“Монгол - Казахстаны найрамдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийлээ 

2018-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ “Монгол- Казахстан хооронд  найрамдал, хамтын ажиллагааны гэрээ  байгуулсны 25 жилийн ой энэ сарын 22-нд тохиож байна. Түүхэн тэмдэглэлт өдрийг угтаж  Засгийн газрын ХЭГ-ын  дэргэдэх Удирдлагын Академи,  Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайдын яамтай хамтран дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр  зохион байгууллаа. Хэлэлцүүлэг “Монгол-Казахстаны найрамдал, хамтын ажиллагаа-25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн хүрээнд  болж өнгөрөв. Нээлтэд Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Калыбек Кобландин, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зулпхар нар үг хэлсэн юм. Хэлэлцүүлэгт  Гадаад харилцааны яам, Монгол Улсад Казахстан улсаас суугаа элчин сайдын яам, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн дэд захирал Альтаир Ахметов, МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктр профессор С. Баттулга, Удирдлагын академийн эрдэмтэн багш нар болон бусад холбогдох судлаачид оролцлоо. Энэ үеэр  Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э. Сарантогос “Монгол Казахстаны харилцаа: өнгөрсөн бөгөөд одоогийн байдал”сэдвээр,  МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор профессор С. Баттулга “Монгол - Казахстаны улс төр, эдийн засгийн харилцаа”, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн дэд захирал Альтаир Ахметов “Төрийн албан хаагчийг сургах БНКУ-ын туршлага: орчин үеийн хандлага болон Казахстаны практик”, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл “Монгол-Казахстаны боловсрол, соёлын хамтын ажиллагааны зарим асуудлууд” сэдвээр тус бүр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн  оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ Монгол-Казахстаны найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хоёр улсын өнөөгийн харилцаа, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал бодлоо солилцсон юм. Эх сурвалж: www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

20 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

25 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

25 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 53 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 13 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин