“Магнай трейд”-ийн Р.Ганзориг гэж хэн бэ?

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Магнай трейд” группын захирал Р.Ганзоригийг “Эрдэнэт”-ийн асуудлаар цагдан хориод байна. Р.Ганзориг  “Магнай трейд” компаниа 1994 онд үүсгэн байгуулсан. 1997 оноос эхлэн ОХУ, Казакстан, Роснефть, Сибнефть, Газпром, Славнефть, Лукойл, Тосол-Синтез, Петролиум трейдинг, Чайна Ойл зэрэг компанитай хамтран борлуултын үйл ажиллагаа явуулж байна.  Өнөөгийн байдлаар 300 гаруй ШТС ажиллуулж байна.  “Магнай трейд” компани нь жилд дунджаар 150 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон борлуулдаг. Р.Ганзориг монголын томоохон баячуудын нэг, бас хамгийн нууцлаг амьдардаг нэгэн. Тэрээр өөрийн удам залгах том хүү болох Магнайг гадаад сургуульд сургаж, төгсөж ирэхэд нь “Магнай трейд”-ээ өгсөн гэдэг.  Мөн Р.Ганзориг нэгэн цагт нутгийн ах Б.Бат-Эрдэнэ аваргад 40 саяын үнэтэй жийп бэлэглэж нүнжигээ гайхуулж байсан.  Р.Ганзориг Магнай, Дашням, Содбаяр хэмээх гурван  хүүтэй. “Магнай трейд” ХХК нь  “Жаст ойл”-ыг хүү Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн байдаг.  Ингэхдээ Өрсөлдөөний тухай хуульд заасанчлан зах зээлд ижил төстэй, нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн тохиолдолд ШӨХТГ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг. Үүнийг биелүүлээгүй. Аж ахуй нэгж, компаний үйл ажиллагаа өргөжиж, томрох тусам хариуцлагатай байх ёстой байдаг. Ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Жаст ойл”-ыг 940 сая, “Магнай трейд” ХХК-ийг 2.3 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарч байдаг удаатай.  Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 12 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 17 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 17 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 45 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 5 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин