Алтанбулагт ОХУ-ын иргэд визгүй зорчиж, худалдаа хийнэ.

2014-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Ирэх сарын 22-ноос эхлэн Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийг байнгын үйл ажиллагаатай болгохоор Монгол Улсын Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн Захирагчийн ажлын алба ажиллаж байгаа аж. Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн “Ирэх сарын нэгнээс эхлэн чөлөөт бүсийн хашаанд үйл ажиллагаанд оролцохоор санал өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг хэрхэн, яаж тээвэрлэх вэ, тээвэрлэлт хийж буй гадаадын иргэдэд визний ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой вэ, цаашид ямар дэглэмээр чөлөөт бүсэд зочих вэ гэдгийг эхний ээлжинд тодорхой болгосон” гэж Үндэсний мэдээллийн төвд зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Монгол Улс БНХАУ, ОХУ-тай хиллэдэг. Өмнөд хөршид амьдарч буй нэг тэрбум 100 сая орчим хүн, хойд хөршийн 300 гаруй сая иргэн дэлхийн нийт хүн амын 26 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ийм том зах зээлийн боломж манай улсад бий. Алтанбулаг чөлөөт худалдааны бүсэд зорчих, худалдаа хийх сонирхолтой ОХУ-ын иргэд ирэх сарын нэгнээс визгүй зорчих журам үйлчилж эхлэх нь. Энэхүү журмыг энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталж гаргажээ. Харин БНХАУ болон БНСАУ, Япон улсын иргэд Алтанбулаг чөлөөт худалдааны бүсэд зорчихдоо Монгол Улсад дамжин өнгөрөх визээр нэвтрэх боломж бүрдэж байгаа аж. Тус чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа, тэнд очиж худалдаа, бизнес хийх гэж байгаа бол Монгол Улсын хилийн чанад дахь Консулын газруудаас Монгол Улсаар дамжин өнгөрөх визийг авах юм. Ийм боломжуудыг бүрдүүлснээр манай улсад эдийн засгийн ямар үр ашигтай вэ гэвэл 2015 он гэхэд ОХУ болон БНХАУ-ын хооронд 100 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдаа арилжаа хийх Стратегийн түншлэлийн гэрээ байгуулагджээ. Алтанбулаг чөлөөт худалдааны бүстэй газар зүйн хувьд ижил байрлалтай буюу ОХУ болон Хятадын хил дээр Манжуур боомт хот байдаг. Энэ  хоёр улсын хооронд хийгдэж байгаа нийт гадаад худалдааны 20 хувь нь Манжуураар дамждаг байна. Өөрөөр хэлбэл, 100 тэрбум ам.доллараас 20 тэрбум нь энэ боомт хотоор дамжин эргэлддэг гэсэн үг. Харин бид Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийг байнгын ажиллагаатай болгож чадсанаар энэ 20 тэрбум ам.долларын тавхан хувийг 2015 онд авна. Энэ нь нэг тэрбум ам.доллар бөгөөд ердийн бизнесийн ашгийг 10 хувь гэж тооцвол Монгол Улс 100 сая ам.долларын худалдааны ашгийг хүртэх боломж бүрдэнэ. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол ОХУ, БНХАУ хоёрын хооронд хийгдсэн Стратегийн түншлэлийн гэрээний ганцхан хувь. Манжуурын боомтын таван хувь. Тиймээс манай улсын Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийг Захирагчийн ажлын албаны зүгээс 100 сая ам.долларыг эдийн засагтаа төвлөрүүлэхийн төлөө ажиллана гэж мэдэгдлээ.

                             

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин