“Магнай трейд”-ийн Р.Ганзоригийг баривчиллаа

2018-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан хэргийг АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Тэд уг хэрэгт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригийг баривчилж хориод байгаа. Тэгвэл АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2018.10.8./ “Магнай трэйд”-ийн Р.Ганзоригийг баривчилсан байна. Түүнийг Хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Р.Ганзоригийн хувьд 2013 оны долоодугаар сард дампуурал зарласан “Жаст” компанийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байв. Ш.Батхүүгийн “Жаст ойл” компани нь “Жаст Ойл” ХХК нь Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, УБ хот болон 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй том компани байсан. Мөн Р.Ганзориг “Жаст ойл” компанийг  худпалдан авсан наймааг тухайн үед ШӨХТГ хууль бус гэж үзэж байна гэх мэдээлэл бас цацагдаж байв. Тодруулбал, Р.Ганзориг нь давамгай байдлын аж ахуй эрхлэгч ижил төрлийн бизнес эрхэлж байгаа өөр нэг аж ахуйн нэгжийг худалдаж авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой байжэ. Гэтэл энэ хуулийг зөрчиж, ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэх дуулианд холбогдож байсан юм. Тухайн үед Олон улсын санхүүгийн зөвлөх “Wealth-X” компаниас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report” чансаагаа шинэчлэн гаргаж байв. Энэхүү чансааг 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, компани, хадгаламж, машин, онгоц, цуглуулган дахь урлагийн бүтээлийг үнэлэн гаргадаг бөгөөд Монголоос энэ жагсаалтанд 35 хүний нэр багтсан байдаг юм. Тэдний нэг нь “Магнай Трейд”-ийн Р.Ганзориг болж байв. Түүнийг “...130 шатахуун түгээх станц, 13 шатахууны агуулах эзэмшдэг. “Магнай Трейд” ХХК, Нефтийн үйлдвэр, “МТ-Ойл” ХХК багтдаг. Тэрээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Баянтүмэн-XYII” талбайд газрын тосны хайгуулын ажлыг хийхээр Газрын тосны газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газар 2010 оны 12 дугаар сард баталсан. Энэ гэрээний дагуу 2011 оноос эхлэн газрын тосны хайгуулын ажлыг хийж, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо олборлох, энэ салбарт гадны хамаарлыг аль болох багасгах зорилгоор нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байгаа” гэж бичиж байв. Р.Ганзоригийн үүсгэн байгуулсан “Магнай трэйд” ХХК-ийн тухайд 1994 онд байгуулагдсан. Н-80, Р-92, П-95, C-98 маркийн авто бензин,  дизелийн өвөл зуны түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр тус компани нь үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийн бизнесийн хүрээгээ тэлээд байгаа юм. Тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү Магнай ажилладаг юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 7 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 12 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 12 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

18 цаг 40 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 0 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин