“Бага тэнгэр цогцолбор” төвийн дулаан, цахилгаан болон усан хангамжийн эх үүсвэртэй холбогдлоо

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Парис, Москва, Лондон зэрэг их гүрний нийслэл хотынхоо өнгө төрх, улсынхаа хөгжлийн тусгал болсон дагуул хотхонтой байдаг. Хот доторх хот болох зорилготой бүтээн байгуулалтын ажил талын Монголд хэдийнэ сууриа тавьсан билээ. Тодруулбал, Богд хан уулын өвөрт байрлах “Бага тэнгэрийн ам”-нд шинэ цагийн Улаанбаатарын өнгө төрхийг илтгэсэн “Бага тэнгэр” цогцолбор хотхон хэдийнэ сүндэрлэжээ.  Өглөө бүр байгалийн сайхныг мэдрүүлэх хотхон бол “Бага тэнгэр”. Энэ цагт бизнесийн ашиг хайж барилга байшин бүрийг хэдхэн алхмын зайтай эгнүүлэн барих болсон. Харин төвийн дулаан болон цэвэр усанд холбогдсон “Бага тэнгэр” цогцолбор таныг жинхэнэ байгаль дунд тухлан амьдрах боломжийг бэлэглэнэ. Сүхбаатарын талбайгаас ердөө 5-6 км зайтай “Бага тэнгэр” цогцолбор Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын урдаа барих бүтээн байгуулалт болж чаджээ.   ТӨВИЙН ДУЛААН БОЛОН ЦЭВЭР БОХИР УСАНД ХОЛБОГДСОН НЬ “БАГА ТЭНГЭР” ЦОГЦОЛБОРЫН ДАВУУ ТАЛ Бид цогцолборыг төвийн системтэй холбож чадлаа. Төвөөс 21 километр шугам сүлжээ татаж, төвийн цэвэр бохир ус дамжуулах шугаманд бүрэн холбогдсон давуу талтайгаас гадна төвийн эрчим хүчинд холбогдсон цахилгааны хоёр эх үүсвэртэй цорын ганц хотхон бол “Бага тэнгэр” хотхон мөн. 2018 оноос эхлэн төвлөрсөн дулаан, ус хангамжид холбогдон хотын төвөөс 6км-т, утаанаас хол, үзэсгэлэнт байгальд жилийн дөрвөн улиралд тав тухтай амьдрах бүхий л нөхцлийг бүрдүүлж чадлаа. “Бага тэнгэр” цогцолборт амьдрах нийслэлчүүдийнхээ тав тухыг хангахын тулд инженерийн шугам сүлжээний талаар дараах шийдлүүдийг бүтээн байгууллаа.
  1. Төвийн дулаан хангамжаас орчин үеийн иж бүрэн, автомат тоноглол бүхий дулааны нэгдсэн ЦТП болон дээд бүсийн хэрэглэгчдийг хангах хоёр ширхэг өргөлтийн насос бүхий ЦТП-нүүдийг барьж байгуулсан.
  2. Цогцолборын доторх барилга бүрийг хангахын тулд ф300-ф32мм-н хэмжээтэй 28.5км төв болон салбар шугам, ф400-ф25мм-н хэмжээ бүхий цэвэр усны 19.8км түгээлтийн ба эргэлтийн шугамууд, ариутгах татуургын ф300-ф100 мм-н 9 км шугамын угсралтыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулжээ.
  ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛ ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЭХ БАЯЛАГ МӨН -Бага тэнгэр цогцолбортой хаяа нийлэн Их тэнгэрийн аманд Монгол төрийн гурван өндөрлөг амьдардаг. Магадгүй энэ утгаараа танай хотхоныг амбицтай, нэр төрөө хүндэтгэдэг эрхмүүд сонгодог байх? -Монголын томоохон бизнес эрхлэгчид, гэр бүлдээ хайртай хэн бүхэн манай хотхоныг сонгодог. Богд ууланд Их, Бага, Дунд тэнгэр байрладаг гэж үздэг. Их тэнгэрийн аманд Монголын төрийн өндөрлөгүүд тухалдаг бол бизнесийн өндөрлөгүүд Бага тэнгэрийн амыг сонгон амьдарч байна. Улаанбаатар хотын цэвэр усны нөөц болох Туул голын ай сав газрыг Дунд тэнгэр хэмээдэг. Мөн манай хотхоны орон сууц бол үр хүүхдэдээ өвлүүлж буй хамгийн том үнэтэй хөрөнгө оруулалт бас үнэт өв гэдгээрээ ялгарна. -Үл хөдлөх хөрөнгө  өвлүүлэх гэдэг их чухал. Монголчуудын хувьд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өвлүүлэх ач холбогдлыг хэдийнэ ухамсарласан байдаг? -Тиймээ, би тантай санал нэг байна. Амьдралын үнэ цэнийг ухаарсан хүн үнэтэй машин, үнэтэй цаг, элдэв брэндийн хувцас гэхээсээ илүү амьдрах орчин, өөрийнхөө үргэлжлэл болсон гэр бүл, үр хүүхэддээ хөрөнгө оруулалт хийхийг зорьдог болсон цаг үе ирсэн байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол өнөөдөр элээж дуусах хувцас биш энэ бол ирээдүйн үе дамжсан баялаг мөн. Тиймээс үл хөдлөх хөрөнгө авахдаа насны хөрөнгөө, үр хүүхдийнхээ амьдралын баталгааг бэлдэж байгаагаа ухамсарлах шаардлагатай. -Улаанбаатарын ойр орчим олон хотхон хаус хороолол баригдсаар байна. Тухайлбал, Нүхт, Зайсангийн аманд байгаа барилгууд. Хүн нэг насны хийгээд үр хүүхэддээ өвлүүлэх үл хөдлөх хөрөнгө авах бас нэгэн шалтгаан бол чанар. Танай хотхонд хөл тавихад чанар “үнэртэж”, “мэдрэгдэж” байна? -Нүхт, Зайсангийн аман дахь орон сууцууд цэвэр ус, бохирын систем, төвийн дулаан, авто замын сүлжээ гэсэн орон сууцны дэд бүтцийн үндсэн үзүүлэлтийг хангаагүйг бүгд мэднэ. Түүнчлэн суурьшлын эдгээр бүсэд гэр хороолол төвлөрсөн учраас хөрсний бохирдол өндөр хувьтай гардаг. Бид өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар түлхүү ярьдаг ч  хөрсний бохирдлыг орхигдуулж байгаа нь харамсалтай. Гэтэл хөрсний бохирдол, байгаль орчин хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй бөгөөд ундны усыг бохирдуулдаг. Зайсан, Нүхтийн амны хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээс хэтэрсэн. Ялангуяа бохирын системээ шийдвэрлээгүй учраас тэр орчимд хүн амьдрахын аргагүй үнэр шингэсэн, халдварт шар өвчин гарах өндөр магадлалтай хэсэг хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулсан газар юм.  Мөн Зайсанд хүүхдийн хорих анги байсан учраас орчны сөрөг энергитэй бүс гэж хэлж болно. Учир нь эрх чөлөөгөө хасуулсан хүн аз жаргал, баяр баясалгүй болдог. Түүнийг дагасан харамслын энергийг ямар ч хүчтэй аура засч чаддаггүй. Хэдийгээр хорих ангийг нүүлгэн шилжүүлсэн ч бараан сүүдэр, сөрөг энерги нь арилаагүй орчинд гэр бүл, үр хүүхэдтэй амьдрах сайхан гэж үү. Монголчууд орон гэрээ барихдаа бууриа шинжиж, өрх гэрээ барьдаг заншилтай. Улаанбаатар хотод Гандан, Их тэнгэр, Бага тэнгэр гэсэн аравнайлсан гурван газар бий. Сайн энергийн ундаргатай нутаг гэж эрт эдүгээгийн мэргэд Бага тэнгэрийн аманд бясалгадаг байжээ.   ХАРИЛЦАГЧИДДАА 300-1200 М КВ ХАУСЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА Бид 300-1200 метр квадрат талбайтай хаусыг харилцагчиддаа санал болгодог. Айл бүрт 2-8 автомашины зогсоолтой гарааш төлөвлөсөн. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн зөв төлөвлөлттэй хоёр хотхон бий. Төвийн системд холбогдсон байна гэдэг урсгал зардал хэмнэдгээрээ давуу талтай. Мөн Богд хан уулын уснаас өглөө бүр хүртэнэ гэдэг бол өөрөө их аз. Богд хан уулын ус рашааныг оюун ухааны хүчийг агуулдаг гэж үздэг бөгөөд төрийн өндөрлөгүүд энэхүү уулын уснаас ундаалж ирсэн түүх бий. Иймээс энэ их түүхтэй ариун дагшин газар усны хүч, уулын энерги, байгалийн хүчийг мэдрэн амьдарна гэдэг их  ховор завшаан төдийгүй их боломж гэж харж байгаа.   “БАГА ТЭНГЭР” ЦОГЦОЛБОРЫН 85 ХУВЬ НЬ БАЙГАЛЬ 15 ХУВЬ НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ   -Сүүлийн үед алга дарам газар олдвол ямар ч амарч зугаалах зай талбай, хүүхдийн тоглоомын талбай гаргалгүй барилгуудыг шахаад барьчихдаг болсон. Нийслэлийн эргэн тойронд гаднаа зогсоолгүй барилгууд олон байна. Танайх энэ асуудлыг их анхаарсан нь илт байна? -Зөв олж харжээ. Цогцолборын нийт газрын 15 хувийг барилгажуулж, 85 хувийг нь байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдээсэн. Хүн аз жаргалтай амьдарна гэдэг хэрэм мэт хүйтэн хашааны цаана, юу дуртайгаа хийхийг хэлдэггүй. Харин байгаль дэлхийгээ харж баясан, аз жаргалаа бусадтай хуваалцан, тав тухтай аюулгүй орчин бүрдүүлэхийг аз жаргал гэдэг. Бид тийм л орчинг бүрдүүлж чадсан.Тухайлбал Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зургаас гадна монгол бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал бий. Бид үүнийг огт хөндөлгүй соёлын өвөө дээдлэн бүтээн байгуулалтын ажлаа хийлээ.   “СТРЕСС БҮҮ ХУДАЛДАН АВ, ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛД МӨНГӨӨ ЗАРЦУУЛ”   -Шинэ байр авсан нэг бүсгүй “Би стресс худалдаад авчихлаа” гэж ярьж байсан. Нээрээ л амрах, өглөө алхах, хүүхэд тоглох талбайгүй ажлаа тараад хэдэн цаг түгжирч явна гэдэг их стресс дагуулна шүү? -Улаанбаатарчууд дэд бүтцээ шийдвэрлээгүй газраас “стресс” худалдан авдаг одоо ч авсаар л байна. Барилгын дэд бүтцийн системээ шийдэж чадаагүй газар барилга барина гэдэг байж боломжгүй зүйл. Ашгийг эхэнд тавилгүй хүнээ бодсон бүтээн байгуулалт хийх нь бидний зорилго. Бид хотхоны оршин суугчдын ая тухыг хангаж клуб хаус, долоон төрлийн спортын талбай, хүүхдийн тоглоомын найман талбайг хийж гүйцэтгэсэн. Дэлхийн стандартыг хангасан газрын теннисний талбайд Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил боллоо. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Бид өсвөр насны оршин суугчиддаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж дэлхийн стандартад нийц­сэн хөлбөмбөг, талбайн теннис, сагсан бөм­бөгийн талбай байгуулсан. Эзэгтэй нартаа зориулж гоо сайхны салон, дэлхийд 18 байдаг IMAX Home театр, СПА, саун, массажны газар бүхий клуб хаус бий. Мөн дугуйн болон уулын зам, ойн цоорхойд барбекью хийх зориулалтын талбай, ойн зам, хүйтэн горхи, өглөө бүр ууланд алхах гээд ая тухтай, аз жаргалтай амьдрах бүхий л орчныг цогцлоож чадсан.   ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД “ИХ ТЭНГЭРИЙН АМАНД”, БИЗНЕСИЙН ӨНДӨРЛӨГҮҮД “БАГА ТЭНГЭРИЙН АМАНД” -Төрийн өндөрлөгүүд амьдардаг “Их тэнгэрийн ам”-ыг хамгийн цэвэр агаартай гэдэг. Өвлийн улиралд ч Улаанбаатарын утаанаас ангид байдаг. Салхины хагалбартай учир. Биз­несийн өндөрлөгүүд амьд­рах болсон “Бага тэн­гэрийн ам”-ыг ч мөн адил салхины хагалбартай гэдэг? -Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул гол Улаанбаатар хотоос ирэх утааг хаах хөшиг болдог. Түүнчлэн утаа нэвтэрдэггүй байгалийн нэгэн тогтоц нь Их, Бага тэнгэрийн амны дунд орших салхины хагалбар юм. Монгол орон баруун хойноосоо салхилдаг ч салхины хагалбарт цохиулсан салхи өмнөөсөө хойшоо зүглэж, чиглэлээ өөрчилдөг байна. Манай улсад Богд уулнаас гадна Бурхан халдун уулыг салхины хагалбартай гэдгийг хүн бүр мэдэх байх. Эдгээр салхины хагалбартай бүст агаарын бохирдол гэсэн ойлголт огт байхгүй. Хамгийн цэнгэг агаартай байдгаараа онцлог. Тиймээс ч эртнээс эхлэн төрийн гурван өндөрлөгөө энэ хэсэгт суурьшуулсан нь учиртай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

3 цаг 47 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

3 цаг 51 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

4 цаг 43 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

13 цаг 48 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

13 цаг 48 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Өчигдөр 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Өчигдөр 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Өчигдөр 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Өчигдөр 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Өчигдөр 15 цаг 01 мин