Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

2026-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас шатахууны нөхцөл байдлын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, наадмын үеэр АИ-92 автобензин болон дизель түлшний үнэ нэмэгдэхгүй, тасалдал хомсдол үүсэхгүй талаар албан ёсны байр суурь илэрхийллээ. 

Харин наадмын дараагаас Үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдаж АИ-92 автобензиний үнийг өсгөх эсэх асуудлыг хэлэлцэх бол дизель түлшний үнэ буурч магадгүй талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өгөв.

Мөн түүнчлэн тэрээр "ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй.

БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

БНСУ-аас дизель түлш татаж авах гэрээ хэлэлцээрийг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд эхнээсээ бүтээгдэхүүн ачигдахад бэлэн болсон. Бид хоёрдогч, гуравдагч хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх бодлогын ажлаа хийж байгаа.

БНХАУ-ын "Петрочайна" болон "Чайна ойл" компаниудтай бүтээгдэхүүн авах гэрээ тохироогоо хийчихсэн. Хөгжил шинэтгэлийн хорооны шийдвэрийг хүлээж байна. Ойрын хугацаанд бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хангамж тасрах асуудал байхгүй.

Өнөөдрийн мэдээллийн өмнө аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцсан. Түгээлт хангамж дээр тээвэр ложистикийн хүндрэл байхгүй, тасалдал хомсдол байхгүй гэсэн" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 42 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 45 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08