Э.Бөхбат: Согтуу, 130 км-ийн хурдтайгаар 5-7 хүн тээвэрлээд явж байна

2018-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ҮЕНЧ Тээврийн цагдаагийн албаас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Цагдаагийн байгууллагаас гаргасан дүн шинжилгээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байна. Энэ үеэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа. -Ирэх сарын 1-ээс мөрдөж эхлэх шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зарим онцлох заалтын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орсон. Арваннэгдүгээр сараас шинэ дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнө жолооч, явган зорчигчид уншиж танилцах хэрэгтэй. Жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Жишээ нь, 35 км/ц-ийн хурдтай явж байгаа жолооч  утсаар ярилгүй, ирсэн дуудлагыг салгахад гурван секунд зарцуулдаг. Гэтэл хурдтай явж байгаа энэ үед 47 метр газрыг туулж байгаа юм. Мөн хөгжим, чихэвч ашиглахыг хориглосон. Зөрчил гаргасан жолооч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. -Явган зорчигч ямар үүрэг хүлээх вэ? Жолооч гэлтгүй явган зорчигч үүрэг хүлээнэ. Зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно. Мөн скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй. Хэрэв замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд мөргүүлсэн тохиолдолд таны буруу болно. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо эргэлзэхийг хориглосон. -“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны үр дүн хэр байв? Монгол Улсад бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын нийт гэмт хэргийн дийлэнх хувийг орон нутгийн замд бүртгэгддэг. Иймд цагдаагийн байгууллагаас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлээд одоо үр дүнгээ тооцхоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас 500-600 алба хаагчийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулсан. Аяны хүрээнд 40 цэгт замын цагдаагийн пост байгуулах ажлыг эхлүүлж  50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа юм.Орон нутагт цагдаагийн байгууллага болон МХЕГ, эмнэлгийн анхан шатны тусламж авч болох 24 цагийн үйлчилгээтэй 20 гаруй байгууллагыг  ажиллуулаад байна Орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 21 аймагт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хурд хэмжиж эхэлсэн. Мөн зам тээврийн осол ихээр үйлдэгддэг газруудад явуулын пост ажиллуулж эхэлснээр үр дүнгээ өгч байгаа юм. рон нутгийн замд ихэвчлэн ямар зөрчлүүд түгээмэл гардаг бэ? Орон нутгийн замд цагдаагийн нүдийг хуурах, согтуугаар хүн тээвэрлэж хурд хэтрүүлэх, үнэмлэхгүй зорчих гэх мэт зөрчлүүд түгээмэл байдаг. Үүнээс үүдэн зам тээврийн осол гардаг. Бид гурван цагийн шалгалт хийхэд согтуу жолооч гурав илэрсэн. Машиндаа 5-7 хүн тээвэрлэж явахдаа 130 км-ийн хурдтай зорчиж байгаа юм. Эдгээр хүмүүс үхэл рүүгээ явж байна гэсэн үг.   Жишээлбэл, 79 хувийн согтуу жолооч  долоон хүн тээвэрлээд явж байна. Үүнд жолооч гэлтгүй зорчигчид анхаарах хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn  
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

7 цаг 13 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

12 цаг 16 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

13 цаг 28 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

14 цаг 2 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

20 цаг 42 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

20 цаг 57 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

20 цаг 57 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14