Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарахаа мэдэгдэв

2018-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
© AP Photo / Alex Brandon
Д.ЭНХЭЭ Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай (ОДТПУГ) гэрээнээс АНУ гарна гэдгийг мэдэгдэв. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өмнө нь Америкийн удирдагчийн зөвлөх Жон Болтон ОХУ-д айлчлах үеэрээ АНУ уг гэрээнээс гарах тухай мэдэгдэнэ хэмээн мэдээлж байсан билээ. АНУ гэрээг дагаж мөрдсөн, харин ОХУ “гэрээг сахиж биелүүлээгүй” хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна. "ОХУ хэлэлцээрийг зөрчиж байна. Тэд энэхүү хэлэлцээрийг олон жилийн турш зөрчиж байна. Ерөнхийлөгч Обама яагаад хэлэлцээ хийгээгүй эсвэл уг гэрээнээс гараагүйг би мэдэхгүй байна” хэмээн Трамп хэлжээ. Энэ шийдвэрээ тайлбарлангаа тэрээр АНУ “эдгээр зэвсгийг хөгжүүлэх” хэрэгтэй хэмээн мэдэгджээ.  

Гэрээний талаарх санал зөрөлдөөн

  Сүүлийн үед ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээг зөрчиж байна хэмээн ОХУ, АНУ харилцан бие биенээ буруутгах болсон. Оросын талыг буруутгаж байгааг баталгаажуулсан баримт бичиг боловсруулахыг Конгрессын зарим гишүүн санал болгож байв. Энэ нь уг гэрээнээс гарах боломжийг Пуужингаас хамгаалах гэрээний нэг адил Вашингтонд олгох байсан билээ. Гэрээний бүх нөхцлийг хатуу чанд сахиж мөрдөж байгаагаа Москва ч бас өөрийн зүгээс олон удаа онцолсон. Гэхдээ үүний хамт гэрээний зарим заалтыг биелүүлж байгаа талаар Оросын тал Америкийн түншүүдэд тавих ноцтой асуудлууд бий хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров онцлон тэмдэглэж байсан. Польш, Румынд байршуулж байгаа тоноглолууд “Томогавк” төрлийн далавчит пуужин хөөргөх боломжтой хэмээн Оросын эрх баригчид тэмдэглэж байв. Үүнийг ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээний нөхцлөөр хориглосон байдаг. Америкийн цэргийнхэн цохилт өгөх чадвартай нисэгчгүй төхөөрөмж боловсруулж, газрын байрлалтай далавчит пуужин бүтээх судалгааг санхүүжүүлж байна хэмээн Москва мөн онцлон тэмдэглэж байсан. Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнд Михаил Горбачев, Рональд Рейган нар 1987 онд гарын үсэг зурсан. Уг гэрээнд 500- 1000 км хүртэл, 1000-5500 км хүртэлх зайд устгах чадалтай пуужингийн зэвсэглэлийн бүхэл бүтэн ангиллыг багасгах асуудлыг тусгасан билээ. 1991 он эхлэхээс өмнө гэрээг бүрэн биелүүлсэн. Гэрээнд заасны дагуу Зөвлөлт Холбоот Улс газрын байрлалтай тив алгах (баллистик) болон далавчит пуужин 1752-ыг, АНУ 859-ыг устгасан. Уг гэрээ хугацаа заагаагүй баримт бичиг. Гэхдээ аль нэг тал нь гэрээг цуцлах шаардлагатай тухай баримт нотолгоо бүхий үндэслэлийг танилцуулан гэрээнээс гарч болох юм. Эх сурвалж: www.polit.mn    
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 11 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин