Хүнд чөлөөт сонголт өгснөөр дэлхий нийтээрээ тогтвортой хөгжилд хүрнэ

2018-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара өнөөдөр /2018.10.22/ Дэлхийн хүн амын байдал 2018 илтгэлийг  хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Энэ жилийн дэлхийн хүн амын илтгэл “Сонголт: Нөхөн үржихүйн эрх ба хүн ам зүйн шилжилт” нэртэйгээр гарчээ. Гэр бүлүүд ам бүл цөөнтэй болж байгаа дэлхий нийтийн чиг хандлага нь хүмүүс хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо өөрсдөө шийдэж байгаа нөхөн үржихүйн сонголтын тусгал юм. Харин сонголтгүй байх нь төрөлтийн түвшинд урт хугацаанд нөлөө үзүүлдэг бөгөөд төрөлтийн түвшин хүмүүсийн хүссэнээс өндөр, эсвэл нам байхад хүргэдэг гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн байгууллага болох Хүн Амын Сангийн 2018 оны “Дэлхийн хүн амын байдал” илтгэлд дурдсан байна. Гэр бүл хэдэн гишүүнтэй байх нь нөхөн үржихүйн эрхтэй холбоотой бөгөөд энэ нь эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх зэрэг бусад эрхтэй уялдаатай байдаг. Хүмүүс  эрхээ эдэлж чадаж байгаа газар амьдрал нь хөгжин дэвжиж байдаг. Харин эрхүүд нь хавчигдаж байгаа газар хүмүүс өөрсдийн чадвар, боломжоо бүрэн ашиглаж чаддаггүй тул эдийн засаг, нийгмийн дэвшил саатдаг гэж “Сонголт: нөхөн үржихүйн эрх ба хүн ам зүйн шилжилт” шинэ илтгэлд өгүүлсэн байна. Энэхүү илтгэлийн өмнөтгөлд НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др Наталия Канем “Сонголт ертөнцийг өөрчилж чадна. Сонголт охид, эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг эрс сайжруулж, гэр бүлийг өөрчилж, дэлхийн дахины хөгжлийг хурдасгадаг” гэж бичсэн байна. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх нь 1994 оны Хүн ам ба хөгжлийн асуудлаархи олон улсын бага хурлаас хойш дэлхий даяар дорвитой сайжирсан байна. Хүмүүс нөхөн үржихүйн эрх, сонгох эрхийнхээ талаар илүү мэдээлэлтнй болж эрхээ шаардах чадавхи нь дээшилсэн аж. Илтгэлд дэлхийн улс орнуудыг одоогийн хүн амын төрөлтийн динамикаар нь ангилсан ба Монгол Улс “төрөлтийн түвшин багатай” ангилалд орсон байна. “Хүн амын өсөлтийг дэмжсэн Монгол Улсын Засгийн газрын бодлогын  үр дүнд төрөлт хэдэн жил дараалан өндөр байсан боловч улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь иргэдийн ам бүлийн тоо хэмжээгээ тодорхойлох шийдвэрт нөлөөлж байна” гэж НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара тайлбарлалаа. Иргэн болгон цаг ямагт нөхөн үржихүйн эрхээ эдэлж чаддаг гэж бардам хэлэх нэг ч улс байдаггүйг илтгэл тогтоосон байна. Ихэнх хосууд эдийн засаг ба нийгмийн дэмжлэг дутмаг, төрөлтөө хянах арга хэрэгсэлгүйн улмаас хүссэн тооны хүүхэдтэй болж чадахгүй байна. Гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ нь хангагдаагүй олон зуун сая эмэгтэйчүүд цөөн хүүхэдтэй байх сонголтоо хэрэгжүүлж чадахгүй байгааг дурджээ. Монголд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 2003 онд дөрвөн хувь байсан бол 2013 он гэхэд 4 дахин нэмэгдэж 16 хувьд хүрсэн байна. Саяхны судалгаагаар гурван эмэгтэйн нэг нь сонголтоо хэрэгжүүлж чадахгүй байгааг нотолжээ. Үүнд өсвөр насныхан ба залуучууд хамгийн их хохирч байгаа бөгөөд Монголын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг 15-19 насныхны  гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ үндэсний дунджаас хоёр дахин их байна. “НҮБ-ын Хүн амын сангаас гэр бүл төлөвлөлтийн эдийн засгийн үр ашгийн судалгаа хийж улсын төсвөөс жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлд зарцуулсан 1000 төгрөг тутамд жирэмслэлттэй холбоотой зардалд 3200 төгрөгөөр хэмнэгдэхийг тооцоолсон билээ. Өөрөөр хэлбэл жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээр хангаснаар эрүүл мэндийн салбарын зардлыг жил бүр олон сая ам.доллароор хэмнэх боломжтой. Тийм учраас Монгол улсын Засгийн газар охид, эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх, сонголт хийх боломж олгохын тулд эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Наоми Китахара хэллээ. Эмэгтэй хүн жирэмслэлтээс хамгаалах, эсвэл жирэмслэлтээ хойшлуулах шийдвэр гаргах эрх, шийдвэрээ хэрэгжүүлэх бололцоотой бол өөрийн эрүүл мэндийн асуудлаа өөрөө хянах, цалинтай ажилд орох буюу үргэлжлүүлэн ажиллах, эдийн засгийн чадавхи боломжоо бүрэн дүүрэн ашиглах нөхцөл бүрддэг. Сонголт хийх эрх чөлөөг амьдралд хэрэгжүүлэхийн тулд улс орнууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн арга хэрэгслийг бүх нийтэд хүртээмжтэй болгох, боловсролын чанарыг дээшлүүлэх, насны онцлогт тохирсон бэлгийн боловсрол олгох, охид эмэгтэйчүүдийн эрх, хүсэл тэмүүллийг дэмжих хандлагыг эрэгтэйчүүдэд төлөвшүүлэх ухуулга нөлөөлөл хийх, мөн хүүхэд асрах хямд төсөр үйлчилгээг дэмжсэнээр гэр бүлүүдийн ажил-амьдралын тэнцлийг баталгаажуулан хосууд өөрсдөө хүссэн тохиолдолд илүү олон хүүхэдтэй болох бололцоог буй болгох зэргийн ажлуудыг тэргүүлэх чиглэлээ болгох нь зүйтэй гэж илтгэлд өгүүлжээ. "Амьдардаг газар, орлогын хэмжээнээсээ үл хамааран хүн болгон, хос бүр нөхөн үржихүйн эрхээ бүрэн дүүрэн эдлэх нь бидний ирээдүйрүү урагшлах зас мөн юм. Үүний тулд чөлөөтэй, ухамсартай сонголт хийхэд тээг болж байгаа эдийн засаг, нийгэм институцийн бүхий л саад бэрхшээлийг арилгах шаардлагатай “ гэж Др Канем хэлэв. НҮБ-ын Хүн амын сан нь жирэмслэлт болгон хүссэн, төрөлт бүхэн аюулгүй, залуу хүн бүр чадамж боломжоо бүрэн хэрэгжүүлдэг болохын төлөө ажилладаг НҮБ-ын манлайлагч байгууллага юм. НҮБ-ын Хүн амын сан 155 улс орны сая, сая эмэгтэйчүүд, залуучуудад хүрч ажилладаг байгууллага юм. Эх сурвалж: www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

4 цаг 59 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

10 цаг 1 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

11 цаг 13 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

11 цаг 48 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

18 цаг 28 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

18 цаг 43 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

18 цаг 43 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14