилийн дараа 40-60 тэрбумын өртэй болгож монгол хүн, монгол газар шороо, Монгол Улсыг үгүй болгох геополитикийн бодлого явагдаж байна ” гэсэн нь үнэн бололтой.   ШИНЭ ДЭЭД ХУУЛЬД ХҮНИЙГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ ЗААЛТТАЙ   Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар бүлгийн тавд  “ Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэжээ. Хүнээ төрийн хамгаалалтад аваагүй хэрнээ малаа хамгаална гэдэг логик утгаар нь хөөж үзсэн ч боломжгүй юм. МАХН-аас боловсруулсан БНМУ-ын Шинэ дээд хуулийг танилцуулах аяны нээлт өнгөрөгч сард Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад болсон юм. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, гүйцэтгэх товчооны гишүүдтэйгээ хамтран Монгол орноо тойрч энэ хуулиа танилцуулж байгаа билээ. Очсон аймаг, уулзсан иргэн бүрээс Н.Энхбаяр дарга “Та нар үндсэн хуулиа уншиж үзсэн үү. Төрийн хамгаалалтад хэн, юу байдаг билээ. Та монгол орондоо эзэн шиг нь  сайхан амьдарч чадаж байна уу?, Та Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн чухал ордоос хувь хүртэж чадаж байна уу?” гэх мэт хүнд ойрхон энгийн олон асуултыг асууж харилцан ярилцах байдлаар уулзалтаа хийдэг. Харин иргэдээс  үндсэн хуулиа  уншсан гээд гараа өргөх хүн ховор, амьдрал хүнд хэцүү, ядуурал ажилгүйдэл газар авсан, хүн үнэ цэнэгүй болсон гэж ярих тийм л дүр зураг харагддаг. Хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран бидний амьдрлыг зохицуулж байгаа гол бичиг баримт бол үндсэн хууль юм. Нэгэнт ард түмэн үндсэн хуулийнхаа мөн чанарыг ойлгож уншаагүй учраас тэдэнд  хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн гол заалтыг танилцуулж учир дутагдалтай зүйлийг МАХН-ынхан хэлж өгдөг юм. Үндсэн хуульд хүний, хүн  болж төрсөн заягдмал эрх болох орон сууцтай, идэх хоолтой, өсч үржих гэр бүлтэй байна. Энэ эрхийг хэн ч хэзээ ч зөрчиж болохгүйг хуульдаа томьёолж өгөх ёстой аж. Гэвч 1992 оны хуульд үүнийг нарийн тусгаагүйгээс өнөөдөр хүний үнэ цэнэ малаас дор болсон гэдэг нь батлагдаж байгааг иргэд өөрсдөө ч ярьж, санал нэгтэй байв. Түүнчлэн дээр өгүүлсэн араб нөхөд монгол хүнд хэрхэн хандаж буй жишээг сонссон иргэд арай ч даа яана даа гэцгээж байсан юм.  

Үндсэн хуульд хүний, хүн  болж төрсөн заягдмал эрх болох орон сууцтай, идэх хоолтой, өсч үржих гэр бүлтэй байна. Энэ эрхийг хэн ч хэзээ ч зөрчиж болохгүйг хуульдаа томьёолж өгөх ёстой аж. Гэвч 1992 оны хуульд үүнийг нарийн тусгаагүйгээс өнөөдөр хүний үнэ цэнэ малаас дор болсон гэдэг нь батлагдаж байгааг иргэд өөрсдөө ч ярьж, санал нэгтэй байв.

 
Иймэрхүү учир дутагдалтай олон зүйлээс болж монгол хүн эх орондоо аз жаргалтай үнэ цэнэтэй амьдрах эрхгүй байна.  Тиймээс үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж бэлэн болсон Шинэ дээд хуулийг батлуулах нь зөв гэдэгтэй санал нийлж яаран саналын хуудас руу сарвайж байсан тохиолдол явсан газар бүрт ажиглагдаж байлаа. БНМУ-ын Шинэ дээд хуульд хүний заяагдмал эрх болох орон сууцтай болох, идэх хоол, сурч боловсрох, эмнэлэгийн үйлчилгээ авах, ажил орлоготой байх, хүрэлцэхүйц цалинтай байх гээд бүгдийг төрөөс үнэгүй олгож  хүнээ төрийн хамгаалалтад авахаар болсон  мөн байгалийн баялаг ард түмний өмч байх зэргээр  тусгасан заалт  тэдэнд таалагдсан. Энэ бүгдийг та ч гэсэн БНМУ-ын Шинэ дээд хуулийн  наймдугаар зүйлийн 8.8, 8.9 есдүгээр зүйлийн 9.6, арвангуравдугаар зүйлийн 13.25, арвантавдугаар зүйлийн15.3 зэрэг заалт зэргээс харж болно. Бид Монгол орондоо Ардчилсан Герман улсын шоронгийн хоригдолоос ч дор цалинтай амьдарч байна. Тус улсын шоронгийн хоригдол нь өдөрт таван цаг ажилладаг. Нэг цагт хоёр евро буюу өдөрт 10 еврогийн цалин авч нийгмийн даатгал, тэтгэвэрийн шимтгэлээ төлдөг. Энэ нь тус улсын амьжиргааны баталгаажих доод төвшинтэй тэнцүү цалин авдаг гэсэн үг. Монгол төгрөгт шилжүүлбэл  нэг сая орчим төгрөгийн цалинтай. Түүнчлэн шоронд байх хугацаанд тухай хоригдлын ар гэрт оруулах орлогыг тасалдуулахгүй байхыг хуулиараа баталгаажуулсан байдаг аж. Гэтэл манай үндсэн хуульд иргэн бүр ажлын байраар хангагдаж цалинтай байна гэж заасан хэдий ч амьдралд нь хүрэлцхүйц цалинтай байна гэж заагаагүйгээс өнөөдөр багш, эмч ажилчид, хувийн жижиг компанид ажиллаж байгаа иргэдийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй жагсаал цуглаан  хийж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа  нь эцэг хуулиас хамаарч байна. Монгол хүн дэлхийд ялангуяа хоёр хөрштэйгээ хүн амынхаа тоогоор өрсөлдөхгүй, байгалийн баялагаар өрсөлдөхгүй. Харин оюун ухаан, мэдлэг боловсролоороо дэлхийд өрсөлдөх учиртай. Оюуны шинэ, шинэ бүтээлүүдээрээ л хөгжинө гэдгийг сүүлийн үеийн эрдэмтэн судлаачид онцолж байна. Тиймээс олон залуучуудыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бодлогоор сургахгүй бол Хятад улсад худалдагдсан сэхээтэний арми дараагийн үед бий болох магадлал өндөр байгааг сүүлийн үед урд хөршийн мөнгөөр суралцагсадын тоо нэмэгдсээр байгаагаас харж болно.Монголчууд минь тусгаар тогтнол, хүний үнэ цэнийг баталгаажуулах ёстой үндсэн хуулиа нэг удаа уншсаны дараа нь МАХН-аас боловсруулсан  БНМУ-ын Шинэ дээд хуулийг харицуулж уншиж үзээд санал асуулгад оролцоорой хэмээн МАХН-ын дарга Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, хуулийг боловсруулсан хуульч Ц.Шаравдорж нар уриалж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

10 цаг 26 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

14 цаг 6 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

20 цаг 27 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

20 цаг 27 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

20 цаг 27 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02