Б.Батбаяр: 500 сая долларын бондод Америк, Европчууд хөрөнгө оруулсан

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгожээ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяртай ярилцлаа. -Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж мөнгө нь орж иржээ. Энэ талаар тодруулахгүй юу? -Тиймээ. Энэ сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай татаж чадсан. Ингэхдээ 7.25 хувийн хүүтэй, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжсан. Манай бондын хөрөнгө оруулагчдын 39 хувь нь Америк. 37 хувь нь европ, 24 хувь нь Ази. Түүнчлэн дийлэнх хөрөнгө оруулагч нь активын удирдлагын компаниуд байгаа юм. Манай дансанд хөрөнгийн эх үүсвэр орж ирсэн байгаа. Ийнхүү бонд амжилттай арилжаалсан нь улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэгээр нөлөөлсөн. Энэ удаагийн бондод хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс найм дахин давж биелэсэн нь гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөх жишиг хэлцэл боллоо. -Энэ удаагийн эх үүсвэрийг валютын ханшийн эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ. Мөн 2020-2024 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болно гэж эдийн засагчид хэлж байна. Энэ нь өмнө нь авсан бондуудын эргэн төлөлтийг хийх цаг хугацаатай давхцаж байна? -Хөгжлийн банкны зүгээс валютын ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд хоёр төрлийн арга хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, аль болох ам.долларын орлоготой төслүүдийг санхүүжүүлэх. Ингэснээр тухайн төсөл хэрэгжихэд ханшийн өсөлт дарамт үүсгэхгүй. Түүнчлэн тухайн төсөл бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргавал ханшийн эрсдэлийнхээ 60-аас багагүй хувийг хаах боломж бий. Нөгөөтэйгүүр үүсмэл хэрэгсэл буюу своп хэлцэлийг ашиглаж болно. Мөн Төвбанктай своп хэлцэл хийх эрх манай банкинд байдаг. Валютын ханшийн хувьд энэ онд эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор импортын хэмжээ өссөн нь ханшийн савалгаанд нөлөөлж байгаа. Гэхдээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дуусах хүртэлх хугацаанд харьцангүй тогтвортой байх болов уу. Мэдээж Монгол Улсын хувьд валют олж байгаа гол эх үүсвэр нь уул уурхайн салбар. Тэгэхээр Оюутолгойн дунд шатны санхүүжилт дуусч үйл ажиллагаа нь жигдэрэх үе буюу 2021-2022 оноос бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлбэл валютын ханш буух нөхцөл бүрдэнэ гэж бид үзэж байгаа. Манайхаас гарч байгаа санхүүжилтийг төсөл хөтөлбөрт зарцуулахын хэрээр эргэн төлөлт амжилттай байх нь олон улсын зах зээлээс босгосон мөнгөө төлөхөд хүндрэл гарахгүй. Дээрх онуудад бондуудын эргэн төлөлтийг хийх учиртай. Бидний хувьд санхүүжилт өгөх төслүүдээ ноос, ноолуур болон экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг төслүүдэд оруулсан. Салбарынхаа онцлогоос хамаарч богино хугацаатай байгаа. Өнгөрсөн хугацаанд 1.7 их наяд төгрөгийг зээл хэлбэрээр гаргасан. Төлбөр хийх хувилбарыг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулдаг. Нөгөөтэйгүүр манай эдийн засаг сэргэж буй учраас зээлжих зэрэглэл өсч байна. Ингэснээр гаднаас татах санхүүжилтийн хүү буурна. Энэ нь илүү хямд эх үүсвэрээр сунгах эсвэл өрийн удирдлагын бусад арга хэрэгслийг ашиглах бололцоо бий. -Богино хугацаатай зээлийн эргэн төлөлтөд зарцуулахаар бонд босгосон гэж ойлгож болох уу? -Манай банкны богино хугацаатай эх үүсвэр банк хоорондын хүүгийн хувь хэмжээ өсч байгаа учраас бид менежмент хийсэн юм. Энэ хүү өсч байгаа шалтгаан нь АНУ-ын төвбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой. Хэрэв бид богино хугацаатай эх үүсвэрээ хадгалах юм бол зургаан сарын дараа гэхэд 8.5, жилийн дараа есөн хувийн хүүтэй болно гэж үзсэн. Тэгэхээр есөн хувийн хүү төлөх үү 7.25-ыг төлөх үү гэдэг сонголт хийх хэрэгтэй болсон. Мэдээж бид богино хугацаатай хүү өсөх магадлалтай санхүүжилтийг 7.25 хувийн хүүтэй санхүүжилтээр сольсноор тогтмол эх үүсвэрээс дунд хугацаанд тогтвортой санхүүжилт хийх боломж бүрдэнэ. -Активийн чанарыг сайжруулахаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Манай банкнаас гарсан зээлийн 30 хувийг таван том аж ахуйн нэгж авсан бөгөөд төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн гурван компани бий. Тухайлбал, Төрийн орон сууцны компанид өгсөн зээлийн санхүүжилтээр олон төслүүдэд санхүүжилт хийсэн боловч хугацаанд нь төлж чадаагүй. Мөн зарим төсөл нь 2-3 жил гацсан байгаа юм. Өнгөрсөн 2017 оны дөрөвдүгээр сард манайхаас санал оруулсны дагуу “Буянт Ухаа-2” төслийн барилгыг зээлэндээ хурааж авсан. Ингээд тухайн төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжид нэмэлт санхүүжилт олгосны дүнд энэ оны сүүлч буюу арванхоёрдугаар сард ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн урд хилтэй холбогдох төлбөртэй автозам барихаар зээл авсан. Зээлийн эргэн төлбөрт асуудал үүссэн. Учир нь автомашины эзэмшигч компаниуд замын төлбөр төлөхдөө асуудал үүсгэдэг юм байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ ярилцаж байгаа. Мөн Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрэлийн барилгын үйлдвэрт зээл олгосон. Цементийн үйлдвэрийн тухайд улсын комисс барилгыг нь хүлээж авалгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ талаар салбарын яам болон орон нутгийн засаг захиргаанд хандаж байна. Хэрэв төслийг улсын комисс хүлээж аваад үйл ажиллагаа нь хэвийн явбал бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах зэрэг зарим асуудлыг шийдүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана. -Дахиж бонд гаргах шаардлага бий юу? -ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой хүлээсэн үүрэг бий. Тэгэхээр 2023 он хүртэл зээлээ нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Одоо байгаа эх үүсвэрээрээ зээлээ төлөөд явах хангалттай эх үүсвэртэй. -Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар? -2017-2018 онд Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлтийн  жил байсан боловч МУХБ-ны зүгээс үүссэн нөхцөл байдалд шинжилгээ хийж, банкныхаа эрх зүйн орчныг сайжруулах, харилцагчдын итгэлийг сэргээх, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж тодорхой эерэг үр дүнд хүрлээ. Тухайлбал, Банкны эрх зүйн шинэ орчинд  бие даасан, хараат бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон. Мөн Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой  хариуцлагатай жил байсан бөгөөд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулан нийт нэг тэрбум 22 сая ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг хийсэн. Түүнчлэн сүүлийн долоон улирлын туршид банкны актив хөрөнгийн хэмжээ 3.4-3.9 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрээд байна. Эх сурвалж: www.polit.mn
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

3 цаг 56 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

5 цаг 59 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

6 цаг 5 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

6 цаг 7 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

6 цаг 7 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

6 цаг 8 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

6 цаг 10 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

6 цаг 11 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

6 цаг 13 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

6 цаг 14 мин