Тусгай дугаар ажиллуулснаар сайн төртэй болох эхлэл болно

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ “Иргэдийн шударга шүүх” ТББ “Ард түмний хяналт 19001210” тусгай дугаар ажиллуулж эхэлсэн талаар мэдэллээ. Төрийн албан хаагчтай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, олон нийтэд мэдээлэх зорилгоор тус дугаар байгуулсан аж. Ийнхүү төрийн байгууллага болоод алба хаагчдын алдаа дутагдлыг олон нийтэд мэдээлснээр сайн төртэй болох эхлэл болно хэмээн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт онцлов. Энд хэн нэгэн төрийн албан хаагчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилго агуулагдаагүй. Монголын төр шат шатандаа ажлаа хийж чадахгүй байгаа учир баримт нотолгоотойгоор олон нийтэд ойлгуулахыг хүсчээ. Түүнчлэн төрийн байгууллага, албан хаагчдын энэхүү завхарлыг засч залруулах гүүр болохыг зорьж буйгаа дуулгалаа. Тусгай дугаарын анхны дуудлагаар Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгчтэй холбоотой асуудал хөндөгдсөн байна. Ингээд иргэний гомдлын дагуу тус асуудлыг шалгасан тухайгаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Гэтэл ямар ч бичиг баримт үйлдэлгүй малын хулгай шалгаж байна гээд Эрдэнэт аймгаас шижигтэй гэх этгээдийг байцаахаар долоо хоногийн турш Гурванбулаг суманд байлгажээ. Ингэхдээ хэсгийн төлөөлөгч ганц удаа ч байцаагаагүй бөгөөд аймгийн төв болоод нийслэл хот руу явсан гэх зэрэг тайлбар өгдөг юм байна. “Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой бичлэгийг цахим орчинд тавьсан. Гэтэл цагдаагийн алба хаагчид цагдаагийн зөв хэмээн бичиж байна. Тийм учраас манай байгууллагын зүгээс Цагдаагийн тухай хууль түүний хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Учир нь дээрх асуудалд цагдаагийнхан цагдаагийн зөв гэдэг байр сууринаас хандаж байгаа нь холбогдох хуулиа өөрчлөх үү, эсвэл мөрдөх үү гэдэг асуудлыг тавихад хүргэж байгаа юм. Бидний зүгээс мал хулгайлсан этгээдийг өмгөөлөх гэсэнгүй. Тухайн хэрэгт шижигтнээр татаж байгаа бол хуульд заасан хугацаанд багтаан байцаах ажил явуулах хэрэгтэй гэдгийг сануулахыг зорьсон юм” хэмээн Х.Бат-Ялалт хэлэв. Тусгай дугаар ажиллуулж эхэлснээс хойш төрийн албан хаагчтай холбоотой янз бүрийн мэдээлэл ирсээр байгаа аж. Тухайлбал, авлига өгч офицер болсон, хуурамч диплом бичиг баримттай гэх мэдээлэл ч ирж байгааг тодотгов. Тэрээр цагдааг муучилж, гоочлох гэсэндээ бус ард иргэдийн аюулгүйн манаанд зогсдог төрийн албан хаагч ёс зүйтэй байх учиртай. Түүнийг нь үргэлж сануулах болно гэдгээ хэллээ. Хэрэв улсаа хөгжүүлнэ гэж байгаа бол худал хуурмаг, бусармаг зүйлсээс салах учиртайг тэрээр учирлалаа. Шударга бус байдалтай тэмцэхэд олон саад бэрхшээл тулгардаг ч үнэний төлөө, эрүүл нийгмийн төлөө зүтгэхийг хэвлэлийн байгууллагаас хүссэн юм. Үүний тулд тогтолцоогоо өөрчлөх шаардлага тулгарсныг ч мөн хэллээ. Төрийн албан хаагч хэрэв хүний эрхийг зөрчиж байвал энэ тухай мэдээллийг 19001210 тусгай дугаарт мэдээлж байхыг олон нийтээс хүссэн. Түүнчлэн ww.mandtugai.mn цахим хуудас давхар ажиллуулж буйгаа энэ үеэр дуулгалаа. Тус сайтын эрхлэгч Н.Цэндбат “Биднийг мэдээллийн мөрөөр сурвалжлага хийхээр очиход олон бэрхшээлтэй тулгарсан. Гэхдээ манай сурвалжлах баг хуульчдын багтай хамтарч ажиллаж байгаа учраас мэдээллээ авч олон нийтэд хүргэсэн. Цаашид цагдаагийн байгууллагын боловсон хүчний бодлогыг хөндөж бичих болно” гэсэн юм. Мөн Ард түмний хяналт 19001210 төвийн захирал Д.Мөнх-Эрдэнэ “Ард түмний төрд төвлөрүүлсэн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг олон нийт хянах эрхтэй. Ингэхдээ хууль эрх зүйн хүрээнд төрд хяналт тавих механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. үүний тулд манай төв үйл ажиллагаагаа явуулж байгаа юм” гэлээ. Төрийг хянахын тулд бүхий л салбарынхан болон олон нийттэй хамтран ажиллах эхлэл гэж болно хэмээн тэрээр тайлбарлалаа. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 6 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 11 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 11 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

18 цаг 39 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 59 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин