УИХ: Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

2018-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  УИХ-ын өнөөдрийн /10.11/ хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж  үзлээ.  Тиймээс их суудлын хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүсч байна.  Их суудлын хуралдаанаас УИХ-ын 62-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл дахин парламентын түвшинд хэлэлцэхгүй. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байх юм. Цэцийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх үед гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. Д.Эрдэнэбат: -Үндсэн хуульд хүн эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц нэг хүний биш нийтийн төлөө шийдвэр гаргах ёстой. Нэг хүний эрхийг хамгаалах шийдвэр гаргаснаараа цэц нэр хүндээ алдаж байна. Нөгөөтэйгүүр төрийн албыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийг жирийн иргэнтэй дүйцүүлж болохгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн төрийн албан хаагч дахин тухайн ажилдаа томилогддоггүй байх зохицуулалт тусгах нь зөв. Б.Пүрэвдорж: -Үндсэн хуулийн Цэц яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг байнгын хорооны хуралдаанд хэлсэн.  42 дугаар  тойрогт нөхөн сонгууль явуулсан бол МАН ялагдах байсан. МАН нэг ч бүтээн байгуулалт хийхгүй, сайд, дарга нар нь зарцуулсан учраас сонгогчид дээр очих нүүргүй болсон гэж хэлсэн чинь гишүүд их уурлаж байна лээ. У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй, очуул ялагдах учраас, жолоочийнхоо ээжээр өргөдөл өгүүлсэн нь үнэн. Би үнэнийг нь л хэлсэн. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна, МАН-ыг сонгогчдын өмнө заавал очуулж, дүнг нь тавиулна. Үүний төлөө АН ажиллана. Д.Тэрбишдагва: -Нэг талаас иргэний сонгох, сонгогдох эрхийг хангасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт үндэслэлтэй мэт харагдаж байна. Харин нөгөө талаас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэд төрд төлөөлөлгүй болоод байна. Энэ бол хуулийн зөрчил, хийдэл байгаагийн илрэл. Д.Лүндээжанцан: -Сонгуулийн хуулиар жилд хоёр удаа буюу зургаа болон аравдугаар сард сонгууль явуулах ёстой. Энэ хүрээнд нөхөн сонгуулийг товыг зарласан. Үндсэн хуулийн цэц нэг хүний эрхийг хамгаалсан дүгнэлт гаргасан бол Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн 42 дугаар тойргийн 10 мянга гаруй иргэний эрхийг хамгаалах шийдвэр гаргаж байгаа юм. Цаашдаа Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ, Ерөнхийлөгч болон ИТХ-ын сонгуулийн хуулийн загварыг гаргаж байгаа. Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 7 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин