Алдартнуудын замналаар Бүрэндээ очноо

2018-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Бүтэн заяатай Бүрэн нутаг хэмээн нутгийнхан омогшино. Хааяахан сэтгэлийн гүнд тодрох борог уул, аргал түүж явсан тал гээд олон дурсамжийг минь хөгөлдөг энэ л нутаг миний ээжийн төрсөн газар. Энэ нутаг урьд цагт Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу гэгддэг байв. 26 жилийн дараа ээжийнхээ нутгийг зорьж очих томилолт өвөртлөн хүлгийн жолоо залсан юм.   ДУРСАМЖ ХӨВӨРСӨН ӨДӨР “Алдартнуудын замнал сургаалиар” өдөрлөг зохион байгуулах санаачлагыг “Бүрэн нутгийн хөгжил төв” ТББ-ын дарга Бүрэн сумын нутгийн зөвлөлийн хүндэт дарга, Цагдаагийн бэлтгэл хурандаа А.Дамбадаржаа гаргасан байна. Хоёр өдөр үргэлжилсэн өдөрлөг Бүрэнгийнхнийг огшуулж, алдар цуутнуудаараа бахархсан олон үйл явдал өрнөсөн юм. Өдөрлөгт төр, нийгмийн зүтгэлтэн, Ардын их хурлын дарга агсан Ж.Самбуу, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн агсан М.Зэнээ, Бүрэн сумын Засаг даргын тамгийн газрын дарга агсан Ж.Батмөнх нарын гэр бүл, үр хүүхдүүд оролцож нутгийнхантай дурсамжаа хуваалцав. Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн агсан М.Зэнээгийн охин Ариунаа “Аавын минь шулуун шударга, уян зөөлөн араншин бусдын хайр хүндэтгэлийг татдаг байсан гэж боддог. Ямар ч хүнийг, хэзээ ч ялгаварлаж харьцаж байгаагүй нь үр хүүхдүүдийнх нь хувьд үлгэрлэн дууриаж авч үлдэх өв байсан юм. Миний аав төрийн өндөр алба хашиж байхдаа ч эгэл малчны хүү гэдгээ умартаж, ойворгон зан гаргаж байгаагүй нь нутгийн олон болоод Монголын ард түмэнд хүндлэгдсэн төрийн түшээ байжээ. Зэнээ гэдэг хүний хүүхдүүд оюун ухаанаараа, эрдэм чадлаараа аж амьдралаа авч явж чадвал тэр аавынх нь та нарынхаа төлөө үлдээж байгаа өв хөрөнгө гэдэг байсан” хэмээн олон сайхан дурсамж, сургаалийг нь хурсан олонтой хуваалцсан юм. Монголоороо үлдэхсэн гэдэг аавынхаа захиасыг төрсөн нутгийнх нь зон олон, хүүхэд залуустай хуваалцаж олны талархлыг хүлээсэн. [caption id="attachment_47536" align="alignnone" width="645"] М.Зэнээгийн охин Ариунаа[/caption] Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн охид “Аавын минь төрсөн нутгийн зон олон хүндэтгэлтэй хүлээн авч буйд талархаж байна” гэцгээв. Ажил ихтэй аавыгаа Бүрэн сумынх хэмээн бодож явдаг охид энэ нутагт өмнө нь ирж байгаагүй аж. Өдөрлөгийг зохион байгуулагчид, нутгийн удирдлагууд нутгийн алдартныхаа охидыг аавынх нь төрсөн газраар зочлуулсан юм. Түүнчлэн Бүрэн сумын Засаг даргын тамгийн газрын дарга, Уяачдын холбоо, Шагайн харвааны холбооны дарга агсан Ж.Батмөнхийн гэр бүл, үр хүүхдүүд нь аавынхаа нэрэмжит, шүлэг, яруу найраг, гар бөмбөг, шагайн харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Түүний хүү Б.Бадамжав өдгөө төрийн алба хашиж аавынхаа алдар хүндийг өндөр өргөж явна.  Нутгийхандаа сэтгэлийн үгээ дайж, халуун дулаан уур амьсгал дор аавынхаа тухай дурсамж, дурдатгалаасаа тэрээр хуваалцлаа. “Аавын минь удирдаж байсан уяачдын холбооны ажлыг тасалдуулахгүй юмсан гэх чин хүсэл надад бий. Тийм учраас хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач, гавьяат малчин Д.Даваахүү гуайг урьж нутгийн уяач залуустайгаа уулзуулах болсон” хэмээн Б.Бадамжав ярив. Монголын морин спортын оройд заларч байгаа энэ эрхэмийн сургаалаас Бүрэн сумын уяачид болоод залуус шимтэн сонсч байлаа.   АВЬЯАСЛАГ БАГАЧУУДЫН АЯ ДУУГААР ЧИМСЭН ШҮЛГИЙН УРАЛДААН [embed]https://www.youtube.com/watch?v=XXwKL8vvmfU&feature=youtu.be[/embed] [embed]https://www.youtube.com/watch?v=3EgpvpKqbdc&feature=youtu.be[/embed] [embed]https://www.youtube.com/watch?v=dmkS9UTTmew&feature=youtu.be[/embed] Алдартнуудаа дурсаж, ажил амьдралын замнал, сургаалиас нь сонсч хоёр өдөр сэтгэл огшин догдолсон нутгийнханд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин З.Жарантав нар уран бүтээлийн дээжээсээ хүргэсэн юм. Авьяаслаг багачуудын дуу хуур, найрагч ардын шүлэг найраглалаар хөглөгдөн бүжсэн өдрүүдэд “Алдартнуудын замнал сургаалиар” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Багшийнхаа эрдмийг нутгийн зон олонд нь гайхуулж алдрай бяцхан хүүхдүүдтэй эн зэрэгцэн хөгжилдөн Ардын болон Гавьяат жүжигчид маань Бүрэн нутгийханд чимэг, тэнгэрийн орноос харж суугаа Г.Гомбосүрэн багшдаа бахархал нь болж байлаа. Найрагч түмний үргэлжлэл болсон Бүрэнгийнхэн ирээдүйн Д.Цоодол, Цоодолын Хулан болохоо харуулав. Малын бэлчээр, хөдөө буйд нутаглах малчид үгийн цэцэн, үйлийн урнаар гайхуулсан юм. Шүлгийн уралдааны сүүл­чийн даваанд таван шүлэг тунаж үлдэн уралдсан бөгөөд “Бүрэндээ очноо” шүлгээрээ Б.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн билээ. ...Манарч орсон цас ээжийн минь гуниг бололтой Маргал саран эвийнхээ гунигийг үргээж очно ...Хүрэн хамбан дээлтэй аавын минь дүр харагдсан Хүсэл асаасан Бүрэндаа ухаанаараа гоёж очно...   БУЯН ХИШГИЙН ДАЛЛАГАТАЙ, ШАГНАЛЫН ХУР БУУСАН ӨДӨР Бүрэнгийн ард түмнээ бүтэн хоёр өдөр огшуулсан “Ахмадын замнал, сургаалиар” өдөрлөгийн үеэр ажил үйлсээрээ тэргүүлэгчдийг шагнаж, урамшууллаа. “Буян хишгийн даллага түгээсэн доктор багш Бизьяа, хамба лам Батаа, болон бусад буянтнуудад гялайлаа. Эрүү нүүрний анагаах ухаан чиглэлээр Монголдоо нэгд зүй ёсоор тоогддог Давааням доктортоо баярлалаа. Бүрэнгийн ирээдүй болон төр засгийн төвшинд ачаа үүрч амжилттай ажиллаж буй нутгийн хүү Баяр-Эрдэнэ, Доржсүрэн, Цог-Эрдэнэ, Баярбат, Батзориг, Цэрэндорж нарын залуусаа нутаг минь улам өргөж өндийлгөнөө хэмээн Хууль зүйн дэд сайд асан, хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар онцлон тэмдэглэв. Арга хэмжээний хүрээнд өдөрлөгт оролцсон зочид төлөөлөгчид сумын цэцэрлэгт хүрээлэнд 20 ширхэг гацуур мод тарьж буян хураасан юм. Өдөрлөгт Бүрэн сумаараа овоглон өөрсдийн ажиллаж буй салбартаа тэргүүлж буй олон хүмүүс хамтран оролцсон. Нүүр ам судлалын чиглэлээр Монголдоо толгой цохиж яваа АШУҮИС-ын Нүүр, ам судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Л.Давааням Жүд дацангийн хамба лам, доктор Н.Бизьяа, Цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэндорж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй Ц.Баярцэнгэл, Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, “Бүрэн Ирээдүй холбоо”-ны тэргүүн Ч.Цог-Эрдэнэ, Мобиком компанийн менежер Д.Батзориг нартаа ажлын өндөр амжилт хүсье. Мөн сургуулийн захирал С.Одгэрэл , сумын ИНХ-ын дарга Батмөнх, Засаг дарга Р.Очирбат , орлогч дарга Ц.Баярбат, Тамгын газрын дарга Ц.Янжинсүрэн тэргүүтэй сумын удирдлагууддаа талархал дэвшүүлье. “Бүтэн заяатай Бүрэн нутгийн маань нутгийн зөвлөл үүсгэн байгуулагдаад 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд чамлахааргүй их ажлыг бүтээсэн. Тухайлбал, өдөрлөгийн хүрээнд сумын сургууль, дотуур байрыг камержуулсан. Ирээдүйг залгамжлах хүүхдүүдээ эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж өгсөн та бүхэндээ баярлалаа” хэмээн сумын ИТХ-ын дарга Батмөнх талархал дэвшүүлсэн юм. Төрөхдөө нутгаа тамгалж төрдөг. Хичээл зүтгэл, ажил хөдлөрмөрөөрөө манлайлан нутгийнхаа нэрийн хуудас болдгийг санаж хичээнгүйлэн ажиллаж, амьдрахыг нутгийнхандаа нартаа зохион байгуулагчдын зүгээс уламжилсан юм. Бүрэнчүүд бахархан дурсах алдар гавьяатнуудаар олон. Бүрэнд дутуу юм байхгүй гэдгээрээ нутгийнхан омогшино. Бүтэн заяатай Бүрэн нутагтаа эргээд нэг очноо. Адуут талын найраг сөн Аргадан таалах дууны минь сан Миний нутгийн минь нуур Мэлмий цагаан Төхөмийн нуураа. [embed]https://www.youtube.com/watch?v=nEW-7ZQ_VPA&feature=share[/embed] Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин [caption id="attachment_47519" align="alignnone" width="750"] Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар Бүрэн сумын Тамгын газрын ажилтнуудад лекц уншсан юм.[/caption]
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 12 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 17 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 17 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 45 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 5 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин