Физикийн салбараас гурав дахь эмэгтэй эрдэмтэн Нобелийн шагналтан боллоо

2018-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Шведийн Стокгольм хотод жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд анагаах ухаан, эдийн засаг, математик, уран зохиол,физикийн салбарт чухал нээлт хийсэн эрдэмтнийг Нобелийн шагналаар шагнадаг уламжлалтай. Шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч Нобелийн сангаас энэ жил шагнал хүртэх ёстой эрдэмтний нэрсийг шалгаруулан зарлажээ. Одоогоор тус сангаас анагаах, физикийн салбарын эрдэмтдийг шалгаруулаад байна. Нобелийн шагналд шалгарсан хүмүүсийг танилцуулъя. Нэрт эрдэмтэн Нобелийн нэрэмжит анагаах ухааны салбарт олгодог шагналаар АНУ-ын  эрдэмтэн 70 настай  Жеймс П.Эллисон болон Японы эрдэмтэн 76 настай Тасуку Хонжо нарыг хорт хавдрыг эдгээх  эмчилгээг сайжруулсан ажлыг нь үнэлж шагнасан байна. Тэд хүний биеийн  дархлааны тогтолцооны тусламжтайгаар өвчтөн хорт хавдраа эмчлэхэд анхаарч ажилласнаар энэ шагналыг хүртжээ. Эрдэмтэд  биеийн эсэргүүцлийг сулруулдаг хорт хавдрын эсийг  нээж илрүүлжээ. Ялангуяа, энэ өвчинтэй  тэмцдэг тунгалаг эс Т-ийг саармагжуулахад нөлөөлдөг PD-1, CTLA-4 уургийг дарангуйлах аргыг боловсруулжээ. Энэ шинэ нээлт нь анагаах ухааны салбарт дийлдэшгүй өвчин гэж тооцогдсон арьсны хорт хавдартай тэмцэхэд  үр дүнтэй болохыг баталснаар шинэ төрлийн эмчилгээг хөгжүүлэх боломжтой болсон байна. Энэ өвчнөөр жил хүрэхгүй хугацаанд арьсны хорт хавдартай гэсэн оноштой өвчтөний 50 гаруй хувь нас бардаг ажээ.  Францын эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн Эрик Вибьер тэдний энэ  нээлтийн талаар “AFP” агентлагт ярихдаа хорт хавдартай тэмцэх энэ шинэ аргыг антибиотек нээсэнтэй зүйрлэж болно” гэжээ. Мөн энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүст дуулгах сайн мэдээ хэмээн хэлсэн байна. Харин  тэдний араас физикийн салбарт гавьяа байгуулсан эрдэмтэнд олгодог шагналыг Канадын эрдэмтэн Донна Стрикланд, АНУ-ын эрдэмтэн Артур Акшин, Францын эрдэмтэн Жерард Мороу нарт олгосноо Шведийн шинжлэх ухааны академиас мэдэгдсэн байна.  Тэд хараа зүйн салбарт хамгийн богино давтамжтай, хүчтэй чимхүүр хэлбэрт лазераар мэс засал хийх аргыг нээснээр энэ шагналыг хүртжээ. Энэ шинэ аргыг нээснээр нүдний хавдрыг авах, лабораторийн орчинд нян, бусад бичил биетийг гэмтээлгүй судлах болон лазерийн бусад төрлийн мэс заслыг хийх боломжтой юм байна.  Харин  55 жилийн дараа эрдэмтэн Донна Стрикланд энэ шагналыг авснаараа энэ салбараас Нобелийн шагнал авсан гурав дахь эмэгтэй эрдэмтэн болж байгаа юм. Түүнээс өмнө  Мария Кюри 1903, Мариа Гёпперт Майер 1963 онд хүртэж байжээ.  1901-2017 он хүртэл 49 эмэгтэй Нобелийн шагналтан болжээ. Бусад салбар болох хими, эдийн засгийн болон Нобелийн энхтайвны салбарын шагналын эздийг ирэх даваа гаригт тодруулан зарлана. Энэ жил уран зохиолын салбарт шагнал гардуулах ёслол болохгүй. Учир нь Шведийн энэ сан хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт орооцолдсон учраас ирэх жил хүртэл энэ ёслолыг хойшлуулжээ.  Нобелийн шагналыг  117 жилийн турш олгож ирсэн бөгөөд 49 тохиолдолд нь Нобелийн шагналын зургаан төрлийн аль нэгт нь шагнал олголгүй өнжиж байжээ.  Хамгийн сүүлд 1972 онд  Нобелийн энхтайвны шагналыг олгоогүй аж. Түүнчлэн Шведийн энэ академи уран зохиолын салбарын шагналыг олгохгүй эсвэл жилээр хойшлуулах шийдвэрийг нэр дэвшигч бүрдээгүй болон  XX зуунд гарсан дэлхийн дайны улмаас долоон удаа гаргаж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 44 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 49 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 49 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 17 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 37 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин