Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

2026-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсад ирсэн талаар цахим хуудсаараа дамжуулан өчигдөр (2026.07.05) мэдэгдэв.

Тэрээр 2019 оноос АНУ-ын Стэнфордын Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан гэдэг.

Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэх хэрэг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн олон нийтийн анхаарлын төвд орж байсан.

Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2024 оны гуравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг" хэмээн дурдаж байсан.

Энэ явдлын дараа 2024 оны дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллага "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар танилцуулах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм. Улмаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн. 

Дээрх асуудалтай холбогдуулан түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар баривчлах шийдвэр гаргаж байв. 

Үүнээс долоон сарын дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр сэжигтнээр баривчлах дээрх захирамжийг хүчингүй болгосон юм.

Түүнчлэн олон нийтийн цахим сүлжээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх орондоо ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар намын хамтран зүтгэгч нараас нь тодруулахад түүнийг Монгол Улсад ирээгүй байгаа гэдэг мэдээлэл өгөв. Харин албаны эх сурвалжуудаас тодруулахад хувь хүний нууцтай холбоотой асуудал хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзав.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2019 оноос "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа бөгөөд АНУ-ын Денвер хотноо амьдарч буй гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

9 цаг 5 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

9 цаг 5 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

9 цаг 5 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08