Хүүхдийг ларингитээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2018-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн захирал, тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Ө.Туултай ярилцлаа.   -Сүүлийн үед хүүхдүүдийн дунд ларингит ихэсч байна. Энэ нь юутай холбоотой вэ? -Ларингит буюу амьсгалын замын өвчин хүүхдийн эмч нарын сэтгэлийг их зовоож байгаа асуудал. Сүүлийн үед амьсгалын замын өвчин ихэсч байна. Үүнд олон зүйл нөлөөлж байна гэж боддог. Бидний амьдарч буй орчны утаа, агаарын бохирдол, тоос, тоосжилт, ялангуяа, Улаанбаатар хотын маань нягтрал бөөгнөрөл сүүлийн үед ихэсч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хүүхдүүдийн ихэнх нь гэр хороололд, түлээ, нүүрс, хүйтэн нөхцөлд амьдарч байна. Тэдний дунд эрхтэн системийн гаж хөгжил болон суурь эмгэгүүд ихэсч байна. Сульдаа, тураал, цус багадалт. Манай эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүйгээс дураараа эм уух ялангуяа, антибиотек замбараагүй хэрэглэснээс өвчний явц удаашрах, өвчин хүндрэх асуудал их гарч байна. -Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор танай тасгийн ачаалал ихэсч байна уу? -Манай төв 135 ортой. Өнөөдрийн байдлаар өдөрт 35-40, нийт 160-180  хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өвөл 180-200 хүрдэг. Ер нь жилийн дөрвөн улиралд ачаалал их байдаг. -Танай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэвчлэн ямар оноштой байна вэ? -Манай тасагт ихэвчлэн 0-3 насны хүүхдүүд зонхилон эмчлүүлж байна. 85 хувь нь амьсгалын замын буюу уушгины хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл эзэлж байна. Энэ жил суулгалт болон хавсарсан өвчин давамгайлж байна. -Амьсгалын замын халдварын үеийн гол зовиур болох ханиалга үүсэх шалтгаанууд? -Амьсгалын замын халдварын үед томуугийн вирус амьсгалын дээд зам, хамар залгиур, гуурсан хоолойг гэмтээдэг. Үүнээс улбаалан гуурсан хоолойн хана үрэвсэж зузаарч салст нь хөөж хавагнаснаас нарийсч, цэр салстаар бөглөрөх тул ханиалга ихэсч зовиурлана. Манай оронд улирлын чанартай, ихэвчлэн намар, өвөл, хаврын улиралд бага насны болон суурь өвчтэй, тэжээвэр дархлаа сул хүүхдүүд өртөх нь элбэг байдаг. Ялангуяа, хот суурин газарт нэг хүүхэд 3-5 удаа давтан өвчлөх боломжтой. -Амьсгалын замын халдварын үед ямар хүндрэл гардаг юм бол? -Эмчилгээ хийхгүй удсанаас гуурсан хоолойн ханын эсүүд үйл ажиллагаагаа гүйцэтгэх чадваргүй эсүүдээр солигдон сорвижиж, удаан хугацаагаар үргэлжилдэг. Цэртэй ханиалга нь архаг өвчин болон даамжирдаг. Хүүхдэд хамгаалах тогтолцоо бүрэн хөгжөөгүй, хамар жижиг богино, мөгөөрсөн хоолой юүлүүр хэлбэртэй нарийн байдгаас амархан үрэвсэн нарийсч амьсгалыг нь хүндрүүлдэг. Мөн бодисын солилцоо эрчимтэй явагддагаас хүчилтөрөгчийн хэрэгцээ насанд хүрэгсдийнхээс илүү байдаг тул амархан амьсгалын дутагдалд ордог. -Уушгины хатгалгаа гэж ямар өвчнийг хэлээд байна вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? -Уушгины хатгалгаа ихэвчлэн вирус, нянгаар үүсгэгддэг. Энэ нь хүүхдийн уушгины цуллагийн тодорхой хэсэг үрэвсэж хавагнан үйл ажиллагаа хямрахыг хэлнэ. Хүүхдийн уушгины үрэвсэл бие эрхтэний хамгаалах урвал сул болсон нөхцөлд үүснэ. Хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг. Ханиалгах, амьсгал олширно. Хүүхдийг тайван үед амьсгалыг нэг минутын турш тоолох хэрэгтэй. Тухайлбал, хоёр сар хүртэлх хүүхэд минутад 60, 2-12 сартай бол 50, 12 сартайгаас таван нас хүртэлх хүүхдийнх 40 байна. Мөн цээж нь хонхолзох, тайван үед амьсгал хяхатнаж, халуурна. Тиймээс хүүх­дийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, нэн түрүүнд цээжний зураг авахуулах шаардлагатай. Энэ өвчнийг хөнгөн, хүндэвтэр, хүнд хэмээн ангилна. Хөнгөн үед хүүхэд хуцуулж ханиалгах боловч ухаан санаа саруул, хөхрөлтгүй, цээж хонхолзохгүй. Тайван үед хяхтнаа амьсгал илрэхгүй, харин ханиах болон уйлах үед илэрнэ. Хүндэвтэр үед хүүхэд тайван байхдаа ч хяхтнаж амьсгалах ба цээж нь хүчтэй биш хонхолзон амьсгалахад бэрхшээлтэй байна. Харин хүнд үед цээж хүчтэй хонхолзон үүнээс болж хүүхэд туйлдаж ядарсан байдалтай, зовиур шаналгаа их, арьс хөхөлбий харагдана. -Гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу? -Хүндэвтэр, хүнд тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Харин өвчин хөнгөн үед гэрээр эмчлэх бүрэн боломжтой. Гэрээр эмчлэх тохиолдолд өрөө тасалгааны агаарыг чийгшүүлэх нь хамгийн чухал. Мөн уураар утах эсвэл угаалгын өрөөндөө халуун ус гоожуулан уур манан үүсгээд хүүхдээ авч суух хэрэгтэй. -Хүүхдээ хэрхэн эрүүл байлгах талаар зөвлөгөө өгөөч? -Хүүхдийг эхийн хэвлийд байхаас л анхаарах хэрэгтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ. Тиймээс жирэмсэн эхчүүд эртхэн эмчийнхээ хяналтад орох хэрэгтэй. Хүүхдийг хөхөөр бойжуулах, нэмэгдэл хоолонд цагт нь зөв оруулах, хүүхдийн өдрийн дэглэмийг зөв зохион байгуулах, амьдралын эрүүл ахуй, ариун цэврийн дадал эзэмшүүлэх, хүүхдэд бие бялдрын хүмүүжил олгох, чийрэгжүүлэх нь чухал. Мөн эмийг заавал эмчийн заавраар өгөх хэрэгтэй. Ер нь ханиадны эм өгөхөөсөө илүү хүүхдийг гэрт нь дулаан байлгаж асаргааг анхаарах хэрэгтэй. -Эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй ханиад гэдгийг тодруулаач? -Манай эцэг эхчүүд эмэнд маш дуртай. Ялангуяа, антибиотекийг замбараагүй хэрэглэдэг. Бага насны хүүхдэд эмийг заавал эмчийн заавраар өгнө. Өвчилсөн хүүхдүүдийг гэртээ дулаан байлгаж, шингэн сайн уулгаж зөв асрах шаардлагатай. Эм замбараагүй хэрэглэснээс хүүхдийн өвчний явц удаашрах, хүндрэх, эмийн хордлого гэсэн хүндрэл гардаг. Иймээс сайн гэсэн бүхнийг хүүхдэд өгөх шаардлагагүй. Эм гэдэг чинь химийн бодис. Буруу хэрэглэвэл гаж нөлөө гарах болон хүүхдийн биед сөргөөр нөлөөлнө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

7 цаг 11 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

12 цаг 14 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

13 цаг 26 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

14 цаг 0 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

20 цаг 40 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

20 цаг 55 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

20 цаг 55 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14