Нэн ховор зүйлийн эрвээхэйг Камчаткаас олж тогтоожээ

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Камчаткад орших Кроноцкийн дархан цаазат газраас “одонгийн хуурамч тууз” хэмээх сонин нэртэй нэн ховор төрөл зүйлийн эрвээхэйг олж тогтоожээ. Уг шавжийг ажигласан бүхий л түүхэн хугацаанд дөрөв дэх удаа, уг дархан цаазат газарт анх удаа бүртгэгдсэн тохиолдол ажээ. Энэхүү шөнийн удган эрвээхэйг “Илуин” хэмээх голын харуул есдүгээр сард олж илрүүлжээ. -Камчаткад Мильковын районы нутаг дэвсгэрт намрын улиралд ховор эрвээхэйн нислэг идэвхждэг болохыг олж мэдсэн бөгөөд хээрийн судалгааны ажлын хүрээнд өдрийн гэрэл асааж орхисон юм. Долоо хоног орчим харуулдсаны эцэст “одонгийн тууз”-ыг олж илрүүлсэн хэмээн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан Илья Кудряшов “Российская газета”-д ярьсан байна.
“Одонгийн хуурамч тууз” нэртэй энэ ховор эрвээхэй байдаг бүс нутгийн тоонд Монгол Улс багтдаг.
Саяхан болтол хойгийн нутаг дэвсгэрт уг эрвээхэй байгаагүй боловч Камчаткийн хязгаарын Улаан номонд түүнийг оруулж бүртгэжээ. Маш хосгүй нандин өнгө зүстэй уг эрвээхэйн тоо ширхэг цөөрсөн учир энэ төрөл зүйлийг мөхөж байгаа ангилалд хамааруулдаг юм байна. Мильковын район ОХУ-ын Европын хэсгийн цаг ууртай ойролцоо байдгаараа хайрсан далавчит нисдэг шавжинд тохирдог хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. “Одонгийн хуурамч тууз” хэмээх энэ төрөл зүйлийн эрвээхэй ОХУ-ын Приморийн хязгаар, Баруун Сибирь, Урал, ОХУ-ын Европын хэсгийн баруун хойд бүс нутаг, мөн Солонгос, Хятадын хойд нутаг, Монгол, Балти орчмын орнууд болон Европын баруун хойд хэсэгт байдаг ажээ. Энэ төрөл зүйлийг анх 1856 онд олж тогтоосон. Эрвээхэйн өнгө гадна талдаа одонгийн улаан туузтай тун адилхан боловч далавчны дээд хэсгээр эсрэг тэсрэг өнгөтэй болохоор “буруу”, эсвэл “хуурамч” хэмээх үгийг хэрэглэж нэрлэх болжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 11 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 16 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 16 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 44 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 4 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин