Баянхошуу бүсийн хүүхэд залуус цогц төвтэй боллоо

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.Чимэг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсэд “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төв нээлтээ хийв. Энэ төв нь хүүхдийн номын сан, мэдээлэл технологийн төв, шүдний эмнэлэг болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулсан оёдлын цехээс бүрдэхийн зэрэгцээ тус төвөөр дүүргийн хүүхэд багачууд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм. Номын сангаар үйлчлүүлэх хүүхдүүд тав тухтай орчинд ном уншихаас гадна англи, япон хэл, компьютерийн болон шатар, зураг сийлбэрийн сургалтад хамрагдана. Мөн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн шүдний эмнэлэгт хүүхэд багачуудаас гадна ахмадууд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна. Түүнээс гадна хүүхдээ хараад гэртээ суудаг, тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан оёдлын сургалтыг явуулж, цаашлаад энэ чиглэлийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор оёдлын цехийг байгуулжээ. Оёдлын цех нь сургалт явуулахаас гадна ажлын хувцас хэрэглэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх юм байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх Ж.Одбаяр “Өнөөдрөөс эхлээд Баянхошуу бүсэд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлага дэмжлэгээр жишиг хүүхэд хөгжлийн төв ашиглалтад орж байна. Төвийн гол зорилго бол Сонгинохайрханы ирээдүй болсон хүүхэд багачууд юунлаг, эрүүл, эмэгтэйчүүд нь ажил орлоготой болоосой гэдэг үүднээс байгуулсан юм. Баянхошуу бүсэд нээгдэж байгаа энэ төв цаашид бүх хороо, бүсүүдэд байгуулагдах эхлэлийг тавьж байна” гэсэн юм. Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болж буйд талархаж байгаагаа нээлтэд оролцсон сурагчид онцолсон. СХД-ийн 105-р дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Тэмүүлэн “Манай дүүрэгт өмнө нь байгаагүй хүүхэд хөгжлийн төв нээгдэж байгаад баяртай байна. Хүүхдүүд хичээлээс гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай боллоо. Энэ ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахдаа маш их баярлалаа” гэв. Хүүхдийн хөгжлийг дэмжих нь ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт, дэмжлэг гэдгийг оршин суугчид тодотгож байна. Ялангуяа тойргийн гишүүд санаачлан хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай. Тэр дундаа хүүхэд, залуус, эмэгтэйчүүдээ дэмжих цогц төвийг байгуулснаар оюутан сурагч болоод иргэдийг дэмжсэн үлгэр жишээ ажил болж байна. Гэр хорооллын нөхцөлд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг. Тиймээс энэ төв олон хүүхдийг баярлуулахаас гадна эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийг нь хөгжүүлэхэд маш том дэмжлэг, нүдээ олсон ажил болж байна. Цаашид энэ мэт ард иргэддээ хүрсэн олон зүйлийг хийж хэрэгжүүлээрэй. Үр хүүхдүүдийг маань хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад гишүүндээ талархаж байгаагаа илэрхийлж, ажилд нь өндөр амжилт хүсч байна хэмээн СХД-ийн 28-р хорооны иргэн Батчулуун ярив. Шинээр байгуулагдсан төвийн үйл ажиллагааг сайжруулах, тасралтгүй авч явах ажлыг эрчимтэйгээр хийх болно гэдгээ “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Содтуяа хэлэв. Тэрээр “Энэ төвийн нэгдүгээр давхарт шүдний эмнэлэг болон хажуугийн хаалганд нь номын сан байрлаж байна. Харин хоёрдугаар давхарт уншлагын танхим болон компьютерийн танхимууд байрлаж байгаа. Мөн B1 давхарт оёдлын цехийг байгуулсан” гэдгийг тодотгов. Сонгинохайрхан дүүргийн маань хүүхэд багачууд, иргэдэд зориулсан “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төвийн маань үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, дүүргийн маань бүх иргэн, хүүхэд залууст хүрч үйлчилнэ гэж найдаж буйгаа нээлтэд оролцсон хүүхдүүд болон иргэд онцолсон юм. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 7 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 12 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 12 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

18 цаг 40 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 0 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин