ҮМТ: Хохирогчийн эрх ашгийг хамгаалахыг шаардав

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд “Зэс Эрдэнийн хувь” компанийн нэхэмжлэлтэй шүүхийн маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэв. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Чинбат “Хувьцаа эзэмшигч 24500 иргэнийг хохироосон боловч хариуцлага хүлээхгүй байна. Хууль, шүүхийн байгууллага иргэдийн эрх ашгийг хамгаалахгүйгээр барахгүй хөсөр хаяж байна. Шүүгч шүүгчээ шүүдэггүй юм байна гэдгийг харлаа” гэсэн юм. Учир нь “Зэс Эрдэнийн хувь” хувьцаат компанийг 2010 онд Д.Алтанхуягийн санаачлагаар үүсгэн байгуулжээ. Ингэхдээ катодын зэсийн үйлдвэр барьж хувь нийлүүлсэн хүн бүрт ихээхэн хэмжээний ногдол ашиг хүртээх, олон хүнийг өндөр цалинтай байнгын ажлын байртай болгохоор амласан аж. Гэвч өнөөдрийг хүртэл хүмүүс ашиг хүртэж, ажлын байртай болох нь бүү хэл хувьцаанд оруулсан мөнгөө ч авч чадахгүйд хүрснийг “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо”-ныхон онцлов. Тус ТББ-ын тэргүүн Д.Батбаяр “Анх хувьцаат компани байгуулчихаад одоо ХХК болгон өөрчилж хүмүүсийг хохироож байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлч, энэ оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж хүмүүсийг төөрөгдүүлж байна. Энэ үеэрээ компанийн 70 хувийг хөрөнгө оруулагчид худалдах, 21 хувийн “Бльюмон” компанид эзэмшүүлэх тухай ярьсан байдаг. Мөн Д.Алтанхуяг дөрвөн хувийг нь эзэмшихийн сацуу үлдсэн таван хувийг 24500 хувьцаа эзэмшигчид ногдохоор тооцоолсон нь илт луйврын шинжтэй үйлдэл” гэдгийг тэрээр тайлбарлалаа. Өнгөрсөн зургадугаар сарын 20-нд Орхон аймгийн прокурорын газраас тус холбооны гүйцэтгэх захирал Б.Чинбатад хариу мэдэгдэх хуудас иржээ. Үүнд “...Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг яаралтай гаргуулах. “Зэс эрдэнийн хувь” компанийн улсын бүртгэлд ОӨУБЕГ-аас ямар нэг өөрчлөлт хийхийг хориглох хориг тавьж өгнө үү...” гэснийг хүлээн авч тус компанийн хэлбэрийг өөрчлөн бүртгэх болон өөр бусад хэлбэрээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, бусдад шилжүүлэхэд хязгаарлалт тогтоохыг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгасан тухай дурджээ. Түүнчлэн тус компанийг үүсгэн байгуулагч Д.Алтанхуягт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй тул таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй байна гэснийг хохирогчид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм байна. Шүүх байгууллагад гаргасан “Зэс Эрдэнийн хувь” компанийн нэхэмжлэхийг харъяалалын бус газраар шийдвэр гаргуулсан гэж үзэж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. Тодруулбал, “Зэс Эрдэнийн хувь” компани хувьцаат компани хэлбэрээр бүртгэгдсэн гэх боловч ойлгомжгүй байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн байна. Цаашилбал, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д үнэт цаасаа нийтэд санал болгон, нээлттэй хувьцаат компани болох хүсэлт, материал ирүүлээгүй байгааг тус байгууллагаас мэдэгджээ. Энэ мэтчилэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлгүй байгаа аж. Хэвлэлийн хурлын үеэр 24500 хүний 600 гаруй сая төгрөгийн хохирлыг барагдуулахыг хүсч байв. Мөн “Зэс Эрдэнийн хувь” компани Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг атал Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцэж байгааг гайхаж буйгаа “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Түвшинбаяр ярив. Тэрээр хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг шаардаж байгаагаа уламжилсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан тоосонд даруулаад сууж байгаа иргэд овоолгыг ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж болохгүй юм гэхэд ядаж хувьцааны ногдол ашиг хүртэх эрхтэй хэмээн хэвлэлийн хурлын үеэр тэд онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 47 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 52 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 52 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 20 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 40 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин