Стивен Гэн: Ш.Алтантуяагийн хэргийн мөрөөр Монголын сэтгүүлчидтэй хамтарч ажиллахыг хүсч байна

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монголын хэвлэлийн хүрээлэн, Германы Дойче Велле Академи, МҮОНРТ, Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төвүүд хамтран Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хурлыг хоёр өдөр Монгол Улсад зохион байгуулж байна. Олон улсын хурал өчигдөр /2018.10.02/ эхэлж өнөөдөр үргэлжилж байгаа юм. Хуралд олон улсад нэр хүндтэй эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид өөрсдийн туршлага, цаашдын чиг хандлагаа онол практикийн түвшинд ярьж байгаа юм. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хуралд Малайзын сэтгүүлч Стивен Гэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжлийн төвүүдийн төлөвшлийн талаар ярилцсан юм. Тэрээр тус улсын анхны бие даасан хараат бус мэдээллийн хэрэгсэл “Өнөөдрийн Малайз” буюу Малайсиакингийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Ерөнхий эрхлэгч юм. Зүүн Тиморт болсон Ази Номхон далайн бүсийн хурлын үеэр хурлыг хүчээр зогсоохыг оролдож байсан эрх баригчдын нөлөөгөөр Куала Лумбурт хоригдож байжээ. Малайзын сэтгүүлч Стивен Гэнээс тус улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг дээр Малайзын сэтгүүлчид хэрхэн ажилласан, одоо нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахад “Манай улсад 60 жилийн дараа эрх баригч хүчин өөрчлөгдсөн. Ш.Алтанхуяагийн хэрэгт өмнөх Ерөнхий сайд нэр холбогдсон. Малайзын сэтгүүлчид энэ хэргийн мөрөөр сайн ажилласан. Нэг дутагдалтай зүйл нь тухайн үед Монголын талтай холбогдож чадаагүй. Одоогийн байдлаар Ш.Алтантуяагийн аав нь Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа. Өмнө нь Эрүүгийн хэргийн шүүхээс хэргийн захиалагч хэн бэ, ямар шалтгаантай вэ гэдэгт хариулт өгч чадаагүй. Одоогийн энэ шүүх хурлаар бүх эргэлзээ тайлагдана гэж хүлээж, итгэж байна. Ш.Алтантуяагийн хэргийн мөрөөр Монголын сэтгүүлчидтэй хамтарч ажиллахыг хүсч байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 46 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 51 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 51 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 39 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин