ТЕГ: Тагнуул хийсэн байж болзошгүй гадаадын иргэнийг саатуулсан

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Тагнуулын ерөнхий газ­рын Мөрдөн шалгах хэлт­сээс өчигдөр “Голомт” хотхоны “С” байранд  гүй­цэт­гэх ажиллагаа явуулж, дөрвөн хайрцаг бүхий  эд зүйлийг  хураалаа. Болсон явдлын талаар “Тагнуул хийсэн байж болзошгүй гадаадын иргэнийг  саатуулсан”  гэж мэдэгдлээ. Үйл явдлын тоймыг хүргэе.   11:00 цаг. ХАР МАШИНТАЙ ХҮМҮҮС “ГОЛОМТ” ХОТХОНД НЭВТРЭВ   “Тагнуулын ерөнхий газрынхан “Голомт” хотхонд баривчилгаа хийх гэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр очиход эргэн тойронд нь хар машин бүчсэн байв.  “С” байрны  үүдэнд  баг зүүсэн хар хувцастай тагнуулын ажилтнууд хамгаалалтад гарч, тийш нэвтэрч буй хүмүүсийг шалгаж   байлаа. Мөн тус байрны урд талын  явган хүний гарцын хоёр талыг хааж машин зогсоосон байв. Машин дотор ази царайтай  37-38  орчим насны эрэгтэй хүний   гарт гав зүүн суулгасан нь цонхоор харагдсан ч хамгаалалтынхан биднийг  ойртуулсангүй.   11:30 цаг. СЭТГҮҮЛЧИД БОЛОН ИРГЭД ЦУГЛАВ   “25-р суваг” телевиз, МҮОНРТ болон хэвлэл, мэдээллийнхэн тус байрны үүдэнд цуглаж эхлэв. Оршин суугчид гар утсаа гарган  цонхоороо бичлэг хийж, зарим нь байрнаасаа   гарч ирж сэтгүүлчдийн хажууд зогсон  зураг авч   байв. Тус байр нь 15 давхар бөгөөд 11 давхрын хоёр цонх хаалттай, хөшгийг нь хаасан байв. Олон нийт 11 давхарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байж болзошгүй хэмээн таамаглаж байлаа.   12:00 цаг: ХАРУУЛ, ЖИЖҮҮРИЙН КАМЕРЫГ ХААЖЭЭ   Олон хүн цуглан бичлэг хийж эхлэхэд ТЕГ-ын ажилтнууд тус байрны өмнөх талбайг тойруулан  уяа татаж тусгаарлав. Тус байрны харуул, жижүүрийн өрөөн дэх камеруудыг  хааж, СӨХ-ны ажилтнуудыг орж гарахыг нь  хориглов.   13:00-14:30 цаг. ДӨРВӨН ХАЙРЦАГ ЭД ЗҮЙЛИЙГ  МАШИНД АЧИЖ ЯВАВ   Нэлээд удсаны эцэст буюу 13:00 цагт  ТЕГ-ын ажилтнууд тус байрнаас  тод цэнхэр өнгийн том хайрцагтай эд зүйлийг дамжлан гарч ирээд машины арын хаалгыг онгойлгон  хийв.  Үүнээс цаг гаруйн дараа дахин гарч ирэхдээ ижил хэмжээтэй гурван жижиг хайрцагтай зүйлийг машинд ачсаны дараа юу болоод байгаа талаар тайлбар авахыг хүссэн  гэсэн  хэвлэл, мэдээллийнхэнд “ТЕГ дээр очиж асуу” гэчихээд хөдлөөд явчихав.   15:00-16:00  цаг Сэтгүүлчид ТЕГын үүдэнд ирэхэд энгийн хувцастай нэг хүн  гарч ирсэн юм. Тэрээр “30 минутын дараа мэдээлэл хийнэ. Байгууллагын ажилд саад болж болохгүй, одоо тар” гэчихээд орчихов. 15:30 цагт  ТЕГ товч мэдээлэл өгөхдөө “Манай байгууллага нь Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу  харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар  зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинжтэй гадаад улсын  иргэний үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу  зогсоон, саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мэдээлэхийг хориглосон  байдаг” гэв. Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл /Тагнуул хийх/-д “Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-оос 20 хүртэлх   жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ. “Тагнуул хийх” гэдэг нь  гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно” гэсэн байдаг.   ТЕГ-ЫН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГТЭЙ ХОЛБООГҮЙ ТЕГ-ын хийсэн гүйцэтгэх ажиллагаа хэдийгээр  олон нийтийн нүдний өмнө болж өнгөрсөн ч  аль улсын иргэн хэн болох, хаана юу хийсэн талаарх мэдээлэл тодорхойгүй  үлдэв. Тиймээс олон нийт, сошиал орчинд энэ талаар таамаг дэвшүүлж байсан юм.Тухайлбал,  саяхан  Цагдаагийн байгууллага,  АТГ-аас хамтран шалгасан  1.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой гэх хүн ч цөөнгүй байв.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийн  хуурамч дүгнэлт гаргасан асуудал, түүнтэй холбоотой  нэр бүхий иргэний гэрээс  1.3 сая ам.долларыг хураасан энэ хэрэгт ТЕГ оролцоогүй. Тэгэхээр ТЕГ-аас  хийсэн гүйцэтгэх  ажиллагаа тэр хэрэгтэй огт холбоогүй гэдэг нь ойлгомжтой байна. Ер нь бол  “Голомт” хотхон харуул хамгаалалт сайтай, хотын төвд ойролцоо  учраас гадаадын иргэд ихээхэн  түрээслэдэг. Тухайлбал, 2015 оны дөрөвдүгээр сард ХБНГУ-ын арилжааны банкуудаас  13 сая евро зээлсэн тус улсын иргэн Клойбер Максимлиан Лёонхард гэгч Рудигер Фон гэх нэрээр манай улсад ирээд  “Голомт” хотхоны “35А” байрны  11 давхарт удаан хугацаагаар орогнож  байгаад нас барсан байдаг. Оршин суугчдын ярьж буйгаар сүүлийн үед “С” байрны  1, 7, 8, 11 давхарыг  хятад иргэд олноор түрээслэх болсон  Тэдний олонх нь  цэвэрхэн хувцасласан, монгол хэлээр сайн ярьдаг, томоохон албан тушаал хашдаг  эсвэл бизнесмэн болов уу гэмээр  төрх бүхий  35-40 орчим насны залуус байдаг гэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 44 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 49 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 49 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 17 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 37 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин