“Жаст”-ын хэргээр “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийг баривчиллаа

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЧИР Монголын эдийн засгийн “саалийн үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан “Жаст” ком­па­нийн захирал Ш.Бат­хүүд холбогдох хэргийг хууль хяналтын байгуул­лагынхан нэлээд шар­гуу­хан шалгаж эхлэв бололтой. Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрынхан уг хэргийг хамтран шалгаж байгаа юм. Тэд энэ хэрэгтэй холбогдуулан хэд хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилсан. Түүнийг хоёр хонуулаад сулласан ч, шүүх дахин нэг сар хорихоор шийдсэн тул үргэлжлүүлэн хориод шалгаж байна. Тэгвэл уржигдар, 2018 оны аравдугаар сарын 8-ны үдэш “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг баривчилжээ. Өдгөө Р.Ганзоригийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна. Р.Ганзоригийн хувьд “Магнай трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр “Магнай трейд” компаниа 1994 онд байгуулсан. Компани нь Н-80, Р-92, П-95, C-98 маркийн автобензин,  дизелийн өвөл, зуны түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс гадна үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа зэрэг чиглэлүүдээр бизнесээ өргөтгөөд байгаа юм. Харин тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү ажилладаг аж. Тэрээр хэдэн жилийн өмнө Олон улсын санхүүгийн зөвлөх “Wealth-X” компаниас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report”-д Монголоос багтсан 35 хүний нэг болж байлаа. Энэхүү чансааг 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, компани, хадгаламж, машин, онгоц, цуглуулган дахь урлагийн бүтээлийг үнэлэн гаргасан байдаг юм. Харин Цагдаагийн ерөнхий газар, Авли­гатай тэмцэх газрынхан Р.Ганзоригийг барив­чилсан шалтгаан нь “Жаст” компанийг 2013 онд дампуурлаа зарласны дараа Ш.Батхүүгээс “Жаст ойл” компанийг нь 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байсантай холбоотой бололтой. Тодруулбал, Түүнийг баривчилсан нь “Жаст ойл” компанийг худалдаж авсан процесстой холбоотой байж магадгүй байна. Тухайн үед Р.Ганзоригийн “Жаст ойл” компанийг  худалдан авсан наймааны талаар  ШӨХТГ-аас хууль бус гэж үзсэн гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байлаа. Ш.Батхүүгийн “Жаст ойл” компани нь Улаанбаатар хот, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, улс даяар ШТС-ын сүлжээтэй том компани байв. Харин Р.Ганзориг “Жаст ойл” компанийг худалдаж авахдаа ижил төрлийн бизнестэй өөр компанийг худалдаж авахдаа заавал авах ёстой тусгай зөвшөөрлийг аваагүй байна гэсэн дуулиан тэр үед гарч байсан юм. Өөрөөр хэлбэл, Р.Ганзориг нь хууль зөрчиж, зөвшөөрөл авалгүйгээр “Жаст ойл” компанийг хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэж байв. Ийн өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан “Жаст”-ын хэргээр Ч.Ганзориг, Р.Ганзориг гэдэг улстөрч, бизнесмэн хоёр хүн баривчлагдлаа. Эх сурвалжийн мэдээллээр, энэ хэргийн улмаас баривчлагдах хүмүүс үүгээр зогсоогүй гэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 6 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 11 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 11 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

18 цаг 39 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 59 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин