Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр нөхөн сонгууль явуулна

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль энэ сарын 7-нд болох байв.  Гэсэн ч Үндсэн хуулийн  цэцээс  сонгуулийн товыг зарласан УИХ-ын  тогтоолыг хууль  зөрчсөн хэмээн үзсэн.  Ийнхүү сонгууль гацаанд орж,  Хэнтийн 42 дугаар тойргийн 11 мянган сонгогч төрд төлөөлөлгүй байсаар байна.  Тэгвэл УИХ-ын чуулганы нээлттэй  зэрэгцэж, нөхөн сонгуулийн асуудал яригдаж   эхэллээ.   Өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, бүлгийн гишүүд нөхөн сонгуультай холбоотой ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж  үзсэн.  Мөн сөрөг хүчний зүгээс ҮХЦ нь улс төрийн зорилготойгоор энэ  үйл ажиллагааг зохион байгуулсан. Тиймээс нөхөн сонгуулийн товыг удахгүй зарлах учиртай гэдэг байр суурь илэрхийлсэн юм.  Харин өчигдөр энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр яригдав.  Байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд шүүмжлэл хэлсэн нь эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн. Тэрээр “Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол АН-ын хийж байгаа ажил. Ардын намынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа цэцээр ийм шийдвэр гаргуулсан” гэсэн нь  байнгын хорооны  зарим гишүүдийн уурыг хүргээд авав.   Тухайлбал ХЗДХ-ийн  сайд Ц.Нямдорж “Бид нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан биз дээ. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр л гаргасан шүү дээ. Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Цэцийн гишүүдийг Ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу”  гэлээ.   Мөн орж ирсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ёстой юм биш үү. Яаж ч бодсон Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл бид хууль зөрчих гээд байгаа юм биш үү. Тэрнээс гадна нөхөн сонгуулийг жилд хоёр удаа явуулдаг болчихвол хайчнаас гарах боломж байна. Мөн  сонгууль болохоос зургаан сар биш, гурван сарын өмнө төрийн албан хаагч ажлаа өгдөг болговол ямар вэ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Дэгийн тухай хуулиар бол гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлэх ёстой. Хэрэв тэгээгүй тохиолдолд хурлаас гаргах, сануулга өгөх эрх нь хурал даргалагчид бий. Ц.Нямдорж сайдын хэлж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг тусдаа хуульчлах ёстой. Бид хэн нэгнээс айж ичээд байх юм байхгүй. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр нөхөн сонгуулийг явуулах саналтай байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21