Монгол Улс ирэх онд хүүхдээ “хэдээр” хамгаалах вэ?

2018-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улс хүүхэд хамгаалалд хэтэрхий хүчин мөхөс, хайнга хандаж ирсэн. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгаалах төрийн бодлого хэр оновчтой, түүнийг хэрэгжүүлдэг байгууллагууд өнгөрсөн хугацаанд ямар үр дүнтэй ажиллаж ирснийг хүчирхийлэлд өртсөн, гэмт хэрэг, ослын золиос болсон харамсалтай тоо баримт “хэлдэг”. Ингэж хүүхэд хамгааллын асуудал аль нэг түвшин, тогтолцоондоо гээгдэж ирснийг өдөр тутмын сонинуудын холбооны форумын үеэр онцолж, хэвлэл мэдээллийнхэн энэ чиглэлд дуу хоолойгоо тууштай хүргэж эхлээд байгаа юм. НҮБ-ийн Хүүхдийн сангаас Монголд хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд боломжийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад 22 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гаргасан юм билээ. Гэхдээ ийм хэмжээний эдийн засгийн нөөц боломжгүй учраас ядаж 11 тэрбум болгож байж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзжээ. Энэ үндэслэлээр 2017 онд улсын төсөвт хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зарцуулах хөрөнгийг  1.2 тэрбум байсныг өнгөрсөн оны төсөвт 6.4 тэрбум болгож нэмэгдүүлсэн байна.  Тэгсэн хэрнээ л үр дүн хангалтгүй, Монголын төр хүүхдүүдээ хамгаалж чадаагүйг Ерөнхийлөгчийн өрөөнд хэд хэдэн удаа дуудагдсан холбогдох албаныхны тайлбараас харж болно. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Засгийн газраас ирсэн тайланд олон удаагийн сургалт хийсэн, ТББ байгуулагдсан, зөвлөл, албууд байгуулагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний хүсээд байгаа яг хүүхдийн хамгааллын талдаа ажилласан нь  маш хангалтгүй байна.  Бид хүүхэд хамгааллын бэлтгэл ажилдаа нийт төсвийнхөө 61 хувийг зарцуулсан байна” гэж шүүмжилсэн удаатай. Тэгвэл НҮБ-аас Монгол Улс хүүхдүүдээ 22 тэрбум, хамгийн багадаа 11 тэрбумаар хамгаалах ёстой гэсэн судалгааны өмнө ирэх төсөвт ичмээр тоо суулгажээ. 2019 оны төсвийн төсөлд Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг энэ оноос дөрвөн тэрбумаар бууруулж 2.4 тэрбум төгрөгөөр төсөвлөж оруулж иржээ. Яг юунд хэрхэн зарцуулж, 2.4 тэрбум төгрөгөөр 1.2 сая хүүхдээ хэрхэн хамгаалахыг мэдэхгүй. Тиймээс З.Нарантуяа, Д.Оюунхорол нарын эмэгтэй гишүүд санаачлан хөөцөлдөж Ажлын хэсгийн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр 5.6 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлж чадсан байна. Хэрэв энэ чигээр батлагдаж чадах юм бол Монгол Улс ирэх онд хүүхдүүдээ найман тэрбум төгрөгөөр хамгаалах нь. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын эмэгтэй гишүүд Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачилгыг УИХ-ын даргад өргөн барих үеэрээ “Энэ онд анх удаа 10 их наядаас давсан зарлагатай төсөв батлах гэж байна. 2019 онд хөрөнгийн зарлага 66.7 хувиар нэмэгдэж сургууль,  цэцэрлэгийн барилга болон  бусад хөрөнгө оруулалтуудад 2.7 их наяд  төгрөг төсөвлөжээ.  Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх онд ердөө 2.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна.  Уг нь өнгөрсөн онд энэ асуудалд 6.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Бид хүүхдээ хамгаалах төсвөө нэмэх бус бууруулж байгаа нь оновчтой бодлого биш. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Харин Ажлын хэсгийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хүүхэд хамгааллын  2.4 тэрбум төгрөгийг найман тэрбум болгож нэмэгдүүлсэн талаар “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл их байгаа энэ цаг үед бодитой арга хэмжээ авахын тулд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын оруулж ирсэн саналыг үндэслээд энэ чиглэлийн төсвийг найман тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зардлыг анх оруулж ирсэн төслөөс нь бараг гурав дахин нэмэгдүүлж байна” гэдгийг эмэгтэй гишүүд онцоллоо. Харин Монгол Улс ирэх онд найман тэрбумаар хүүхдүүдээ хамгаалах эсэх болон НҮБ-ын судалгааны дагуу нэмэгдүүлэх боломжтойг эрхэм гишүүд шийдвэрлэх юм. Харин ирэх онд төсөвт хүүхэд хамгааллын ямар ажил хийх талаар Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газраас тодруулахад “Тодорхой задаргаа гараагүй. Төсөв батлагдсаны дараа нарийн хуваарилалт хийгдэнэ” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21