Багийн холимог барилдаанаар өндөрлөв

2018-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Жүдогийн хаалтын холимог ангиллын барилдаанд түрүүлсэн Бээжин баг. Гэрэл зургийг Нестор Беремблум
Х.ОЮУНБОЛД Буэнос-Айрест болж байгаа залуучуудын наадамд орон орны эрэгтэй,эмэгтэй тамирчид туршлага солилцсон жүдо бөхийн барилдааны хаалтын тэмцээн багийн холимог барилдаанаар өндөрлөлөө. Багийн холимог барилдааны ангилалд “Бээжин” баг  түрүүлж аварга баг болов. Энэ үеэр нэг багт орж барилдсан Белорусын Арциом Коласау, Тайванийн Ли Линг Лиу, Узбекистаны Жайхунбек Назаров, Венесуэлийн Карлос Паез, Мексикийн Итзел Печа,Сербийн Ана Викториа Пульжиз болон Италийн Вероника Тониолио нар алтан медалиа хүлээн авлаа. Хаалтын барилдааны  медаль гардуулах ёслолын үеэр  цугласан хүмүүс танилцах, туршлага солилцож байв. Үүнд оролцсон  Италийн Вероника Тониоло “Азаар би багийнхантайгаа найзалсан. Миний хувьд тэмцээнээр танилцсан ч цаашид найзалж нөхөрлөх хүмүүстэй барилдсан. Энэ нь миний анх удаа оролцсон холимог багийн барилдаан боллоо. Гэхдээ их сайхан туршлага болж байна. Учир нь ямар ч ялгаа мэдэгдсэнгүй гэж  “buenosaires2018.com” цахим хуудаст сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн Венесуэлийн тамирчин Карлос Паез санал нэг байгаагаа илэрхийлээд “Багаараа медаль авна гэдэг том бахархал. Би олон найзтай болсон. Маргааш надад тэдэнтэй барилдах болбол хачин санагдах байх. Бүгд хамтран  ажилласан учраас эрэгтэй тамирчинтай туршлага солилцох сайхан санагдсан” гэв. Харин Сербийн Ана Викториа Пульжиз “Алтан медаль авна гэдэг сайхан байсан. Ялангуяа, санаа сэтгэл их сайхан байлаа. Мөн шинэ найзуудтай болсноос гадна өөр орны соёл, урлагтай танилцах боломжтой болсон. Холимог багийнхан найзтай болоход, хувь хүний хувьд өсч сайжрахад  минь тусалсан” гэж онцлов. Харин хаалтын барилдааны мөнгөн медалийг Грекийн баг, хүрэл медалийг  Бразил болон Их Британийн баг хүртсэн байна. Баг болж өрсөлдсөн эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцүү болон олон холимог ангиллын үйл ажиллагаа зохион байгуулсан анхны олимпийн наадам гэж түүхэнд орохоор болжээ. [caption id="attachment_47475" align="alignnone" width="645"] холимог ангиллын хаалтын барилдаан. Гэрэл зургийг Нестор Беремблум[/caption]  Эх сурвалж: buenosaires2018.com
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 11 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 16 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 16 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 44 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 4 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин