Олон улсын гэрэл зурагчид ирлээ

2018-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Олон улсын хэвлэлийн гэрэл зурагчид хамтран ажиллах “Өнөөдрийн Монгол” төслийн нээлт өчигдөр МОНЦАМЭ агентлагийн байранд боллоо. Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ Монголын гэрэл зургачдын нэгдсэн холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран энэхүү төслийн хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол орноо гадаадад сурталчлахад олон улсын гэрэл зурагчдын хамтын ажиллагаа, уранбүтээлийг чиглүүлэх гол зорилготой юм. Монголын талын урилгаар Японы “Киодо нюьс”-ын сурвалжлагч Наохики Хатта, ОХУ-ын “Тасс” агентлагийн сурвалжлагч “Сергей Бобылов, “Спутник” сэтгүүлийн сурвалжлагч Владимир Астапкович, Буриадын угсаатан судлалын нэрт гэрэл зурагчин Ц.Светлана, БНХАУ-аас “Синьхуа” агентлагийн сурвалжлагч Асхан, Бай Хиегү нарын 10-аад зочин сурвалжлагч ирээд байна. Тэд Монголын талын гэрэл зургийн таван сурвалжлагчтай нэг баг болж бүтэн долоо хоног ажиллахдаа төр, засгийн зарим удирдах хүмүүстэй уулзахын зэрэгцээ Гандантэгчинлэн хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж Дархан, Эрдэнэт хот, тэндэхийн үйлдвэр уурхайд сурвалжлага хийх, хустайн байгалийн цогцолбор газар, Тэрэлжийн үзэсгэлэнт байгалтай танилцан зураг авах юм. Мөн малчин айл болон Төрийн шагналт, уран барималч Л.Ганхуягийн урланд зочлох ажээ. Сурвалжлах багийн гэрэл зурагчид долоо хоногийн эцэст” Өнөөдрийн Монгол орон-гэрэл зургийн дуранд” томоохон үзэсгэлэнгээ Монголын  уран зургийн галлерейд дэлгэн үзүүлж төслийн тайлангаа олон нийтэд танилцуулах юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

6 цаг 5 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

11 цаг 8 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

12 цаг 20 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

12 цаг 54 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

19 цаг 34 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

19 цаг 49 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

19 цаг 49 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14