Яамны мэргэжилтэн мартсанаас болж барилга “царцаж”, татвар төлөгч хохироод үлдэх үү?!

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ Ирэх оны төсвийг хэлэлцэж эхлээд байна. Эцэслээд баталчих хараахан болоогүй. Жилийн жилд л төсвийг устай, шүүстэй гэж гоочилцгоодог. Тэгсээр тэрийг нь шахдаг бололтой юм билээ. Тэгвэл ус шүүс байтугай идээ бээр гэчихмээр зүйл ирэх 2019 оны төсөвт тууж яваа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Баримтаас харвал, “Грийн ресурс констракшн” гэдэг компани Сүхбаатар дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барихаар аль 2015 онд Эрүүл мэнд, спортын яамтай гэрээ байгуулж ажлаа эхэлжээ. Энэ спорт цогцолбор МУИС-ийн ард баригдаж эхэлснийг хүмүүс маш сайн мэдэж байгаа. Усан бассейн, спорт заалтай орчин үеийн спорт цогцолбор сүндэрлэх учиртай ажээ. Одоо энэ барилга нь БСШУСЯ-нд харьяалагдана. Гэрээний дүн 7.2 тэрбум төгрөг, үүнээс өнгөрсөн хугацаанд буюу 2015-2016 онд барилгын суурь, зоорийн давхрын каркас угсралт, дэд бүтцийн ажлуудыг хийж 1.8 тэрбум төгрөгийг гүйцэтгэлд авчээ. Дараа жил нь 2018 төсөвт БСШУСЯ-наас 2.0 тэрбум төгрөгийн санал өгсөн байгаа юм. Гэтэл Сангийн яамны мэргэжилтэн төсвийн жагсаалтад “шивэлгүй” мартсан гэдэг шалтгаанаар төсвөөс мултарчихсан байна. Гэсэн хэдий ч “Грийн ресурс констракшн” компанийнхан төсөвгүй гээд зүгээр суулгүй 2017 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 412 сая төгрөгийн барилгын ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийж гүйцэтгэжээ. Ингээд одоо л нэг гэрээнд заасан төсвөө авч гэрээт ажлаа гүйцээх нь гэтэл 2019 оны төсөвт бас л тусгагдаагүй үлдчихсэн байх нь тэр. Одоо яах вэ, хаана хандах вэ гэж баахан гүйсний эцэст Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зовлонгоо тоочсон өргөдлийг энэ сарын 2-ны өдөр өгсөн байна. Одоогоор эрхэм сайд хэрхэх талаар тодорхой хариу ирүүлээгүй байгаа юм байна. Мөн энэ спорт цогцолборыг хариуцсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад ч хандаад хариугаа хүлээж байгаа гэнэ. Төсөв хэлэлцэж байгаа ч баталчих арай болоогүй тул тус компанийнхан нааштай шийдвэр гарч, төсвийн жагсаалтад багтах байх гэж найдаж байгаагаа бидэнд илэрхийлсэн юм. Ер нь бол барилгын ажлыг эхлүүлээд ингэж жилээр нь “хаях” сайн үр дүн авчирдаггүй. Адаглаад л каркасны чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг энгийн бид ч мэддэг болчихсон. Мэргэжлийн барилгачид,  “Грийн ресурс констракшн” компанийнхан энэ талаар “...Дээрх барилгын ажил үргэлжлэхгүй олон жил зогсвол барилга бүтээцийн чанарт муугаар нөлөөлнө” гэж байна. Тэр ч байтугай бас нэг айхтар аюул байгаа нь ингэж барилгын ажил зогссоноор татвар төлөгчдийн 2.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө үнэгүйдэж салхинд хийсэх аюултай байдалд ороод байгаа юм. Яг үнэндээ энэ бүхэн улс төр, эдийн засаг, өөр бусад шалтгаанаас үүдээд байгаа юм биш. Сангийн яамны ганцхан мэргэжилтэн энэ компанийн нэрийг жагсаалтад бичилгүй үлдээснээс л болсон байгаа юм. Тиймээс энэ алдааг засаад ирэх оны төсөвт оруулж батлуулаад дээрх хор уршгийг арилгах боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр, ирэх жил БСШУС-ын салбарт олон арван ийм зориулалттай барилга бариулахаар төсвийн төсөлд тусгасан байгаа юм. Гэтэл гурван жилийн өмнө эхлүүлсэн спорт цогцолборын энэ барилга санхүүжилтээ хүлээгээд зогсонги байдалд ороод байна. Төрийн залгамж чанар гэж бид байнга ярьдаг. Хэн ч эхлүүлсэн бай, тэр ажлыг өнөөдөр хариуцаж байгаа албан тушаалтан үргэлжлүүлээд явах нь Монголын төрд, Монголын ард түмэнд хэрэгтэй юм. За больё, төрийн залгамж чанар энэ тэр гэж том зүйл ярилгүйгээр “Грийн ресурс констракшн” гэдэг татвар төлөгч компанийн 2.0 тэрбум гаруй төгрөгийг л салхинд хийсэх аюулаас хамгаалчихъя, сайд нараа?! Эцэст нь хэлэхэд, төрийн яамны мэргэжилтэн бичилгүй мартсанаас болж барилга “царцаж”, татвар төлөгч хохироод үлдэх ёсгүй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 12 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 17 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 17 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 45 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 5 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин