Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын орлогч дарга А.Батбаярын онцлох 10 эшлэл

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаярын онцлох 10 эшлэлийг хүргэж байна.  
  1. Орон зайн мэдээллийг тоон газрын зураг гэж ойлгож болно. Монгол Улс өмнө нь 1:100.000-аас илүү нарийвчлалтай газрын зургийг нууцад хамааруулдаг байсан учраас энэ мэдээлэл хаалттай байсан. Харин одоо нээлттэй болсон.
  2. Орон зайн  мэдээллийг хэмжих, зураглах анхдагч нөхцлийг Геодозийн шинжлэх ухаан, геодезийн салбар бүрдүүлж  байдаг. Жишээлбэл, нэг шонгийн мод босголоо гэхэд зураглаж, хэмжиж зөв мэдээлэл бүрдүүлэхээс эхэлнэ.
  3. Олон улсын стандартуудыг заавал үндэсний стандарт болгож батлуулах ёстой.  Гэтэл энэ чиглэлд манайх зөвхөн хоёрхон стандарт батлуулаад байна. Хууль эрхзүйн орчин дутмаг байгаа учраас Орон зайн мэдээллийн  дэд бүтцийн хуулийг батлуулахаар 2015 оноос хойш ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.
  4. 2011 онд НҮБ-ын дэргэд Дэлхийн орон зайн мэдээллийн зөвлөхүүдийн хороо /UN-GGIM/ байгуулагдсан. Энэ хорооноос улс орон бүр нэгдсэн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн мэдээллийн үүрэг оролцоо маш чухал гэж үзсэн.
  5. Байгаль экологи, дэд бүтэцтэй холбоотой мэдээллийг орон зайн мэдээлэлд зураглаж дүн шинжилгээ хийж байж статистикийн үзүүлэлтээ гаргаж ирэх нь чухал болоод байна. Монгол Улсын замын сүлжээний мэдээлэл, түүнээс хэдэн км нь засмал зам гэх мэт.
  6. Байгаль орчны мэдээллүүд болох ой, ус, газрын бүрхэвчийн мэдээллүүдийн өөрчлөлтийг ашиглаад дүн шинжилгээ  хийж, хэдэн хувь нь цөлжөөд байгааг тооцоолоход орон зайн мэдээллийн хэрэглээ маш өндөр ач холбогдолтой. Ингэж бодит нөхцөл байдлыг үнэлж дараагийн шийдвэрээ гаргах нь илүү үр дүнтэйг НҮБ-аас зөвлөж байгаа юм. Хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд орон зайн мэдээллийг үр дүнтэй ашиглах асуудлыг тэргүүлэх бодлогоо болгож байна.
  7. Орон зайн мэдээллийн хамгийн том хэрэглээ бол шийдвэр гаргахад чухал нөлөөтэй.Сүүлийн 2-3 жилд хийсэн дэлхий нийтийн орон зайн мэдээллийн менежментийн ажлуудын үр дүнгээс харахад үндэслэлтэй, үр дүнтэй шийдвэр гаргалтын тулгуур шаардлага нь орон зайн болон статистикийн мэдээллийн уялдаа холбоо юм.
  8. Орон зайн мэдээллийн тусламжтайгаар  статистик мэдээллийг газрын зураг дээр харуулдаг учраас ямар ч хүнд хялбар ойлгогдоно. Мөн газарзүйн мэдээллийн технологид тодорхой мэдээллүүдийг автоматаар анализ хийж боловсруулж үр дүнг нь харуулдаг. Жишээлбэл, нэг багийн Засаг дарга шинээр худаг гаргах болоход магадгүй шаардлагагүй байршлыг сонгож болох юм. Хувийн сонирхлоор хандаад хамаатныхаа ойр худаг гаргаж болно. Тэгвэл одоо байгаа худгуудын байршил, гол ус гээд газарзүйн мэдээллийг тооцоолж хаана худаг барих ёстойг автоматаар тооцоод хамгийн оновчтой байршлыг санал болгодгоороо давуу талтай.
  9. Сургууль, цэцэрлэг ч адил.Орон зайн мэдээллийн системээр аль хороо, дүүргийн хаана, хэдэн сургууль, цэцэрлэг барих ёстойг тодорхой норм стандартынх нь дагуу тооцоолж гаргана. Одоогоор 1940 оноос хойш хийсэн зураглал, мэдээллүүдийг тоон мэдээлэл болгоод ашиглаж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 45 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 50 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 50 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 18 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин