Д.ЭНХЭЭ
Валдайн клуб ээлжит илтгэлээ Орос улс Дорно зүгт анхаарлаа хандуулж байгаа тухай бичиж түүнийгээ энэ жилийн Дорнын эдийн засгийн форумд зориулан бэлтгэжээ. Нэрд гарсан улс төр судлаач Сергей Караганов уг илтгэлийн үндсэн гол санааны талаар “Огонёк” сэтгүүлтэй ярилцахдаа өгүүлснийг орчуулан хүргэж байна.
Эхлээд валдайчуудын томьёолсон “Дорно зүгт ...” гэсний учрыг тайлах гэж оролдъё.
- “Дэлхий тэр аяараа манай гарагийн аж ахуйн амьдралын төв болсон Зүүн Ази руу анхаарлаа хандуулж байна” хэмээн Сергей Караганов онцлов.
- “Алс дорнодод эдийн засгийн өсөлт оросын дунджаас хоёр дахин их байна”-хэмээн Сергей Караганов өгүүлж байна.
- “Өнөөгийн “барууны хүн” гэдэг бол өнгөрсөн цагийн хүн, ирээдүй рүү тэмүүлэх гэж байгаа хүн бол харин Дорныг сонирхох ёстой”-хэмээн Караганов үзэж байна.
- Эцэст нь Сергей Караганов: - “түүхийн хувьд бид удирдлагын чөлөөт ардчилсан биш харин авторитар тогтолцоотой байхаас өөр аргагүй улс. Хэрвээ бид төвлөрсөн, авторитар биш байсан бол өнөөдрийн хил хязгааргүй улс орон байх байсан”-хэмээн тун сонин хачин зүйл хэлсэн.
- Одоо Хятадын тухай. Удахгүй төрж мэндлэх “их Евразиин” төв нь Карагановын нотолж байгаагаар энэ улс байх гэнэ. Бид ч үүнд дасан зохиоцх ёстой юм байх. Гэхдээ дотооддоо хурц асуудал (дүрвэгсэд, популизм болон бусад) их байгаа ч Европын холбоо Хятадын ноёрхлыг мөн л хүлээн зөвшөөрөх гэж үү? Сергей Александровичийнхоор бол Европын холбоо түүний бодож олсон “Их Америкт” нэгдэж, тэр нь “Их евроази”-тай өрсөлдөх юм байх.