С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж буй ажлын хэсгийг дахин бужигнуулж эхэллээ

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Ардчиллын удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөх захиалга өгсөн хүмүүсийг илрүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ажил саяхнаас хийгдэж эхэлжээ. Уг ажил нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хэрэгжиж байгаа гэсэн мэдээлэл байна. “Сайдын шууд удирдлага дор ажилладаг ЦЕГ-ын дарга С.Баатаржав генерал захиалагчийг илрүүлэх чиг үүрэгтэй хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦЕГ-ыг төлөөлөн ажиллаж буй мөрдөгчдөд гурав хоногийн өмнөөс хүчтэй шахалт үзүүлж эхэлсэн”гэдгийг эх сурвалж хэллээ. Тухайлбал, 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, гүйцэтгэгч нар болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг илрүүлэхэд оролцсон мөрдөгч н.Баттөмөрийг шалтгаангүйгээр үүрэгт ажлаа өгч ажлын хэсгээс гарахыг шаардаж байгаа гэнэ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон нэр бүхий УИХ-ын гишүүд хөндлөнгөөс оролцож, мөрдөн байцаагчдын 20 жилийн ажлын үр дүнг үндэслэлгүйгээр үгүйсгэж байдаг тухай хэвлэл мэдээллээр олонтой гарсан. Тэр ч бүү хэл хэргийн газарт үлдсэн цорын ганц гэрч гэгддэг Б.Булганыг сэжигтэн бус захиалагчдын талд ажилласан, яллагдагчаар татчихаад байхад илтэд өмөөрсөн, хэрэгт холбогдолгүй хэмээн тэрээр олон нийтийн санаа бодолд нөлөөлж байсан удаатай. Одоогоос нэг жилийн өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнээс үзсэн ч, одоо өрнөж байгаа үйл явдлаас харсан ч Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар томилогдох бүртээ ажлын хэсгийнхнийг онцгойлон анхаарч өөрчлөлт оруулдаг нь улс төрийн аллагын захиалагчдийг илрүүлэх ажилд ямар нэгэн шалтгаанаар саад хийж нэгэнт “илрээд” байгаа хэрэгтнүүдийг ял завших боломжийг бүрдүүлж байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Тиймдээ ч ажлын хэсэгт ажиллаж байгаа албан хаагчдыг шинэ бүрэлдэхүүнээр сольсноор мөрдөн шалгах ажиллагаа удааширч шоу болоод өнгөрөх магадлал өндөр байна. Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 46 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 51 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 51 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 39 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин