Сангийн сайд асан Б.Болорын онцлох 10 эшлэл

2018-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Сангийн сайд асан Б.Болортой ярилцсан билээ.  Түүний  ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.  
-Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төсвийн төслийг ерөнхийд нь харлаа. Улс төр эдийн засгийн талаасаа сонгууль угтсан, тийм л төсөв байна лээ. 2016 оны сонгуулийн жилийн төсвийг би Сангийн сайд байхдаа боловсруулж байсан.  Хэдий сонгуулийн жил ч гэлээ   эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, улстөржсөн төсөв оруулж байсангүй.   - Өмнөх Засгийн газрын үед ОУВС-тай хийсэн хэлэлцээр байгаа. Тэр үеийн ярьж тохирсон  зүйлүүд цаашаа явах нь  зүйтэй байлаа. Гэтэл дараагийн Засаг гарч ирээд маш олон асуудал дээр ухралт хийлээ. Оруулж ирж байгаа төсвийг нь хар л даа. Төсвийн хөрөнгө оруулалтаар баахан барилга байшин барихаар оруулж ирсэн байна.   -Валютын ханшийг өнөөдөр огцом хэмжээгээр алдаж байгааг нь зохион байгуулалттай мэт харагдаж байна.   Уг нь валютын ханш унах нөхцөл байдал бүрдээгүй байна гэж харж байгаа.   Монголбанк Засгийн газар хоёр зөв талаараа биш өөр асуудал дээр уялдаа холбоотой ажиллаж байж магадгүй юм.   -Одоо бол нэг тойрогт 5-10 тэрбумыг тавьж байна гэж ойлгосон.  Гишүүний нэг жилийн зардал  өсөөд 160-170 сая төгрөг болсон юм байна.  Үүнийгээ  МАН-ынхан нуугаад хэлэхгүй л дээ.   -Монгол Улсын Сангийн сайд хүмүүс шүү дээ бид.  Түүнээс биш Увс, Архангай аймгийн сайд хүмүүс биш.   Өөрийн тойрогтоо их , өөр тойрогт бага гэсэн хуваарилалт байж болохгүй.   -АН-ын зүгээс тойрогт нэр дэвшиж өрсөлдөх боломж өгвөл  2020 онд УИХ-д нэр дэвшинэ.  “Болороо чи хэрэггүй өөр хүн дэвшүүлнэ” гэвэл зайгаа тавьж өгөхөд бэлэн байна.  Өнөөдөр би улс төргүй  сайхан л амьдарч байна.  Нийгэмтэй хөл нийлүүлж, түмэн олныхоо дунд  болж бүтэж байна.  Улс төрөөс айхтар хамаарч амьдардаг  хүмүүстэй харьцуулахад надад асуудал байхгүй.   -Ямар үед реформ хийх вэ гэхээр бид хамгийн түрүүнд эдийн засгаа тогтвортой болгох хэрэгтэй.  Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах шаардлагатай.  Тэр хэмжээнд иргэд маань улс төр сонирхохоо болино. Тэр үед реформын талаар ярьж болно.  Одоо бол  бид үүнийг ярих хэрэггүй. Яагаад гэхээр популист улстөрчид хаа сайгүй байна.   Тэд реформ хийлгэхгүй.   -Бид өнөөдөр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй.  Бүх хүмүүс Эрдэнэт, Оюутолгой гэж ярьж байна. Улс төржиж байна.   “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.  Энэ  одоо ч  хэвээр байгаа.  Юу ч өөрчлөгдөөгүй.  Харин  49 хувь өөрөө Монгол Улсын өмч байгаагүй,  ОХУ-ын Ростехнологи өмчилдөг байсан.  Үүнийгээ Монгол компанид зарсан.  Ийм л процесс болсон.   - Ер нь манай Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь  эзэмшээд эхлэх юм бол энэ үйлдвэрт нүүрлэсэн хулгай бүүр л даймжирна.  Яагаад гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, нэр холбогдож явсан хүмүүс, улс төрчид  эндээс ашгаа хүртсэн байна.   Энэ үйлдвэр улс төрчдийг саятан, тэрбумтан болгодог ийм л газар байж ирсэн шүү дээ.  Сүүлийн 20-иод жил.   -“Эрдэнэт”-ийг барьцаалсан зээлийн асуудал Арбитрын шүүх дээр оччихлоо.  Тэрийг хэн хийсэн юм.  Улстөрчид л хийсэн байгаа шүү дээ.  Тийм хэмжээний зээлийг улс төрийн шийдвэр гарч байж л авна шүү дээ.  Түүнээс биш зүгээр нэг бизнесмэн очоод л тийм их хэмжээний  мөнгийг хуурамч баталгаагаар гаргаад авчихна гэж байхгүй.
Эх сурвалж: Www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

17 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

22 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 10 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин