Фото: Уулчины амьдрал эрч хүч, энергиэр дүүрэн байдгийг мэдэрнэ

2018-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ОХУ-ын спортын мастер, аварга, багш дасгалжуулагч  Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /10.04/ Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ. ОХУ-ын спортын мастер Сергей Глазунов нь Пакистаны Латок /7145 метр/ оргилын хойд ханаар авирах маршрутаар 2018 оны долдугаар сарын 24-нд хамтран авирагчтайгаа гарч мөрөөдөлдөө хүрсэн боловч 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр харамсалтайгаар амиа алджээ. Иймээс түүний дурсгалд зориулсан үзэсгэлэнг монголын үзэгчдэд толилуулж буй юм. Үзэсгэлэнд уулын спортын тухай, уулчдын хөрөг гэхчлэн 80 орчим гэрэл зураг багтжээ. Уулчин хүний амьдрал эрч хүч, энергиэр дүүрэн байдгийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.   Энэхүү үзэсгэлэн гурван  хэсгээс бүрдсэн бөгөөд ОХУ-ын 20 гаруй хот болон Польшид гарч байжээ. Залуу уулчны дуран авайд буусан бүтээлүүд энэхүү спортын хүнд хэцүү хийгээд сайхан бүхнийг харуулж байлаа.  Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга “Энэхүү үзэсгэлэн нь боломж үргэлж байдаг...” төслийн эхлэл бөгөөд  залуу тамирчдад дэмжлэг үзүүлэх санг үүсгэн байгуулж, үзэсгэлэнгийн явцад уулын спортыг дэмжих, шинэ маршрут гаргах, сургалт зохион байгуулах зорилгоор зохион байгуулж байна гэв. Сергей Глазунов ах, уулын спортын мастер Евгений Глазунов  “Миний дүү үргэлж орчноо ажиглаж, хөгжин дэвшихийн төлөө бүтээж туурвиж, амьдрал, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэн урагшаа тэмүүлж үүнийгээ бодит үйлдэл дээр харуулдаг, ердөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг нэгэн байлаа. Дүү минь уулчин төдийгүй гэрэл зурагчин байсан. Тэрээр уулын спортоор хэрхэн хичээллэж байсан, энэ хугацаанд гаргасан амжилт, уулчдын дунд тохиолддог бэрхшээл зэргийг өөрийн дуран авайдаа буулгасан. Түүний дуран авайд буусан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж байгаадаа баяртай байна” гэв. [caption id="attachment_47161" align="alignnone" width="645"] Уулын спортын мастер Евгений Глазунов.[/caption] [caption id="attachment_47155" align="alignnone" width="645"] Уулчин хүний амьдрал эрч хүч, энергиэр дүүрэн байдгийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.[/caption] [caption id="attachment_47158" align="alignleft" width="645"] ОХУ-ын спортын мастер Сергей Глазунов нь Пакистаны Латок /7145 метр/ оргилын хойд ханаар авирах маршрутаар 2018 оны долдугаар сарын 24-нд хамтран авирагчтайгаа гарч мөрөөдөлдөө хүрсэн боловч 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр харамсалтайгаар амиа алджээ.[/caption] [caption id="attachment_47156" align="alignnone" width="645"] ОХУ-ын спортын мастер Сергей Глазунов[/caption] Эх сурвалж:www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

7 цаг 12 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

12 цаг 14 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

13 цаг 26 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

14 цаг 1 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

20 цаг 41 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

20 цаг 56 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

20 цаг 56 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14