З.Нарантуяа: Хүүхэд харах үйлчилгээний төсвийг хассан нь буруу

2018-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар өнөөдөр /10.19/ хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаа талаар мэдээлэл  хийлээ.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Сангийн яам УИХ-д төсвийн тухай хуулийг өргөн барихдаа мэдээллүүдээ тийм ч дэлгэрэнгүй өгөөгүй. Тиймээс Төсвийн Зарлагын хяналтын дэд хороо төсвийн зарцуулалт нэг бүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хуралдсан. Энэ хуралдаанаар гишүүдээс хоёр асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ онд бид анх удаа 10 их наядаас давсан зарлагатай төсөв батлах гэж байна. 2019 оны төсвийн зарлагыг авч үзвэл манай хөрөнгийн зарлага 66.7 хувиар нэмэгдээд байна. Нийтдээ сургууль,  цэцэрлэгийн барилга болон  бусад хөрөнгө оруулалтуудад 2.7 их наяд  төгрөг төсөвлөжээ.Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх онд ердөө 2.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Уг нь өнгөрсөн онд энэ асуудалд 6.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Бид хүүхдээ хамгаалах төсвөө нэмэх бус бууруулж байгаа нь оновчтой бодлого биш юм. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 4.2.4-т зааснаар Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг хийхээс өмнө тухайн асуудлаар Ниийтийн сонсгол зохион байгуулж өгөөч гэж байгаа юм. Учир нь хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө зардалтай холбоотой асуудлыг ярьж байж ирэх оны төсөвт хүүхдийн хөгжил хамгаалалтай холбоотой илүү их төсөв батлуулах боломжтой” гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төсвийн ажлын хэсэг 2019 оны төсөв дээр яг одоо ажиллаж байна. Ирэх оны төсөв бол нэлээд өөдрөг төсөөлөлтэй орж ирсэн. Ер нь энэ жил Сангийн яамны зүгээс яамдуудын үйл ажиллагааны зардлыг нэлээд танаж оруулж ирсэн. Зарим сайд нар үйл ажиллагаа явуулах хэмжээний зардал суугаагүй байна гэдгийг учирласан. Тэгвэл ямар зардал илүү өссөн бэ гэхээр хөрөнгө оруулалтын зардал 46 хувиар өссөн.Улсын төсвийн ерөнхий зарчим бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, хүрэлцээгүй байгаа цэцэрлэг болон бусад хөрөнгө оруулалтаа шийдэх зорилгоор орж ирсэн. Энэ нь зарчмын хувьд зөв. Харин хүүхэд хамгаалалтай холбоотой зардал 66 хувиар буурч орж ирлээ. Сангийн яам төсвийн зарцуулалтыг хянахдаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар тавилга авахад зориулж олон тэрбум төгрөг зарцуулсан байна гэдэг ташаа мэдээлэл гаргасан байсан. Үндсэндээ 150 сая төгрөг тавилга авахад зарцуулагдсан байсан” гэлээ.  Эх сурвалж:www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 11 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин