Нөхөн сонгуулийн хувь заяаг их суудлын хуралдаан эцэслэнэ

2018-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Өнгөрсөн зургадугаар сарын 14-нд Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн байдаг.  Үүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 11 мянган иргэн төрд төлөөлөлгүй байсаар байна.  Уг нь УИХ-ын гишүүнийг чөлөөлсний дараахан нөхөн сонгуулийн товыг зарлаж, төсвийг нь хүртэл баталсан.  Нөхөн сонгууль энэ сарын 7-нд явагдах байлаа.  228 сая төгрөг төсөвлөж, орон нутагт сонгуулийн хороог  хүртэл байгуулсан.  Гэтэл сонгууль явуулах нь Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүнд таалагдсангүй.   Нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын 62 дугаар тогтоол  хуульд нийцэхгүй гэсэн үндэслэлийг зүтгүүлсээр дүгнэлт гаргуулж чадсан.  Одоо нөхөн сонгуулийн асуудал улс төрийн хүрээнд нэлээд анхаарал татаж байгаа. Сөрөг хүчин “МАН улс төрийн зорилгогоор  Цэцэд хандаж, ийм шийдвэр гаргуулсан” хэмээн үзэж байна.  Харин эрх баригчид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй, Р.Бурмаагийн баталсан хуулийн буруу мэтээр асуудлыг ярьж байна.  Ямартай ч хуульдаа  Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор, УИХ-ын чуулганы чөлөөт цагт дүгнэлт гаргасан бол УИХ-ын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногт  шийдвэрлэнэ хэмээн заасан.  Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.    АН-ын эрх барьж байх үед батлагдсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт буюу Р.Бурмаагийн хуульд хамаг буруугаа чихээд Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээж авах уу.  Цэцийн дүгнэлтийг буцааж, Их суудлын  хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах уу.  Нөхөн сонгууль тойрсон улс төр энэ энэ дагуу явагдана.   Монголд эрхзүйн зохицуулалт хамгийн тогтворгүй хувьсамтгай хууль бол Сонгуулийн тухай хууль.  Энэ хууль сонгууль бүрийн өмнө ёс юм шиг өөрчлөгдөж ирсэн.  2016 оны сонгуулийн өмнө энэ л жишгээр  өөрчлөлт орсон нь нөхөн сонгууль хойшлох шалтгаан болсон гэх. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсөддөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн” гэлээ.  Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн гурван  сонгууль бий. Эдгээр сонгуулийг тус тусад нь хуулиар зохицуулдаг байсныг  нэгтгэж нэг хуультай болсон. Энэ хуулийн зүйл заалт  нөхөн сонгууль явуулах хүсэлгүй хэсэг бүлгийн хувьд олз болчихоод байгаа. Эрх баригчид Р.Бурмаагийн, хуулийн буруу гээд нээнтэглэж, нөхөн  сонгуулийг хэсэгтээ л гацааж мэдэхээр байна.  Харин нөгөө талаар УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол яах вэ.  Одоогийн процессыг харахад энэ хувилбар явах магадлалтай байна.  Учир нь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа.  Мөн өнгөрсөн долоо хоногт болсон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуулзүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нь дэмжээгүй.  Тэгэхээр энэ асуудал эргээд Цэц дээр очих магадлалтай байгаа.  Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн  маргаан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, УИХ-ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэжээ.  Тэгэхээр цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй бол  нөхөн сонгуулийн асуудал Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр тэнд гарна.  Ер нь энэ бүх процессыг харахад бид ойрын хугацаанд нөхөн сонгуулийн тухай бодоод ч хэрэггүй болж байна.  Асуудал цаашид нэлээд сунжирч, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 11 мянган сонгогчийн төрд төлөөлөлтэй байх үндсэн эрх зөрчигдсөөр л байх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21